Та жинхэнэ гайхамшгийг үзмээр байна уу – хуванцар хоолойг хөрсөнд суулгаад хэдэн долоо хоног хүлээгээрэй!

2

Босоо цэцгийн хүлэмж – шинэ санаа биш л дээ, гэхдээ л сонирхолтой хувилбар юм. Зуслангийн талбайн хаана ч тавьж болохоос гадна орон зай их хэмнэдэг. Хэрвээ та зуслангийн талбайгаа энэ байдлаар чимэхээр шийдсэн бол зөв байна: хэлбэр дүрс, ургуулах ургамлын хувьд ч сонголт ихтэй. Энэ аргаар та дараах ургамлыг тарьж болно:

  • Пеларгони төрлийн бургасууд
  • Настурция буюу алтан лиш цэцэг
  • Бегони, петуни зэрэг

Хэрвээ та ямар ч туршлагагүй цэцэрлэгч бол эхний ээлжинд петунийг сонгоорой. Гоёмсог гэхдээ өндөр арчилгаа шаардаад байдаггүй ургамал юм. Бага зэргийн анхилуун үнэртэй, бараг өвөл болтол цэцэглэдэг гоёмсог ургамалд тооцогддог.

 

Босоо цэцгийн хүлэмжийг өөрсдөө хийцгээе!

Юу хэрэг болох вэ?

Бүгдийг хийхийн тулд танд хэрэгтэй зүйл:

  • Ургамал тарих хуванцар хоолой
  • Цэцэрлэгжүүлэлтэд зориулсан төмөр торон сараалж
  • Барилгын ажилд зориулсан скоч

Бас бага зэргийн керамзит, гялгар уут, хайч эсвэл хутга, хөрс бэлдэнэ.

 

Босоо хүлэмжийг хийх арга

Торон сараалжийг хэмжээгээр нь тайрч цэцгийн саванд суулгана. Цэцгийн савны ёроолд керамзит бөмбөлгүүдийг 2 сантиметрийн зузаан байхаар хийнэ. Цаашлаад хоолойгоо бэлдэнэ. Нэг талыг нь скочоор битүүлээд өндрийн дагуу нүхнүүд гаргана.

Одоо цэцгийн савныхоо гол хэсэгт суурилуулж өгнө. Гялгар уутаа аваад өөрт эвтэйхэн байхаар сараалжийг доторлоно. Гялгар уут болон хуванцар хоолойны завсрыг хөрсөөр дүүргэнэ.

Дараагийн алхам – гялгар уутаа хажуугаар нь цоолж бэлдэцээ суулгах ажил болно. Хоолойгоор ус явуулж ургамлыг чийгээр хангаж өгнө. Бид хуванцар хоолойг урьдчилсан цоолсон тул ургамлын үндсийг жигд чийгшүүлж чадна. Хэрвээ та бүгдийг зөв хийсэн бол ганц, хоёр долоо хоногийн дараанаас босоо хүлэмжнээсээ ургах гоёмсог цэцгээр гэрээ чимэх боломжтой болох ажээ.

 

Үр дүн

Цэцгээ энэ аргаар ургуулснаар та зуслангийн талбайгаа үнэхээр гоёмсог харагдуулна. Таниас шаардах зүйл гэвэл уран бүтээлч арга барил бас гэрээ чимэх хүсэл тэмүүлэл байхад л хангалттай. Анхны цас ортол таны сэтгэлийг сэргээх гоёмсог цэцэгсийг өөрийн гараар тарьцгаая.

24
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *