Судлаачид жирэмсэн эмэгтэйчүүдэд дотор муухайрах шинж тэмдэг илүү их ажиглагдвал, оюуны өндөр чадамжтай хүүхэдтэй болох боломжтойг баталжээ

2

Жирэмслэнэ гэдэг гайхалтай зүйл боловч цаг хугацаа сорьсон, өглөө бүр өвчин, зовиур мэдрүүлдэг тул зарим талаар тав тухгүй мэдрэмж төрүүлдэг.

Бид бүхэн үүнийг үнэхээр бухимдмаар мэдрэмж төрүүлдэг гэдгийг мэднэ, гэхдээ танд дуулгах таатай мэдээ байна: нэгэн судалгаагаар өглөөгүүр өвдөхөд нөлөө үзүүлж буй гормон нь хүүхдийн тархийг хөгжихөд сайнаар нөлөөлдөг болох нь батлагджээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Хамтдаа цааш үргэлжлүүлэн уншицгаая.

Судалгааны ажил

Хүүхдийн эмнэлзүйн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа жирэмсэн байх үед дотор муухайрах нь өндөр IQ-тай хүүхэдтэй болохын шинж тэмдэг хэмээн бичжээ. Дээрээс нь хэр их дотор муурхайрах шинж тэмдэг ажиглагдана, төдий чинээ оюун ухааны өндөр чадамжтай хүүхэд төрүүлнэ гэж ойлгож болно. Энэхүү судалгаанд 1998-2003 оны хооронд жирэмсэлсэн 121 эмэгтэйг хамруулж, 3 болон 7 настай тэдний хүүхдүүдийн IQ-ийн түвшинг хэмжиж үзжээ.

© Rawpixel / Depositphotos

 

Урт хугацааны үр дүн

Бусад судалгаагаар, тэр тусмаа “JAMA” хэмээх сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа жирэмсэн байх үед өглөөгүүр өвдөлт мэдрэгдэх нь сайны дохио бөгөөд энэ нь зулбах эрсдэл маш бага байгаатай холбоотой гэнэ. Өөрөөр тайлбарлавал, өглөө өвдөх нь хамгаалах үйл явц бөгөөд яагаад гэвэл жирэмсэн байх үед гормоны хэмжээ өсөх хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь хэвлийдээ үрээ тээж буй эх хүний дотор муухайрах нь ухаалаг хүүхэдтэй болох үндэс хэмээн анх удаагаа олж тогтоосон судалгааны үр дүн юм.

© yacobchuk1 / Depositphotos

 

Хүчтэй болох мэдрэлийн хөгжил

Өглөө өвдөх нь таатай зүйл биш, гэхдээ үүнд учир шалтгаан бий. Өглөөгүүр өвдөлт мэдрэгддэг байсан эхийн хүүхэд жирэмсэн үедээ дотор нь муухайрдаггүй байсан эхийн хүүхдээс IQ-ийн илүү өндөр оноо авчээ. Энэ нь хүний хорионик гонадотрофин нэмэгдэж, улмаар өглөө өвдөлт мэдрэгдэж байгаа бөгөөд үр дүнд нь хүүхдийн мэдрэлийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байна.

© Pixabay / Pixabay

 

Бүгдийг нь даван туулна

Энэхүү судалгаагаар нь өглөө өвдөлт мэдэрдэг (эхний 7 хоногийн турш эсвэл 14-16 долоо хоногийн турш) ээжүүдэд урам зориг, дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд жирэмслэх үед нойр хүрэх, ядрах, хавагнах шинж тэмдгүүд бас давхар илэрдэг байна. Гэхдээ дотор муухайрах нь эх хүнд бүр ч их хүч, тэнхээ хайрладаг болохыг онцолжээ.

© avemario / Depositphotos

Та энэхүү нээлтийн талаар юу гэж бодож байна? Та жирэмсэн байх үед таны дотор муухайрч байсан уу?  Бидэнтэй өөрийн туршлагаасаа хуваалцана уу.

8
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enkhtuvshin Gombo

    Enkhtuvshin Gombo

    2019/05/05 at 20:59

    Shn teneg teneg yum bichih yumaa .

  2. Үнэн шүү

  3. Лил Цахирмаа

    Лил Цахирмаа

    2019/05/05 at 23:13

    Temuulen Temuulen

  4. Size Mishka

    Size Mishka

    2019/05/06 at 20:37

    unen

  5. Boogii Achitaa

    Boogii Achitaa

    2019/05/08 at 01:42

    Booljood bval togs uhaantan toroh ni dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *