“Хачин жигтэй зүйлс ганц л минутын дотор болж өрнөнө” энэ үгийг бидний амьдарч буй орчин цагийн дэлхий ертөнцөд зориулж хэлвэл яг тохирох байх. Энэ хачирхалтай газарт олон солиотой гэмээр зүйлс тохиолддог бөгөөд өдөр бүр гудамжаар алхаж явахад янз бүрийн үйл явдлууд нүдэнд харагдаж, чихэнд сонсогддог.
Тийм ч учраас бид танд нэгэн итгэхэд бэрх, хачирхалтай үйл явдлын талаар мэдээлэл хүргэх гэж байна.
Энэ үйл явдал Энэтхэгт болжээ. Таны бодож байгаа зүйл мэдээж биш, тэр тусмаа гэгээнтнүүд болон мэргэн ухаантнууд эсвэл йогийн талаар бүр ч биш.
Энэ бол автомат мөнгөний машин буюу “ATM” рүү онцгой нэгэн зочин айлчилсан үйл явдал байв.
Уг хэрэг явдлын талаар “Hindustan Times” эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Тинсукиа, Ассам, Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах газар тохиолджээ.
Дэлхий ертөнцөд хүмүүс мөнгөний төлөө бие биенийхээ хоолойд xутга тулгаж байгаа энэ цаг үед бяцхан харх аюулгүй байдлын системийг эвтэйхэн аргалж, “ATM” рүү нэвтэрч, мөнгөний машин доторх 17,000 долларыг юу ч үгүй зажилж орхижээ.
“Reuters” агентлагийн мэдээллэснээр, харх “ATM” дотор байсан 12 lakh rupees (Энэтхэгийн мөнгөн дэвсгэрт)-ийг зажилж хаясан бөгөөд энэ нь “ATM” машин хэрэгцээнээс гарах цаг болсон, банкны мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдийн хооронд маргаан үүсээд байсантай холбоотой байж болзошгүй гэсэн байна. Энэ мөнгөний машин сүүлийн 12 өдрийн турш техникийн эвдрэл гэмтлээс болж, ажиллагаа нь доголдож байсан учир үйлчлүүлэгчид гомдол гаргасаар иржээ.
Энэтхэгийн жижиг хот суурин газар болох Тинсукиа нь засгийн газрын дэмжлэгээр эдийн засгийн хувьд бага багаар өсөн дэвжиж байгаа газар бөгөөд ард иргэд нь мөнгөн гүйлгээ хийх, мөнгө авах болон шилжүүлэх нь эдийн засагт нь нөлөөлөх гол xүчин зүйлсийн нэг болохыг холбогдох газраас онцолжээ.
Уг үйл явдалтай холбоотой бичлэг:
Really Size doesn’t matter!! What a rat this is! Rat-bitten bank notes worth Rs 12 lakh 38 thousand. Torn notes and dead rat found inside ATM in Tinsukia Assam. Rat found dead before little one could bite remaining Rs 17 lakh 10 thousand. pic.twitter.com/3Omns7gAZH
— Nandan Pratim Sharma Bordoloi (@NANDANPRATIM) June 18, 2018
Машин онгойсны дараа хүмүүс хэдэн хэсэг болсон мөнгөн дэвсгэртүүдийг олж харсан байна.
Ард иргэдийн аж амьдрал тааруухан байгаа энэ үед хаанаас ч юм бүү мэд, нэг харх гарч ирж мөнгөний машинд байсан мөнгийг юу ч үгүй болтол нь мэрж хаясан нь олон хүний сэтгэлийг хямраажээ.
Харх мөнгөний машин дотор үxсэн байсныг холбогдох газрын ажилтнууд “ATM”-ийг нээсний дараа олж илрүүлжээ.
Энэ явдлаас хойш хүмүүсийн дунд мөнгөө “ATM” ашиглан шилжүүлэх, дансандаа хийх нь зөв эсвэл буруу аль зөв сонголт болохыг сайн хэлж мэдэхгүй төөрөлдөөд байгаа юм.
Инээдтэй ч юм шиг, хэцүү ч юм сонин үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр!
Ж. Мөнхтуяа
2019/05/05 at 18:10
Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан дээр ?
Г. Түмэнбаяр
2019/05/05 at 18:13
Aimaar az jargaltai uhel bna sh uu
Molly Bold
2019/05/05 at 18:32
Даам үхдэг юм бэ кк
Dagima Tserendorj
2019/05/05 at 18:50
Targand orj uhdeg hulganiig bodwol ene ch harin unetei uhel bnaa
Smile Smile
2019/05/05 at 19:05
Vnetei vheltei hulgana bna da kkk
Gerel Jambaldorj
2019/05/05 at 19:17
Манайд хун харх монго иддэгш дээ??
Chinbold Lkhagva
2019/05/05 at 19:26
Gaigui sain idjee
Дашкаа Томоо Томоо Томоо
2019/05/05 at 19:27
Бага л идсэн бн даа кккк
Тэмүүлэн
2019/05/05 at 19:42
manai ulsad 76 n harh baigaash ter hed hediig idsen bol????????. ????????
Otgonbaatar Orosoo
2019/05/05 at 20:09
tegej ih idsem ym chine uhelgui de. harin ene manai 76 yaaj ch idsen tsadahgui te
Ganzorig Tuulbaatar
2019/05/05 at 20:31
Эзэн байхгүй тул хэргийг нь хаасан байх даа ???
Otgo Jaya
2019/05/05 at 20:38
Ulaan yagaan dollar baidgiig meddeggui ee??
Цэрэндорж Нэргүй
2019/05/05 at 20:59
Азтай л юм
Ц. Нацагдорж
2019/05/05 at 21:12
usgvi argana2 ymarch harh argana
Undarmaa Enkhtaivan
2019/05/05 at 21:58
Мөнгө идэх гэж жинхэнээсээ энэ л байхгүй юу. Хаха
Batja Batja
2019/05/05 at 22:04
Хөөрхий нэг хүний идсэний золиосонд явждээ хэрэвээ өөрөө орсын бол харх иргээд гарах замаа заавал олно 20’000 бсныг нотлох боломжгүй
Flower Sun
2019/05/05 at 22:34
болж.???????
Bayarbileg Tugchin
2019/05/05 at 23:11
нүхээр нь чирээд гаргаад ирсэн бол насаар тэжээх байлаа
Nazgul Ulikpan
2019/05/05 at 23:37
Дотроос нь авчихаад харх оруулж дээ янз нь.Бид юунд ч итгэхээ больсон.Учир нь яаж хуурч мэхэлдгийг тѳр засаг маань бидэнд хангалттай харуулсан.
Bayarmaa Davaadorj
2019/05/06 at 05:07
ХОВДГИЙН ГАЙ. ккк…
Suvdansondor Muugii
2019/05/06 at 08:00
Mash ih hohirol? haramsmaar yuma
Otgoo Otgoo
2019/05/06 at 09:08
shuwuuu tumur zuuj ywaad … gdg shg l kk ezen holbogdogch tegvvl bhgvi boljee bsn bol tgd l nasaaraa shorond sh de kkk
Zolmunkh Zoogii
2019/05/06 at 09:37
Manai 76 harh ter bumaarn idcheed vhehgvi yuma
Хандаа 'С
2019/05/06 at 10:58
Manai tom ah nar bas l iimerhuul idddg ene harin baga idjee
Tsetsegmaa Munkhbold
2019/05/07 at 00:24
Хеерхий хархыг нухцын бишvv.
Батхишиг Төвжаргал
2019/05/08 at 15:11
Цаджилдээ