Фитнест хийдэг дасгалуудыг гэртээ хийж болох 6 арга. Одооны цаг үед маш тохиромжтойгоос гадна мөнгө үрэх ч шаардлагагүй

0

Тогтмол дасгал хийх нь эрүүл мэнддээ хийж болох хамгийн чухал хөрөнгө оруулалт бөгөөд ямар нэг аргаар дасгалаа хийсээр л байх хэрэгтэй. Статистик үзүүлэлтээс харахад ихэнх хүмүүс хэт өндөр үнэтэй гэсэн шалтгаанаар фитнест явахаа больдог. Ингээд бид танд мөнгө үрэх шаардлагагүй гэртээ хийж болох дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Сандал ашиглан хийх дасгал

Энэ дасгал нь цээж болон гурван толгойт булчинд хамгийн сайн нөлөөлдөг бөгөөд мэдээж хүн бүрийн гэрт тусгай дасгалын төхөөрөмж байхгүй учраас түүнийг сандлаар орлуулан хийж болно. Хамгийн чухал нь сандал дээр дарах даралтаа маш сайн тооцоолох юм.

 

2. Цүнх ашиглан хийх дасгал

Хэрэв та хайчин суулт юм уу, суниалт хийх гэж байгаа бол заавал фитнест явж тусгай төхөөрөмж ашиглах шаардлагагүй. Та яг адилхан дасгалуудыг үүргэвч ашиглан хийж болно. Цүнхэндээ ямар нэг хүнд зүйл хийж жингийн ачааллаа тааруулаарай.

 

3. Хүчний дасгал хийхдээ хана ашиглах боломж

Хэрэв та хөлийн булчингуудаа чангалахаар шийдсэн бол гэрийнхээ ханыг дасгалын төхөөрөмж болгон ашиглаж болно. Гар тулж хийдэг суниалт, гар дээр зогсох, сунгалт, зарим нэг иогийн дасгалуудыг хана ашиглан хийж болно.

 

4. Буйдангаа дасгалын сандал шиг ашиглах арга

Гэртээ байгаа буйданг зурагт үзэхээс өөрөөр ашиглаж болно. Гэдэс таталт, сандалтай хайчин суулт, болон урт сандалтай хийж болох бусад дасгалуудыг буйдан дээрээ хийх боломжтой.

 

5. Шат ашиглан бүх төрлийн кардио дасгал хийх арга

Спорт зааланд хамгийн их хэрэглэгддэг тоног төхөөрөмж бол гүйлтийн зам, жийдэг дугуй юм. Эдгээр төхөөрөмжүүд нь ямар ч дасгалын суурь болж өгдөг учраас маш чухалд тооцогддог. Гэхдээ хэрэв та фитнест явах боломжгүй бол ердөө гэр болон оффисынхоо шатыг ашиглан ижил үр дүнд хүрэх боломжтой.

 

6. Гантелийг орлуулах арга

Биеийн дээд хэсгийн булчингуудыг хөгжүүлэхэд гантель маш чухал үүрэгтэй. Харин дөрвөн хөллөж байгаад суниах нь биеийн булчингуудыг жигд хөгжүүлдэг бөгөөд ямар нэгэн зориулалтын төхөөрөмж шаардахгүй.

7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *