Шүднийхээ хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохыг мэдэж аваарай!

3

Та урьд өмнө шүдний хэлбэр тухайн хүнийг ямар хүн болохыг хэлж өгөх боломжтой гэж бодож байсан уу? Шүдний хэлбэрээр өөрийгөө ямар хүн болохыг мэдэх боломжтой. Үүнийг шинжлэх ухаанд “Морф” гэж нэрлэдэг. Та өөрөөсөө гадна бусад хүнийг ярьж байх үед нь шүдний хэлбэрийг нь харж, ямар хүн болохыг нь тодорхойлсон ч болно. Тэгш өнцөгт, дөрвөлжин, гурвалжин болон зууван гэсэн 4 төрлийн шүдний хэлбэр байна.

Толинд өөрийнхөө шүдийг сайн хар. Эсвэл хэн нэгэнтэй ярилцаж байх үедээ тухайн хүний шүдийг сайтар ажиглаарай.

1. Тэгш өнцөгт

Тэгш өнцөгт хэлбэрийн шүдтэй хүмүүс асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг. Тэд ажил, амьдрал дээрх ямар ч асуудлыг хялбар шийдвэрлэж чадна. Хяналтыг гартаа авч гайхалтай шийдвэр гаргахаас гадна манлайлагч нар байдаг. Аливааг сайтар төлөвлөх бөгөөд эрч хүчтэй, нийтэч, их ярьдаг ч нухацтай яриа өрнүүлж чаддаг хүмүүс. Тэдний төсөөлөлд хязгаар гэж үгүй. Мөн шинэ санаа толгойд нь үргэлж эргэлдэж байдаг.

Энэ төрлийн хүмүүс заримдаа сэтгэл хөдлөл багатай, хэгжүүн юм шиг бусдад харагддаг.

 

2. Дөрвөлжин

Дийлэнх хүмүүсийн шүдний хэлбэр дөрвөлжин байдаг. Тэд эмх цэгцтэй, аливаад няхуур ханддаг хүмүүс. Ямар ч нөхцөлд сэтгэл хөдлөлөө хянаж, тайван байж чаддаг. Эдгээр хүмүүст бизнесийн чадвар байдаг бөгөөд амбиц ихтэйгээс гадна олон нийттэй дипломат харилцаатай байхыг эрхэмлэдэг. Бусдыг шударгаар шүүмжилж, оновчтой шийдвэр гаргахдаа гаргууд.

Заримдаа бусад хүмүүст ширүүн зан чанартай юм шиг санагдах нь бий.

 

3. Гурвалжин

Ийм шүдний хэлбэртэй хүмүүс эрх чөлөөтэй байж, хэрхэн хөгжилдөхийг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тэд өөдрөг үзэлтэй бөгөөд хэрхэн, яаж амьдрахаа бусдын туслалцаагүйгээр өөрөө шийдэхийг илүүд үздэг.

Тэд зарим тохиолдолд хэтэрхий биеэ даасан эсвэл хөнгөн хуумгай мэт сэтгэгдэл төрүүлэх нь байгалиас заяасан өвөрмөц зан чанартай нь холбоотой.

 

4. Зууван

Зууван шүдний хэлбэртэй хүмүүс урлагт хайртай байдаг. Тэд бүхий л цаг хугацаанд урлагийн талаар ярьсаар л байдаг нь сонирхолтой. Дотогшоогоо, мөн ичимхий. Та энэ төрлийн хүмүүсийг урлагт хайртай гэдгийг түүний үсний засалтаас авахуулаад зүүж байгаа эдлэлээс нь харахад андашгүй.

Заримдаа тэд бусдад меланхолик юм шиг санагдах үе нэг биш удаа гардаг нь нууц биш.

19
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *