Каррера – Эвхдэг дуулга

0

Каррера  - Эвхдэг дуулгаИталийн спорт бараа бүтээгдэхүүний Каррера /Carrera/ брэнд унадаг дугуйн хорхойтнуудад зориулсан эвхдэг дуулга бүтээсэн байна. Патентчилагдсан уян хатан их бие нь толгойн хэлбэрт яв цав таарах учир дугуйчдын тав тухтай байдлын түвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дуулгаа тайлаад эвхэж болдог нь үүргэвчиндээ хийгээд явахад овор хэмжээ багатай байдгаараа давуу талтай. Эртний арьсан дуулгануудаас сэдэлтэйгээр бүтээгдсэн Каррера дуулга нь орчин үеийн өвөрмөц шинж, онцлог чанарыг хуучны сонгодог, хувиршгүй загвартай хослуулсан шилдэг бүтээл болжээ. Түүнчлэн Каррера дуулганы бас нэгэн давуу тал нь урдаас ар тал хүрэх бүхий л хэсэгт агаар чөлөөтэй орж гарах завсруудыг шийдэж өгсөн явдал бөгөөд энэхүү завсрууд толгойг халууцаж, хөлрөх, чийг даахаас сэргийлж, байнгын цэвэр, хуурай байлгах юм. Хэрэглээгүй үедээ дуулгыг эвхэхэд өөрийн хэмжээний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний жижиг болох ба орон зайг 20 гаруй хувиар хэмнэх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *