Анхны тэрбум доллараа олсноос хойш дэлхийн баячууд хэрхэн өөрчлөгдөв?

1

“Өгзөг, буйдан хоёрын завсраар доллар шургаж орохгүй” гэж Билл Гейтс хэлсэн байдаг. Түүний энэ томьёо – амжилт гэдэг уйгагүй хөдөлмөрийн үр дүнд ирнэ гэсэн онолын нэг тайлбар юм. Өнөөгийн тэрбумтнуудын ихэнх нь өв залгамжлах байдлаар бус харин өөрсдөө эд баялгаа босгосон. Тэрбумтан болох зам нь өөрийн ул мөрөө тэдний нүүр царайнд үлдээсэн нь ойлгомжтой.

Та бүхэн тэрбумтнууд цаг хугацааны эрхэнд хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоцгооно уу. Мөн тэдний тухай зарим нэг сонирхолтой баримтуудыг ч дэлгэхээр бэлдлээ.

Жефф Безос, $ 120 тэрбум

Amazon интернет дэлгүүрийг үндэслэгч, эзэмшигч Жефф Безос 2017 онд дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн. Төсөл анх 1995 онд гаражид эхлэлээ тавьж байсан бөгөөд 4 жилийн дараа гэхэд 6 тэрбум доллараар үнэлэгдэх компани болж чадсан байжээ. Безос томоохон интернет дэлгүүрээс гадна The Washington Post-ыг эзэмшдэг, мөн сансрын Blue Origin компанийг үндэслэн байгуулжээ.

Сонирхолтой баримт:

  • Жефф Безос түншүүдтэй хийх албан ёсны уулзалтуудаа өөрийн гаражийн хажууд байрлах номын дэлгүүрт хийдэг байжээ.
  • Дэлхийн хамгийн баян хүний инээмсэглэл нь эзнээсээ дутуугүй алдартай. Бизнесмэн гэрээ хэлэлцээр, ярилцлагын үеэр инээсээр байна. Түүний инээмсэглэлийг YouTube-ээс үзэх боломжтой – хэрхэн инээж байгааг нь сонсоод инээхгүй байхыг чинь хармаар л байна.

 

Билл Гейтс, $ 92 тэрбум

Microsoft анх 1976 онд бүртгэгдсэн, 10 жилийн дараа Билл Гейтс анхны тэрбумаа олж байсан түүхтэй. Зарим нэг баримтуудаас харахад, 2006 он гэхэд түүний орлого минутад $ 6659, өөрөөр хэлбэл хоногт 10 сая доллар гэсэн үг.

Сонирхолтой баримт:

  • Билл Гейтс энэ дэлхийн хамгийн харамгүй сайн үйлс хийсэн хүн: тэрээр 37 тэрбум доллар сайн үйлсийн сангуудад хандивлажээ.
  • 13 настайдаа найз нартайгаа нийлж сургуулийн компьютер руу нэвтэрч нууц мэдээлэл алдагдуулж байсан. Шийтгэл авахын оронд компьютерын төвд ажиллах урилга авчээ.

 

Марк Цукерберг, $ 72 тэрбум

Марк Цукерберг 2004 онд 20 настайдаа дэлхийн аугаа том сошиал суваг болон хувирах нэгэн вэб сайтыг үндэслэсэн. Дээд боловсролынхоо дипломыг саяхан 2017 онд авсан, яагаад гэвэл тэр практик хийхийн тулд Харвардын их сургуулийг түр орхисон байв.

Сонирхолтой баримтууд:

  • Мэдээлэл солилцох анхныхаа программыг Марк 11 настайдаа боловсруулж байжээ.
  • Цукербергийн гэр бүлийн гишүүнд түүний цагаан унгар овчарк Бист зүй ёсоор орно (үнэхээр сэтгэл татам нохой). Бист мэдээж Facebook-д өөрийн гэсэн хуудастай.

 

Сергей Бин ($ 50 тэрбум) болон Ларри Пейж ($ 51 тэрбум)

Сергей Брин өөрийн дотны анд Ларри Пейжтэй хамтран Google компанийг 1998 онд үүсгэн байгуулсан нь 6 жилийн дараа тэднийг Fordes-ын тэрбумтны жагсаалтанд ороход хүргэсэн байна. Мэдээллийн технологийн томоохон компанийн анхны оффис Сергейн таньдаг бүсгүйн гаражид байрлаж байсан түүхтэй (зураг дээр).

Сонирхолтой баримтууд:

  • Ларри Пейж, Сергей нар хөгшрөлтийн эсрэг программ боловсруулж байна.
  • Google-ийн оффисын гаднах талбайд хонь бэлчинэ, хоньчин ч ажлаа сайн хийнэ.

 

Жек Ма, $ 41 тэрбум

Alibaba Group-ийн үндэслэгч Жек Ма сургуулиа төгссөний дараа ажилд орж чадахгүй удаан явжээ, тэрээр 12 газраас татгалзсан хариу авсан гэдэг (үүнд KFC ч байгаа). 1995 онд АНУ явж, тэндээс буцаж ирэхдээ интернет дэлгүүр нээх санаа өвөрлөсөн бөгөөд 4 жилийн дараа санаагаа хэрэгжүүлж чадсан. Компани эхлээд дандаа алдагдал хүлээж байжээ. Харин 2002 онд анхны орлого олж эхэлснээс хойш компанийн ажил өөдлөн дээшилж 2012 он гэхэд компани 15 тэрбум доллараар үнэлэгдэж байсан түүхтэй.

Сонирхолтой баримтууд:

  • Англи хэл сурахын тулд Жек Ма төрөлх хотод нь аялал жуулчлалаар ирсэн гадныханд үнэгүй хөтөч хийж өгдөг байжээ.
  • Чухам жуулчид түүнд Жек гэдэг нэрийг хайрласан, түүний хятад нэр нь Ма Юнь.

 

Илон Маск, $ 21 тэрбум

Илон Маск 2003 онд Tesla Motors гэх цахилгаан машины компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 11 жилийн дараа цахилгааны машин нь 76 цагийн аялал хийсэн юм, машины зардал (шатахууны зардал) 0 доллар. Энэ амжилт Гиннесийн номд бүртгэгдсэн.

Сансар судлалтай холбоотой SpaceX компанийг 2002 онд байгуулж 2018 оны эхэнд Улаан нүдэн гариг руу Falcon Heavy пуужин амжилттай хөөргөж чаджээ. Ийм хүчин чадалтай пуужинг засгийн газраас бус хувийн компаниас нисгэж байгаа түүхэн дэх анхны тохиолдол юм.

Сонирхолтой баримтууд:

  • “Iron man”-ы найруулагчийн хэлснээр, Тони Старкын дүрийг Илон Маскаар төлөөлүүлсэн. Дүрийг бага Роберт Дауни амилуулсныг та мэдэж байгаа.
  • 12 настайдаа Илон Маск видео тоглоом зохиож 500 доллараар зарж байжээ.

 

Ричард Брэнсон, $ 5 тэрбум

Virgin брэндэд өнөөдөр 400 гаруй компани багтана. Дэлхийд алдартай энэ компанийг тэрбумтан маань 20 жилийн турш босгосон юм. Эхлээд хөгжмийн дэлгүүр нээсэн, дараа нь даатгал, зээл, тэр ч бүү хэл кино салбарт ч орсон. 1984 онд Ричард Virgin Atlantic Airways агаарын компаниа үүсгэн байгуулж байсан бол 20 жилийн дараа нь сансрын аялал зохион байгуулах Virgin Galactic компанийг байгуулж байжээ.

Сонирхолтой баримтууд:

  • Ричард Брэнсон хэдэн арван хочтой хүн, эдгээрээс дурдвал “хиппи-тэрбумтан”, “гэнэтийн мастер”, “том бизнесийн гутлан дахь хадаас”, “бизнесийн бохирыг цэвэрлэх рыцарь”.
  • Тэрбумтан анхны бизнес дуудлагаа утасны автомат бүхээгээс хийдэг байсан. Энэ нь цагийн хязгаарлалттай байсан учраас Ричард санаагаа товч бөгөөд тодорхой илэрхийлэхэд сургажээ.

 

Ральф Лорен, $ 6 тэрбум

Гольфийн тоглогчийн бэлгэ тэмдэгтэй анхны цуглуулгыг Ральф Лорен 30 насандаа гаргаж байжээ. Өнөөдөр Polo Ralph Lauren Corporation-ы нэрийн дор хувцас, гоёл чимэглэл, үнэртэн, тавилга, даавуу, сав суулга, ханын цаас, амттан, тэр бүү хэл амьтанд зориулсан бараа бүтээгдэхүүн гаргаж байна. 2007 онд Ральф Лорен “Моодны домог” шагнал авч байжээ.

Сонирхолтой баримтууд:

  • Дизайнерийн жинхэнэ нэр Ральф Рубен Лифшиц. Беларус улсаас цагаачилсан еврейн ядуу гэр бүлд төржээ.
  • “Аугаа Гетсби” зохиолыг уншаад дизайнераар оролдох санаа төрсөн хэдий ч тухайн үед ажиллаж байсан компани нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ нь түүнийг анхны бие даасан алхам хийхэд хүргэж, 8 жилийн дараа гэхэд Paramount Pictures-ийн захиалгаар “Аугаа Гетсби” киноны хувцасны загвар гаргах ажилдаа орсон байжээ.

 

Трэвис Каланик, $ 5 тэрбум

Трэвис Каланик 2009 онд Гаррет Кэмптэй хамарч Uber аппликейшнийг боловсруулсан – зорчигчийг таксины жолоочтой холбох зориулалттай. Өнөөдөр уг компани дэлхийн 58 улсын 300 гаруй хотод төлөөлөгчөө нээгээд байна.

Сонирхолтой баримтууд:

  • Uber-ийн анхны зорчигчид нь Трэвисийн аав ээж байжээ.
  • Трэвис Каланикийг таньдаг хүмүүс нь түүнийг маш зөрүүд гэж дүгнэдэг. Google–ийн ажилтнуудыг өөрийнхөө компанид ажилд орохыг ятгаж оффист нь 9 цаг сууж байжээ.

 

Опра Уинфри, $ 3 тэрбум

10 жил “Балтимор ярьж байна” өглөөний ток-шоуг хөтөлсний эцэст 1986 онд өөрийн хөтөлбөрийг бий болгожээ. “Опра Уинфригийн шоу” дэлгэцнээ 25 жил гарч 140 улс оронд үзжээ. Өөрийн хөтөлбөрийг хаасны дараа OWN сувгаа нээсэн байна.

Сонирхолтой баримтууд:

  • Опра ажлын гараагаа мэдээний нэвтрүүлэгчээр эхэлжээ, харамсалтай нь сэтгэл хөдлөл ихтэй гээд түүнийг халсан байна. Шууд нэвтрүүлгийн үеэр нэг удаа бүр уйлж байжээ.
  • 1993 онд Опра Майкл Жексоноос ярилцлага авч байсныг нь 90 сая хүн үзжээ. Энэ нь америкийн ТВ-ийн түүхэн дээд амжилт байв.

 

Дональд Трамп, $ 3 тэрбум

Сургуулиа дүүргэсний дараа залуу Дональд Трамп киноны ангид элсэн орохыг үнэхээр хүсэж байсан ч үл хөдлөх хөрөнгө илүү ашигтай гээд бодлоо өөрчилжээ. Түүний анхны төсөл 1200 байртай орон сууц байлаа – богино хугацаанд барьж ашигтай үнээр зарж чадсан юм.

10 жилийн дараа Дональд Трамп тэрбумтан болсон байв. Залуу насныхаа киноны мөрөөдлийг 2002 онд биелүүлсэн: хэд хэдэн сериал болон кинонд тоглож амжсан бөгөөд “Нэр дэвшигч” реалити-шоуг хөтөлжээ.

Сонирхолтой баримтууд:

  • Ерөнхийлөгч болонгуутаа хэд хэдэн шинэ амжилт тогтоосон: АНУ-ын хамгийн анхны өндөр настай Ерөнхийлөгч, 3 гаруй тэрбумын хөрөнгөтэй анхны Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн албан тушаалд орохоос өмнө төрийн болон цэргийн ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй Ерөнхийлөгч
  • 1990-2015 онуудад Дональд Трамп 17 ном бичиж хэвлүүлэн гаргасан – өөрийгөө хөгжүүлэх, амжилтад хүрэх гэсэн сэдэвтэй. Зарим нэг номыг өөр зохиолч нартай хамтран гаргасан байна.
20
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/04 at 14:21

    usa-iin bil geitsiig duuraij hujaa nar zasgiin gazraasaa togloomiin hvn gargaj end tend jvjig tawiw!!!! vvgeerei jungaagiin talaarhi surug setgegdeliig delhii niited arilgaj umhii jungaa ornoo usa shig muruudliin gesen totodgoltoi bolgoh gej yadtsan!!! haramsaltai ni vvniig hvmvvs oihku m daa!!! yumnii tsaad nariin uchiriig oilgoj baij ayldan dagah heregtei!!!!

  2. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/04 at 14:21

    usa-iin bil geitsiig duuraij hujaa nar zasgiin gazraasaa togloomiin hvn gargaj end tend jvjig tawiw!!!! vvgeerei jungaagiin talaarhi surug setgegdeliig delhii niited arilgaj umhii jungaa ornoo usa shig muruudliin gesen totodgoltoi bolgoh gej yadtsan!!! haramsaltai ni vvniig hvmvvs oihku m daa!!! yumnii tsaad nariin uchiriig oilgoj baij ayldan dagah heregtei!!!!

  3. Maxim Bat Maximus

    Maxim Bat Maximus

    2018/03/04 at 17:10

    hyatadiin soyoliig mongold esun shideer n nevtruulj bga udahgui bid hujaatai ah duus boloh bh shu

  4. Maxim Bat Maximus

    Maxim Bat Maximus

    2018/03/04 at 17:10

    hyatadiin soyoliig mongold esun shideer n nevtruulj bga udahgui bid hujaatai ah duus boloh bh shu

  5. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/04 at 17:51

    ah dvvs bish ee ted bidniig vgvi hiij bidnii bvh zvilsiig ezemshine!!! tiimees l tsagaan heremnees naashhi MGLchud MGLooroo l baimaar baina shvv!!!

  6. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/04 at 17:51

    ah dvvs bish ee ted bidniig vgvi hiij bidnii bvh zvilsiig ezemshine!!! tiimees l tsagaan heremnees naashhi MGLchud MGLooroo l baimaar baina shvv!!!

  7. Maxim Bat Maximus

    Maxim Bat Maximus

    2018/03/04 at 18:03

    medeej ah duus bish.gehdee bidnii shine ireedui huuhduud hyatad kino hyatad soyol hyatad duuchid jujigchidiig umuurun bj shutdeg bolson.ene maygaar yavbal udahgui ah duus boloh bh

  8. Maxim Bat Maximus

    Maxim Bat Maximus

    2018/03/04 at 18:03

    medeej ah duus bish.gehdee bidnii shine ireedui huuhduud hyatad kino hyatad soyol hyatad duuchid jujigchidiig umuurun bj shutdeg bolson.ene maygaar yavbal udahgui ah duus boloh bh

  9. Ноён Оргил

    Ноён Оргил

    2018/03/04 at 18:37

    Энэ нөхөр ямар хачин харь гаригийн толгой хачин дүрстэй нөхөр вэ

  10. Ноён Оргил

    Ноён Оргил

    2018/03/04 at 18:37

    Энэ нөхөр ямар хачин харь гаригийн толгой хачин дүрстэй нөхөр вэ

  11. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/05 at 02:51

    Maxim Bat Maximus yoo eniig chini unshaad setgeleer unachilaa!!! erunhiilugch maani 1 doriwtoi hudluhgvi yum bhdaa!!! hetsvvgiin medej oij bna! gehdee l

  12. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/05 at 02:51

    Maxim Bat Maximus yoo eniig chini unshaad setgeleer unachilaa!!! erunhiilugch maani 1 doriwtoi hudluhgvi yum bhdaa!!! hetsvvgiin medej oij bna! gehdee l

  13. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/05 at 02:53

    Mgiin tuluu zolios gargah heregtei sh dee!! bi erunhiilugch bsan bol bvgd nairamdahiin unshij bgaad bvgdiin tsaazaar awhaas shuud ehlene! hh

  14. Tsrss Tzrzz

    Tsrss Tzrzz

    2018/03/05 at 02:53

    Mgiin tuluu zolios gargah heregtei sh dee!! bi erunhiilugch bsan bol bvgd nairamdahiin unshij bgaad bvgdiin tsaazaar awhaas shuud ehlene! hh

  15. Nyamjav Battsetseg

    Nyamjav Battsetseg

    2018/03/05 at 14:11

    Saihan medeelel bn shuu.

  16. Nyamjav Battsetseg

    Nyamjav Battsetseg

    2018/03/05 at 14:11

    Saihan medeelel bn shuu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *