Гэрийн цэвэрлэгээг дэмий цаг үрсэн ажил болгодог 9 алдаа

2

Гэрийн цэвэрлэгээнд хэн ч их цаг зарцуулахыг хүсдэггүй. Амьдралд үүнээс илүү сонирхолтой зүйл их байгаа болохоор тэгэх нь ч аргагүй биз. Цэвэрлэгээний ажлыг илүү үр дүнтэй бөгөөд хялбар болгох аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

Гэрийн цэвэрлэгээнд тогтмол гаргадаг алдааг ч мөн танд танилцуулна, тэр алдаа нь муу үр дагавартайг анхаарна уу. Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй.

9. Цэвэрлэгээний бодисыг шууд гадаргууд түрхдэг

Цэвэрлэгээний бодисыг тавилгын гадаргууд биш харин даавуунд цацах хэрэгтэй. Жишээ нь, тавилга дээр шууд цацвал илүү барьцамтгай болж хэдхэн цагийн дараа гэхэд л тоос унасан байх вий.

 

8. Алчуурны оронд хуучин даавуу ашиглах

Муудсан хувцас, алчуураар битгий тоосны эсвэл шалны алчуур хийж байгаарай. Цэвэрлэгээнд зориулагдсан тусгай даавуунууд нь хэрэглэхэд илүү хялбар: элдэв утас, даавууны өөдөс үлдээхгүй, гулсахгүй, зууралдахгүй.

 

7. Тоосны шүүр ашиглах

Ийм шүүрийг зурагт, кинон дээрээс л их харна. Бодит амьдрал дээр улам л их тоос босгохоос бус бүрэн гүйцэд авахгүй. Тиймээс тусгай микрофибр даавуугаар тоосоо арчиж байгаарай.

 

6. Хэт их цэвэрлэгээний бодис цацах

Зарим нэг хүмүүс “их байх тусам илүү сайн” гэдэг дүрэм баримталдаг. Энэ дүрэм ахуйн дүрэмд огт хамааралгүй шүү. Их байх тусам эрүүл мэндэд хортой, тэгээд ч илүү цэвэрлэхгүй. Цэвэрлэгээг тогтмол хийсэн үед л үр дүнтэй гэдгийг санаж яваарай.

 

5. Аяга таваг угаагч машинд сав суулгаа буруу байрлуулах

Таваг, хоолны савыг нүүрэн хэсэг талуудыг нь зөрүүлж тавьбал илүү сайн цэвэрлэгээ болж чадна.

 

4. Бодисуудыг холих

Химийн найрлагатай цэвэрлэгээний бодисыг санамсаргүйгээр хольсон ч бай хамаагүй та тавилгаа муутгаад зогсохгүй биеэ хордуулж байгаа гэдгийг анхаараарай. Химийн найрлагатай цэвэрлэгээний бодисууд нь урвалд орохдоо маш аюултай.

Ялангуяа хлортой цайруулагчийг спирт, уксус, аммиактай болон хоолой цэвэрлэх бодистой хэрхэвч хольж болохгүй.

 

3. Тохироогүй бодис хэрэглэх

Жишээ нь, цайруулагч эсвэл аммиактай бодис нь зуух, өнгийн өнгөлгөөтэй гадаргуу/плита цэвэрлэдэг. Ингээд цэвэрлээд байхаар плитаны завсрын цагаан өнгө шарлаж өнгөө алдаж эхэлнэ. Тиймээс материалд хор хөнөөл багатай зөөлөн бодис ашиглах хэрэгтэй.

 

2. Нартай өдөр цонхоо угаах

Цонхоо амархан бөгөөд үр дүнтэй цэвэрлэхийг хүсэж байгаа бол үүлтэй өдөр цэвэрлээрэй – цонх загалтахгүй. Хамгийн гол нь таны хөдөлмөрийг талаар хийчихгүй бороогүй өдөр байх ёстой шүү.

 

1. Акрилан гадаргууг буруу цэвэрлэдэг

Их цэвэрлэгээний хооронд ваннаа гялалзуулмаар байна уу: тэгвэл аяга таваг угаагч шингэн бодисоор цэвэрлээрэй. Үр дүн? Заавал бээлий өмсөх шаардлагагүй, “хатуу“ химийн бодисоос ваннаа цэвэрлэх гэж зовохгүй, ваннаа зайлахад амар.

 

Бонус: энгийн цэвэрлэгээ хийхэд туслах зарим нэг аргууд

9
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ангархай Шар

    Ангархай Шар

    2018/03/04 at 13:22

    C

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *