Тайланд эмэгтэй далайн эргээр зугаалж яваад 7 кг орчим жинтэй, 200,000 ам.доллараар үнэлэгдэх халимны гулгидас олжээ

0

49 настай Сирипорн Ниамрин Тайландын Накхон Си Тхаммарат мужид амьдардаг. Гэрээсээ холгүй далайн эргээр зугаалж байхдаа бараг 7 кг орчим жинтэй халимны гулгидас олжээ. Халимны энэ төрлийн гулгидас үнэртний үйлдвэрлэлд маш өндрөөр үнэлэгддэг. Тиймээс олдворыг ойролцоогоор 200,000 орчим доллар хүрнэ гэж урьдчилан тооцоолоод байна.

dailymail.co.uk

Тайландын иргэн Сирипорн Ниамрин гэрийнхээ ойролцоох далайн эргээс халимны гулгидас олсондоо эхлээд огт итгээгүй ажээ. Халимны гулгидас үнэртний үйлдвэрлэлд өндрөөр үнэлэгддэг байна. Далайн шуурга болсны дараа дун хайх санаатай далай эргээр зугаалж байтал усны давлагаагаар хуурай газарт шидэгдсэн том хэмжээтэй лав бүтэц бүхий зүйл олжээ. Загасны шинэхэн гулгидас гэдэг нь тодорхой, ингээд бага ч болов мөнгөөр заръя гэж бодоод Сирипорн гэртээ авчиржээ.

dailymail.co.uk

Эмэгтэй хөршүүддээ үзүүлж зөвлөгөө авчээ. Олны ярианаас маш өндөр үнэ хүрдэг халимны гулгидас болох нь тодорхой болов.

Гулгидсын урт нь ойролцоогоор 60 см, өргөн нь 30 орчим см, харин жин бараг 7 кг орчим. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг гулгидсын өнөөдрийн зах зээлийн ханш нь 200,000 ам.доллараас давах ажээ.

dailymail.co.uk

Уг олдворыг үнэхээр гулгидас мөн эсэхийг шалгахын тулд тосгоны оршин суугчид багахан хэсгийг шатааж үзсэн байна. Бодис хайлсан, тэгээд хөрснийхөө дараа эргээд хатуурчээ – гулгидас яг л ингэж хувирч өөрчлөгддөг. Одоогийн байдлаар Сирипорн эцсийн дүгнэлт хийх мэргэжилтнүүдийг хүлээж байна. “Хэрвээ үнэхээр мөн бол би худалдан авагч олох хэрэгтэй. Ингэж чадвал тосгоныхоо бүх хүмүүст туслах боломжтой болно” гэж Сирипрон ярьжээ.

dailymail.co.uk

“Гулгидас олсон минь үнэхээр азтай хэрэг. Үүнийг зараад мөнгө олж чадна гэж найдаад сууж байна. Олдвороо гэртээ сайн гэгч нь нуусан байгаа, заримдаа нутгийн хүмүүс үзэхээр ирдэг” гэж тэрээр ярьсан байна.

dailymail.co.uk

Гулгидас – халимны хоол боловсруулах үйл явцаас гарсан ялгaдас. Цөс ходоодонд орж шүүрлийг эрчимжүүлнэ, ингэснээр хурц эсвэл том объект ходоод-гэдэсний замаар дамжих боломжтой болно. Энэ үйл явцын дараа халим өөрт хэрэггүй ялгaдсыг гадагшлуулахад далайн усанд орж биеждэг байна. Цаашлаад далайн усны давлагаагаар хуурай газарт шидэгдэнэ. Шинэхэн гулгидас маш таагүй үнэртэй, гэхдээ хатахаараа чихэрлэг нялуун үнэртэй болдог нь сүрчиг, үнэртэн үйлдвэрлэгчдийн сонирхлыг татахад хүргэнэ.

2016 оны 4 дүгээр сард Ланкашир-т 2 кг орчим гулгидас олж 65,000 ам.доллараар зарж байсан удаатай. Тэр жилийн 4 дүгээр сард Оманы гурван загасчин 80 кг-ийн жинтэй гулгидас болж 2,5 сая ам.доллараар заржээ. Сирипорнын амьдардаг Накхон Си Тхаммарат мужийн оршин суугчид Өмнөд-Хятадын тэнгисийн хаялгаар гарч ирсэн гулгидас өмнө нь нэг биш удаа олж байжээ.

26
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *