Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 10 арга

0

Зарим нэг хүмүүс сайхан амттай хоол хийхийг маш их хүсдэг, үүгээрээ ч сэтгэлийн таашаал авч чаддаг. Харин зарим нэгэнд нь ял мэт санагдах нь бий.

Өөрийн гал тогоондоо ахлах тогооч болоход маш амархан гэж танд хэлмээр байна. Та дараах цөөн хэдэн зөвлөгөөг өөрийн болгоод л ав.

1. Цагаан цэцэгт байцааны өнгийг хэвээр байлгахын хүсвэл сүү, давс нэмээрэй

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 10

Цагаан цэцэгт байцаа буцалгах явцад өнгөө алдаж саарал болдог, ингэснээр таны хоолны өнгө төрхийг гутаана. Өнгийг нь хэвээр байлгахын хүсвэл чанаж буй усандаа бага зэрэг сүү, чимх давс нэмээрэй. Таны цэцэгт байцаа цагаан хэвээр зочны өмнө таваглагдана.

2. Шарж болон жигнэж буй ногооны өнгийг хэвээр хадгалах

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 2

Шарсан эсвэл жигнэсэн ногооны өнгийг шинэ мэт харагдуулахыг хүсвэл ногоонуудаа болонгуут нь мөстэй усанд дүрээд аваарай.

3. Амтат бялуу хийж байгаа бол халбага давс хий

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 3

0,5 цайны халбага давс таны амттанд ер муу юм болохгүй. Харин ч эсрэгээрээ, нарийн боовны тань амтыг нэмж өгнө.

4. Дарс хөргөхдөө мөс биш хөлдөөсөн усан үзэм хий

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 4

Мөс хайлж таны дарсны амтыг дарна, үүний оронд хөлдөөсөн усан үзэм гайхалтай харагдахаас гадна амтанд нөлөөлөхгүй. Зөвхөн дарсанд хийхээс гадна ямар ч уух зүйлд хэрэглэж болно. Өөрийн хүссэн ундаанд өөрийн дуртай хөлдөөсөн жимс нэмээрэй.

5. Хөвсгөр будаа

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 11

Будаа жигнэнэ гэдэг амаргүй. Агшаасан будааг болонгуут илүү чийгийг шингээж авахын тулд хүнсний даавуу аман дээр нь тавиарай. Таны будаа чийг багатай бас хөвсгөр, нэг нэгээрээ салах болно.

6. Нимбэг, лаймаас их шүүс гаргах

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 5

Эдгээр жимсийг богино долгионы зууханд өндөр чадал дээр нь 10-20 секунд эргүүлээрэй. Хурц иртэй хутгаар хуваагаад шүүсийг нь шахна, жирийн нимбэг, лаймаас хамаагүй их шүүс гарна.

7. Жоргүйгээр амттай бялуу хийх

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 6

Амттай хөвсгөр бялуу хийхийн тулд хүний зөвлөсөн жорыг яг таг дагах хэрэггүй. Энгийн дүрмийг санахад л болно: хийх сахарын хүндийн хэмжээ орох гурилын тоотой адил, харин өндөг-тосны хэмжээ тус тус адилхан байна. Орцуудыг зөв хийхийн тулд хүнсний жинлүүр ашиглаарай.

8. Өндөгний цагаан, крахмалаар мах болгох

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 7

Махаа шүүслэг, зөөлөн болгохын тулд 1 цайны халбага өндөгний цагаан, эрдэнэ шишийн крахмалаар амтална.

9. Салатандаа хийхээс өмнө ногоогоо давсал

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 8

Шүүс ихтэй ногоогоор салат хийх гэж байгаа бол урьдчилан давслаад хэсэг амраагаарай. Ингэснээр ногоонд агуулагдах илүүдэл ус гарна, гэхдээ ногооны амтанд нөлөөлөхгүй. Одоо салатаа хутгаж болно.

10. Кофегоо чанахаас өмнө чимх давс болон цинамон хий

Ахлах тогоочийн зөвлөж буй энгийн 15 арга 9

Чимх давс нь кофег илүү амттай, харин цинамон нь үнэрийг нь илүү анхилуун болгоно.

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин С

    2016/09/17 at 22:29

    Цинамон гэж юу байдаг юм бол?

  2. Kiersten

    2016/09/25 at 22:40

    Greetings from California! I’m bored at work so I decided to browse your site on my
    iphone during lunch break. I enjoy the info you provide
    here and can’t wait to take a look when I get home.
    I’m amazed at how fast your blog loaded on my phone ..
    I’m not even using WIFI, just 3G .. Anyhow, great blog! http://yahoo.org

  3. Elisha

    2016/11/07 at 19:12

    If some one wants to be updated with most recent technologies
    then he must be go to see this site and be up to date every day. http://renato-usatyi-site.com

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *