БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО

0
[badge style=”green”]
Бүх цаг үеийг эзэлсэн шилдэг 10 шинжлэх ухааны уран зөгнөлт киног Юнивишнийн Видео сантай хамтран нэрлэж байна. Кино сонирхогч та бүхэнд дуулгахад Юнивишнийн Видео сан шинэчлэгдэж, киноныхоо төрөл жанрыг нэмэгдүүлжээ. Жишээ нь: Шинжлэх ухааны уран зөгнөлт, Уран зөгнөлт, Аймшгийн, Триллер, Уянгын романтик, Инээдмийн романтик гэх мэт 22 жанраар ангилагдаж, дуртай киногоо сонгон үзэхэд илүү хялбар, таатай болжээ.
[/badge]

Бид бүгд яах аргагүй шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд дурладаг. Яагаад гэвэл технологи, орон зайн шилжилт, цаг хугацааны аялал, параллель ертөнц эсвэл харь гаригийн амьдрал зэрэг шинжлэх ухааны нээлтүүдээс үүсэн гарч болох нөхцөл байдлыг гол сэдлээ болгодог учраас. Гэтэл зарим хүмүүс энэ жанрыг Уран зөгнөлт-тэй холих солих, андуурах нь бий. Үнэн хэрэгтээ,
Шинжлэх ухааны уран зөгнөлт нь: Ямарваа нэгэн шинжлэх ухааны онол, баримт дээр тулгуурлан эсвэл түүнээс улбаалан хийдэг.

Уран зөгнөлт: Илбэ шид, төсөөллийн ертөнцөд гол үйл явдал өрнөх бөгөөд аймшгийн сэдвээс хол байдаг зэргээрээ томоохон ялгаатай юм.

Ингээд бид цагийг эзэлсэн 10 гайхамшигт шинжлэх ухааны зөгнөлт киног та бүхэнд танилцуулъя.

1. Elysium (2013)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 3

Шинжлэх ухааны зөгнөлт энэхүү кино 2013 онд гарсан бөгөөд найруулагч Нейл Бломкамп найруулж, Медиа Райтс Капитал болон ТриСтар Пикчерстэй хамтран бүтээжээ. Киноны үйл явдал сөнөсөн дэлхий болон тансаг огторгуй хоёрт өрнөнө. Тус найруулагчийн кинонуудыг агуу бүтээлүүд гэж хэлж болно, дүрүүдэд Мэтт Дэймон, Максвелл Перри Коттон, Жоди Фостер, шарлто Коплей, Алиса Брага, Валентина Жирос, Диего Луна, Вагнер Моура, и Брандон Аурэт нар тоглосон.

2. Iron Man (2008 – 2013)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 4

Marvel комиксын дүрээр сэдэвлэн бүтээсэн “Төмөр хүн” кино нь гурван хэсгээс буюу 2008, 2010 болон 2013 онуудад гарсан кинонуудаас бүрдэнэ. Эхний буюу 2008 оны Төмөр хүнийг Жон Фавро найруулж, Арт Маркум, Мэтт Холлоуэй нар хамтран кино зохиолыг бичжээ. 2010 оны киног мөн л Жон Фавро найруулсан бол кино зохиолыг нь Жастин Тер бичжээ. 2013 оны Төмөр хүн 3-ыг найруулагч Шейн Блэк найруулж, Дрю Пирстай хамтран кино зохиолыг бичжээ. Хэрэв та уг киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс үзээрэй.

3. Anti Trust (2001)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 5

Кино зохиолыг Говард Франклин бичиж, Питер Ховит найруулсан тус кино нь 2001 онд олны хүртээл болсон. Залуу программист болон NURV корпорацийн тухай үйл явдал кинонд гарна. Корпорацийн Ерөнхий захирал (Робинс) найрсаг залуу өөрийн нэгэн төслийг хэрэгжүүлэхээр Майло Хоффманыг (Филипп) хөлсөөр ажилд авна. Кино од Райан Филлип, Тим Робинс, Рэйчел ли Кук и Клэр Форлани дүрүүдийг бүтээжээ.

4. Hackers (1995)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 6

Найруулагч Иэн Софтлигийн найруулсан Холливудын тус кино анх дэлгэцнээ 1995 онд гарчээ. Кино одууд болох Жонни ли Миллер, Анжелина Жоли, Реноли Сантьяго, Мэттью Лиллард, Лоррейн Бракко, и Фишер Стивенс нар дүрүүдийг бүтээсэн бөгөөд бүлэг хакерууд хэрхэн хувь, хувьсгалын будлианд орооцолдож байгааг гаргана. Тухайн үед интернетийг тийм ч өргөн ашигладаггүй үе байсан ч найруулагч интернетийг кинондоо өргөн дүрсэлснээр хувьсал хийж хэд хэдэн шагнал авч чаджээ.

5. The Net (1995)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 7

1995 оны кибер-адал явдалт киног Ирвин Уинклер найруулсан бөгөөд дүрүүдэд Сандра Буллок, Жереми Нортхэм болон Деннис Миллер нар тогложээ. Киноны үйл явдал ДОХ-ын вирусын халдвар авсан Батлан хамгаалахын сайд Майкл Бергстром (Кен Ховард) амиа хорлохоор завдаж байгаагаар эхлэнэ. Анжела Беннет (Сандра Буллок) системийн шинжээч бөгөөд киноны турш түүний амьдралын амжилт, уналтыг үзүүлэхээс гадна өдөр тутмын амьдралын асуудлыг хэрхэн давж туулж байгааг харуулна. Тус кино нь олон шагналтай билээ.

6. The Thirteenth Floor (1999)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 8

Йозеф Руснакийн найруулсан шинжлэх ухааны триллер анх дэлгэцнээ 1990 онд гарчээ. Даниэл Ф-ийн Simulacron-3 (1964) тууж дээр сэдэвлэн бүтээсэн бөгөөд кино дүрүүдэд Крейг Биерко, Гретхен мол, Армин Мюллер-Шталь, Винсент Д’Онофрио, Деннис Хэйсбарт нар тоглосон байна. 2000 онд “Сатурн” кино наадмын үеэр шинжлэх ухааны киноны төрөлд Шилдэг кино шагналд нэр дэвшиж байжээ. Киноны үйл явдал 1990-ээд оны үеийг харуулсан, Хэнно Фуллер (Армин Мюллер-Шталь) гэгч компьютерийн томоохон компанитай бөгөөд өөртөө зориулж хийсвэрээр 1937 оны Лос-Анжелес хотыг тухайн үеийн хүмүүсээр бүрдүүлж бодит байдлыг бий болгодог.

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 13

7. Tron (1982)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 9

Трон 1982 онд анх дэлгэцнээ гарчээ. Стивен Лисбергер америкийн шинжлэх ухааны зөгнөлт уг киног найруулсан бөгөөд Лисберг болон Бонни МакБөрд нарын үлгэр дээр сэдэвлэн кино зохиолыг бичиж Уолт Дисней Продакшнз компани киноны зураг авалтыг хийжээ. Кино од Жефф Брижэс компьютерийн программистын дүрд тоглож, компьютерийн софтвэйр ертөнцөд нэвтрэн зарим нэг программыг боловсруулна. Бусад дүрүүдэд Брюс Бокслейтнер, Дэвид Уорнер, Синди Морган, Барнард Хьюз нар тогложээ.

8. Die Hard 4 (2007)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 10

Тус кино нь 2007 онд дэлгэцнээ гарсан. Шинжлэх ухааны зөгнөлт киног Лен Уайзман найруулж, Нью-Хэмпшир мужийн уриа болох “Эрх чөлөөтэй амьдар эс бөгөөс үх”/”Live Free or Die” –ээс киноныхоо нэрийг авчээ. Кино зохиолоор бол төрийн компьютеруудад нэвтрэн орсон кибер-террористуудыг Макклейн зогсоохоор оролдоно. Кино зохиолыг 1997 онд Wired сэтгүүлд хэвлэгдсэн Жон Карлины “Зэвсэг минь баяртай” өгүүлэгээс сэдэвлэжээ. Кинонд Брюс Уиллис, Жастин Лонг, Тимоти Олифант, Мэри Элизабет Уинстед, Мэгги Кью, Кевин Смит нар тогложээ. Хэрэв та уг киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс үзээрэй.

9. Ender’s Game (2013)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 11

Эндэрийн тоглоом кино 2013 онд гарсан бөгөөд америкийн шинжлэх ухааны зөгнөлт кино юм. Кино зохиолыг Орсон Скотткардын романыг сэдэвлэн Гэвин Худ бичиж, өөрөө найруулсан байна. Дүрүүдэд Аса Баттерфилд, Харрисон Форд, Бен Кингсли, Кайл Расселл Клементс, Хайлий Стэнфилд вас, Эбигейл Бреслин и Виола Дэвис нар тогложээ. 2013 оны 10-р сарын 24-ний өдөр анх Германд гарсан бөгөөд Их Британи, Канад болон Ирландад үргэлжлэн гарчээ.

10. Matrix Reloaded (2003)

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨГНӨЛТ КИНО 12

Энэхүү кино нь америкийн шинжлэх ухааны зөгнөлт кино юм. Эхний хэсэг нь Матрица, хоёрдугаар хэсэг нь Матрицын гурвалаас бүрдсэн бөгөөд ах дүү Вачовский нар зохиолыг бичиж найруулжээ. Киног анх 2003 оны 5-р сарын 7-ны өдөр Калифорнид дэлгэцнээ гарсан. Неогийн дүрд кино од Киану Ривз, Морфеусын дүрд Лоуренс Фишберн, Кэрри-Энн харин Мосс-Тринтигийн дүрд, Смитэд Хьюго Уивинг, Ниобегийн дүрд Жад Пинкетт-Смит тогложээ. Зохиолын дагуу Нео Тринити хоёр амрагууд болжээ. Бас нэг өрнөл нь Ниобигоос Морфей онцгой нөхцөл байдал бий болсон тухай мэдээлэл авна. Хэрэв та уг киног үзэхийг хүсвэл Юнивишнийн шинэчлэгдсэн Видео сангийн-Бүх кино-Цуврал цэснээс үзээрэй.

6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/15 at 00:21

    N

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *