40 гарсан хойноо алдартай болсон одууд

1

Амжилт гэнэт ирнэ гэж байхгүй, мөн зөвхөн зоригтой, уйгагүй хүмүүсийг ч сонгохгүй. Хэн нэг нь эргэлзэж суухад нөгөө нэг нь амжилтанд хүрэхийн тулд цаг наргүй зүтгэж байдаг. Амжилт ирэхээ хүрвэл хэзээ ч ирдэг бололтой.

Аливаа бэрхшээлд өвдөг сөгдөлгүй эцсээ хүртэл тэмцэж байж алдрын оргилд гарсан оддыг шүтэн биширч танд танилцуулж байна.

Морган Фримен – 50 нас

Энэ эр алдартай болох хүртлээ туулаагүй зам гэж үгүй. Тэрээр анх 34 насандаа олны өмнө гарч ирээд хэсэг хугацаанд ор сураггүй алга болж байсан. Харин хэзээ хойно нь 50 насандаа “Street Smart” кинонд тоглож Оскарт нэр дэвшиж дэлхийн хэмжээний жүжигчин болжээ.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 2

Томми Ли Жонс – 47 нас

Тэрээр хөлбөмбөг сайн тоглодог сайн тоглогч, гэхдээ тэрээр бүх л насаа театр, киноны урлагт зориулсан. 47 насандаа “The Fugitive” кинонд тоглож Оскарын шагнал хүртэж Холливудын оддын жагсаалтанд албан ёсоор бичигдсэн юм.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 1

Мелисса МакКарти – 41 нас

Энэ бүсгүй “Bridesmaids” киноны дүрээрээ алдарт гарсан юм, тэрээр 41 настай байлаа. Оскарт нэр дэвшиж буй хүний хувьд 40 нас гэдэг амжилтын төгсгөл биш – магадгүй эхлэл гэдгийг баталсан ч юм билүү.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 3

Сэмюэл Л. Жексон – 44 нас

1994 оноос хойш Сэмюэл олон ч кинонд тоглож, олон ч бүтээлийн эзэн боллоо. Хувь заяандаа гомдолтой биш, түүнийг нэг их тоож алдаршуулсангүй. Хүсэн хүлээж зүтгэж байсан нэр алдрыг нь Квэнтин Тарантиногийн “Pulp Fiction” кино авчирсан юм. Хэдий хоёрдугаар зэргийн дүр байсан ч гэлээ түүний нэр Оскарт нэр дэвшиж олны анхааралд өртөж эхэлжээ.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 5

Лесли Нильсен – 54 нас

Энэ жүжигчин 54 насандаа алдаршиж эхэлсэн, тэр нэгэн жил инээдмийн “Airplane” кинонд дүр бүтээсэн нь тэр үеийн хамгийн алдартай кинонд тооцогдож байв.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 4

Кэти Бэйтс – 42 нас

Түүнийг амжилт зориуд олон жил тойрч явсан мэт. Тэрээр олон кинонд дүр бүтээснээс гадна тайзны бүтээлүүд нь ч олноор тоологдоно. “Misery” кинонд 42 насандаа тоглож Оскарын шагнал хүртэж жинхэнэ амжилтанд хүрчээ.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 6

Пьер Ришар – 42 нас

Ришар өөрийнхөө амжилтыг олох гэж олон жил зүтгэсэн. 42 насандаа “жижигхэн хүний” дүрийг бүтээснээр дэлхийд танигдсан алдартан болжээ.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 7

Стив Карелл – 43 нас

Тэрээр хамтлагаараа аялан тоглолт хийж, теле шоунд хүчээ үзэж хийгээгүй ажил гэж байхгүй. Стивийг “The 40-Year-Old Virgin” киноны дүрээр алдаршсан гэж үздэг, тэр үед жүжигчин 43 настай байв.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 9

Ким Кэттролл – 41 нас

“Sex and the City” цуврал киногоор бүхний танил болсон. Санаж байгаа биз дээ? Тэрээр маш олон шагнал хүртсэн, үүнээс өмнө Ким зарласан дүр болгонд очиж бүтэлгүй хариу авч буцдаг байжээ.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 8

Жан Рено – 46 нас

Түүнээс өөр хүн байсан бол кино урлагийг аль хэдийн орхих байлаа. 46 насандаа Люк Бессонтой учирч түүний амьдрал орвонгоороо эргэжээ. “Subway” кино түүний нэрийг цуурайтуулсан юм.

40 гарсан хойноо алдар нэртэй болсон одууд 10

13
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ариука А.

    Ариука А.

    2016/03/23 at 00:01

    Би ч танай сайтийг их л олон нийтэд түгээх юм даа хаха

  2. HéKaí Sãmá

    HéKaí Sãmá

    2016/03/23 at 02:42

    Зөндөггү хар хөгшин шүү :’)

  3. Boldoo

    2017/11/14 at 17:52

    УРАМШУУЛАЛТ СУДАЛГАА ЗАРЛАГДСАН БАЙНА.СОНИРХООД ҮЗЭЭРЭЙ.
    https://goo.gl/mwdtLw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *