Таны хуучин гутлыг саяхан худалдаж авсан мэт шинэ харагдуулах 12 арга

5

Өөрийнхөө гутлыг муудсан байхыг хараад засварт өгөхөөр яарч байна уу? Хуучирсан гутлыг маш амархан сэргээж болно. Итгэхгүй байна уу? Тэгвэл бидний нийтлэлийг уншаарай.

Зардалгүй, энгийн аргуудыг бид олсон бөгөөд та бүхэнтэйгээ хуваалцахаар яарлаа.

1. Гутлаа эхлээд гадилаар дараа нь салфеткаар арчаарай, яг л шинэ юм шиг болно

Гадил, салфетк хоёр л өнгө оруулж байгаа юм. Арьсан гутлыг эхлээд гадилын зөөлөн эдээр дараа нь шууд салфеткаар арчина. Хэрхэн цэвэрлэхийг эндээс үзэж болно.

 

2. Улыг цагаан болгох гэж байгаа бол баллуурдаарай

Кэтнийхээ улыг цагаан болтол нь цэвэрлэх гэж байгаа бол баллуурдаарай. Ямар үр дүн гарахыг эндээс үзэх боломжтой.

 

3. Шархны лент байхгүй бол үрж байгаа газарт скоч наана

Шинэхэн туфли холгоод байвал гарах гарц бий. Шархны лентний оронд хэрхэн скоч хэрэглэж байгаа тухай видеог эндээс үзнэ үү.

 

4. Илгэн гуталны бохирыг хумсны үрүүлээр арилгана

Бохирдсон илгэн гутлыг хумсны үрүүл арилгана. Бохир хэсгээр хэд үрчих тэгээд л боллоо – цэвэрхэн гэж жигтэйхэн. Итгэхгүй бол эндээс үзээрэй. Гэхдээ хамгийн гол нь хэт хичээж болохгүй, хэтэрхий чанга дарж үрвэл материалыг гэмтээж болзошгүй.

 

5. Лакан гутлын өнгийг шил цэвэрлэх бодисоор сэргээнэ

Хачирхмаар боловч үнэхээр үр дүнтэй аргыг эндээс үзээрэй. Бас гуталнаас сайхан үнэр үнэртэж эхэлдэг.

 

6. Лакан гутлын зураасыг вазилин, хөвөнтэй модоор дарна

Амархан бөгөөд үр дүнтэй аргыг энэ видеоноос үзэхийг санал болгож байна.

 

7. Урт түрийтэй арьсан гутал булчингаараа багадаад байвал

Хэрхэн сунгаж болох тухай дэлгэрэнгүй видеог эндээс үзээрэй. Шинэ гутал булчингаараа багадаад байдаг даа.

 

8. Арьсан гутлын гадар зулгарахад

“Шингэн арьс” гэх гайхалтай бодис байдаг юм, тавилгын дэлгүүрүүдээр зарагддаг. Уг бодисын тусламжтайгаар арьсан гутлынхаа зулгарсан хэсгийг хэрхэн сэргээж болохыг эндээс үзнэ үү.

 

9. Гутлын өсгийвч холгоод эсвэл унаад байвал

Шархны лент байхгүй, эмийн сан хол байвал энэ аргыг туршиж үзээрэй.

 

10. Цахилгаан гацаад байвал

Гутлын цахилгаан зууралдаад явахгүй байвал лаа түрхэж үзээрэй: цахилгааны шүдийг лаагаар арчихад тос түрхсэн юм шиг л гүйдэг болно.

 

11. Арьсан гутал дээр тогтсон давсны уусмал

Цас болон давсны мэдэгдэхүйц толбо үлдсэн бол ус болон уксусыг 2:1 харьцаагаар холиод шүдний сойзоор үрж арчина.

48
ГоёГоё
29
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Puntsag Tuvshin

    Puntsag Tuvshin

    2018/03/22 at 15:08

    Gegi Gerlee

  2. Э. Энхжаргал

    Э. Энхжаргал

    2018/03/23 at 01:07

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *