“Залуужуулах үйлчилгээтэй эсгэгчтэй маск” – таны нүүр царай 9-10 насаар залуужна. Тарилга, гоо сайхны үнэтэй эмчилгээ авах хэрэггүй!

2

“Аз жаргал хөгшрөлтийг үл тооно. Сайн сайхан болгоныг харж чаддаг хүн хөгширдөггүй… ” Франц Кафка та ямар үнэн үг хэлээ вэ? Эмэгтэй хүн хэдий хэр баяр баясгалантай байна, хэдий хэр амьдралд хайртай байна төдий чинээ гоо сайхан харагддаг. Өнгөрүүлсэн өдөр болгоноосоо баяр баясал авч, түүндээ сэтгэл хангалуун байж чаддаг хүний нүүр царай залуугаараа байдаг ажээ.

Танд баяр баяслыг авчрах нэгэн жорыг танилцуулахаар бэлдлээ. Нефертити хатан хааны үеэс эхэлж уг маскыг хэрэглэж иржээ. Маскны орцод эсгэгч орсон – маш идэвхтэй бодис, мөн ус, чидун жимсний тосны орцтой. Энэ удаад бид сайжруулсан хувилбарыг танилцуулах гэж байна.

Нүүрэнд зориулсан эсгэгчтэй маск нь залуужуулах зориулалттай. Нэг удаа тавиад л үр дүнг нь мэдэрнэ, гэхдээ 2 долоо хоногийн турш өдөр болгон тавьсан ч болно.

Салоны гоо сайхны үйлчилгээ авах хэрэггүй ээ! Хэрвээ барьсан ажилдаа хариуцлагатай хандаж чадвал үр дүнг богино хугацаанд авна. Үрчлээ… Тэд хаашаа алга болох нь тэр вэ?

 

Эсгэгчтэй маск

Орц:

  • 2 ц.х амьд эсгэгч
  • 6 ц.х бүлээн сүү
  • 1 ц.х зөгийн бал
  • 3 ц.х крахмал
  • Хэдэн дусал тосон Е амин дэм
  • Хэдэн дусал тосон А амин дэм

Маскны үр дүнг сайн авахын тулд зөвхөн амьд эсгэгч л хэрэглэнэ, хуурай эсгэгч тохирохгүй: маск өөрийн үр дүнгээ гээнэ. Амьд эсгэгч үнийн хувьд хямд, тэгэхээр бүсгүйчүүд минь санаа зовох зүйлгүй.

Тосон А болон Е амин дэмийг өөрийн хүслээр нэмнэ. Эдгээр амин дэмгүйгээр ч гэсэн маск үр дүнгээ өгөх юм. Мэдээж амин дэм нь арьсанд шим тэжээл өгнө, гэхдээ хэрвээ гар дор бэлэн байхгүй бол санаагаар унах зүйлгүй, ямартай ч маскаа хий. Дараа нь эмийн сангаас аваад масктайгаа хольж тавьж болно. Уг маск нь гоо сайхны бусад бэлэн бүтээгдэхүүний үзүүлэх үйлчилгээнээс давна гэдэгт бид итгэлтэй байна.

Бэлдэх болон хэрэглэх арга:

1. 2 ц.х амьд эсгэгчээ бүлээн сүүнд хийж 20 минут амраана. Маскны үндсэн шингэн суурь бэлэн боллоо.

2. 8 ц.х үндсэн шингэн суурь аваад дээрээс 1 ц.х зөгийн бал нэмнэ. Анхаарах ёстой зүйл: хэрвээ та зөгийн балны эсвэл зөгийн өөр бусад харшилтай бол зөгийн балыг 1 ц.х таргаар орлуулж болно.

3. Зуурмаг дээр 3 ц.х төмсний крахмал нэмж сайтар хутгаарай. Маск өтгөрүүлсэн сүүг санагдуулам байх ёстой. Дээрээс нь тосон А болон Е амин дэмээ хийнэ. Суурь бэлэн.

4. Арьсны онцлогоос хамаараад маскны суурьт нэмэлт орц нэмж болно. Ингэснээр маск улам л үр дүнтэй болох юм.

Хэрвээ таны арьс хуурай бол бага зэргийн цөцгийн тос 2 ц.х халбага нэмээрэй.

Хэрвээ таны арьс холимог бол 2 ц.х луувангийн шинэхэн шахсан шүүс нэмнэ

Хэрвээ тослог арьстай бол 2 ц.х төмсний шинэхэн шахсан шүүс нэмбэл тохиромжтой.

5. Багсаа маскандаа дүрээд нүүрэндээ түрхэнэ. Нүд болон ам орчмоор түрхэх хэрэггүй. Эсгэгчтэй маскыг хэд хэдэн удаа давхарлаж түрхэнэ.

Нэг давхар түрхээд хатангуут нь л дараагийн давхаргыг түрхэнэ, дараа нь хэд хэдэн удаа иймэрхүү байдлаар түрхэнэ. Би өөрөө 5 давхар тавьдаг. Мөн хүзүү, цээж хэсгээрээ ч гэсэн түрхдэг юм: энэ хэсгийн арьсыг арчлах нь маш чухал. Жорд заасан хэмжээгээр маскыг бэлдэхэд нүүр болон хүзүү, цээжинд тавихад хангалттай хүрнэ.

6. Маскаа 20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Ингээд л боллоо.

7. Эсгэгчтэй залуужуулах маск нь өөртөө 15 төрлийн арчилгаа агуулдаг гэж үздэг.

2 долоо хоногийн дараа та яаж өөрчлөгдсөндөө итгэхгүй дээ: арьс залуужиж нүүр царай гэрэлтэнэ, таны арьс илүү чанга эрүүл болсон байна.

Эсгэгчтэй маскны идэвхтэй бодисууд

1. Эсгэгч

Аминохүчил агуулдаг бөгөөд арьсны уян хатан чанарыг хангаж үрчлээг тэнийлгэнэ. Мөн эсгэгч нь арьсны нүхэнд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулдаг, үхэжсэн эд эсээс цэвэрлэнэ.

2. Зөгийн бал

Зөгийн бал нь идэвхтэй ферментэд тооцогддог бөгөөд арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Арьсны хялгасан судасны цусан хангамжийг сайжруулна.

3. А болон Е амин дэм

Тосон амин дэмүүд нь коллагены ялгаруулалтыг сайжруулдаг, арьсны өнгийг сэргээж үрэвслийг дарах үйлчилгээтэй.

Баярлаж хөөрөх шалтгаан одоо цагт тун чиг бага болж дээ? Хэрвээ наснаасаа эрт нүүрэн дээрх үрчлээ нэмэгдээд байвал яах уу? Бие махбодь өөрчлөгдөхийн хэрээр уйтгар гуниг төрөөд байна уу? Энэ тохиолдолд гоо сайхны арчилгаа танд тусална. Өөрөө өөртөө анхаарал тавихаар өөрийгөө үнэлж эхэлдэг, өөртөө улам хайртай болж хүндэлнэ. Үүний ачаар та цэцэглэж, ажил хэрэг бүтэмжтэй болж өөдрөг сэтгэл санаатай алхана.

Гэрийн нөхцөлд өөрийн гараар бэлдсэн эсгэгчтэй маск нь олон мянган бүсгүйчүүдэд ач тусаа өгсөн юм. Залуужуулах ямар төрлийн маск та мэддэг вэ? Бас бидний танилцуулсан жорыг ч гэсэн найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа мартаж болохгүй шүү.

4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Tseegii Tsek

    Tseegii Tsek

    2018/12/24 at 13:08

    Amid esgegch geher yag ymar haana bdag bol

  2. А. Төгсмөнх

    А. Төгсмөнх

    2018/12/24 at 13:19

    amid esgegchiin zurag ni bna u

  3. Enkhee Enkhjargal

    Enkhee Enkhjargal

    2018/12/24 at 13:27

    Amid esgegch xaana zardag uym

  4. Olnoo Olnoo

    Olnoo Olnoo

    2018/12/24 at 13:32

    aмьд исгэгч гэж юу вэ хаанаас авч болох вэ

  5. Mukur Munkhuu

    Mukur Munkhuu

    2018/12/24 at 13:46

    Амьд исгэгч гэдгийнх нь зургийг үзчих юмсан.хаана зардаг юм бол

  6. Буяндэлгэр Мягмар

    Буяндэлгэр Мягмар

    2018/12/24 at 13:54

    Amid isgegchee zaaj uguuch

  7. Bayrmaa Dns

    Bayrmaa Dns

    2018/12/24 at 13:58

    Ganbat Uuriintsolmon kkk

  8. Ganbat Uuriintsolmon

    Ganbat Uuriintsolmon

    2018/12/24 at 14:15

    хахаха. монитадаа баярлалаа. одоо л ойлголоо.

  9. Bayrmaa Dns

    Bayrmaa Dns

    2018/12/24 at 14:16

    ????

  10. Dashka Margad

    Dashka Margad

    2018/12/24 at 14:30

    Амьд нисгэгч гэж чухам юуг хэлээд байнаа

  11. Gombo Unursaikhan

    Gombo Unursaikhan

    2018/12/24 at 15:40

    Үнэ хэд вэ

  12. Nyamaa Nyamka

    Nyamaa Nyamka

    2018/12/24 at 16:43

    Amid isgegch gej yu ve haanaas avah ve

  13. Lubsan Oyunchuluun

    Lubsan Oyunchuluun

    2018/12/24 at 17:58

    Талхны хөрөнгө юм уу. Яг ямар юм байна аа

  14. Erdenetsetseg Tsevegjav

    Erdenetsetseg Tsevegjav

    2018/12/24 at 18:42

    amid esgegch ymar esggch ym bol droj ymuu

  15. Shagaigiin Odnoo

    Shagaigiin Odnoo

    2018/12/24 at 19:14

    .

  16. Ogonek Ogo

    Ogonek Ogo

    2018/12/24 at 20:23

    esgegch blhgui ghiin tgsen hirnee amid esgegch ghiin yu yum blo??!!

  17. Chuka Chuka

    Chuka Chuka

    2018/12/24 at 20:53

    amid isgegch gj ymrhu zuil bh yum boloo hariulaad uguuch

  18. Amgalan Jamsran

    Amgalan Jamsran

    2018/12/24 at 23:06

    зураг нь байна ш дээ. наад масло шиг бор зуйл чинь ш дээ

  19. Lkhagvaa Tseelee

    Lkhagvaa Tseelee

    2018/12/25 at 01:30

    амьд эсгэгч гэж юу ?

  20. Tsogt Tugs

    Tsogt Tugs

    2018/12/25 at 16:52

    Amid esgegch ???

  21. Bazarsad Gantomor

    Bazarsad Gantomor

    2018/12/25 at 21:59

    amid esgegch gej yag yu bna be hna bdag yum be yunaas gargaj abdag yum ve hnaas abah be hariy

  22. Amid esgegch gj Haana zardag ymbee

  23. Erica

    2020/04/08 at 20:47

    brewer’s yeast – шар айрагны исгэгч
    Та энгийн исгэчийг ч ашиглаж болoh ch, шар айрагны исгэгч илүү дээр байх болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *