Танай гэрт гоц авьяастан өсөж торниж байгаа юм биш биз? Таны хүүхэд төрөлхийн онцгой чадвартай болохыг илтгэх 10 шинж

2

Бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгийн ухаалаг бас авьяаслаг болгохыг хүсдэг. Хүүхдүүд ч мөн адил эцэг эхийнхээ хүслийг биелүүлэхийг эрмэлздэг. Хэдий тийм боловч таны хүүхэд дараагийн Моцарт эсвэл Эйнштэйн болж болно шүү дээ. Таны хүүхэд авьяас чадвартай эсэх нь балчир настай байх үеэс нь мэдэгдэнэ. Түүнчлэн та хүүхдийн авьяас чадварт анхаарах хэрэгтэйгээс гадна нуугдсан авьяасыг нь нээж илрүүлэхэд туслах хэрэгтэй юм.

 

Байгалиасаа авьяастай төрсөн хүүхдүүд ямар онцгой шинжтэй байдаг вэ?

Авьяасыг улс орон болгонд өөр өөрөөр дүгнэдэг. Түүнчлэн хэн нэгнээс өөр гэдгийг тодорхойлох олон төрлийн шалгуур бий. Тухайлбал АНУ-д гэхэд “Үндэсний Төрөлхийн Авьяастай Хүүхдүүдийн Холбоо” гэж байдаг ба тэд төрөлхийн авьяастай хүүхдүүдийг хэд хэдэн үе шаттайгаар тодорхойлдог. Ойролцоогоор 3 сая гаруй хүүхэд энэ холбоонд харьяалагддаг байна.

Хүүхдээ төрөлхийн гоц авьяастай гэдгийг эцэг эх нь мэдэхэд туслах зарим нэг шалгуурыг танд хүргэхээр бэлтгэлээ. Хүү эсвэл охины аль нь ч байсан авьяас, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаан, урлаг эсвэл хичээл сурлагаар илэрч болно.

1. Ой санамж сайтай

Төрөлхийн авьяастай хүүхдүүд аливаа зүйлийг хурдан хугацаанд санахаас гадна шинэ мэдээллийг тэр дор нь ойлгох чадвартай байдаг.

2. Унших дуртай

Тэд нэгэнт уншиж сурсан бол номоос салахгүй. Уншсан номоо сайн ойлгосныхоо дараа найзууддаа чанга дуугаар уншиж, ярьж өгнө.

3. Үгсийн сан нь баялаг

Хэлэхэд төвөгтэй бүтэцтэй өгүүлбэрээр ярих нь тэдний хувьд хэвийн зүйл юм. Заримдаа тэд танд яг л багш шиг санагдах болно.

4. Ажигч гярхай

Жижиг зүйлсэд хүртэл анхаарлаа хандуулах чадвартай ба нэг харсан зүйлээ дараа нь сайн санадаг.

5. Сониуч

Тэдэнд ном болон тоглоомууд сонирхолтой санагддаг шиг хүрээлэн буй орчин ч гэсэн сонирхлыг нь татна. Мөн тэд сониуч зандаа хөтлөгдөж, таниас олон асуулт асуух болно.

6. Ганцаараа байхдаа дуртай

Тэд ганцаараа байхдаа ч гэсэн тав тухтай байж чадах ба цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Тэд зураг зурах, ямар нэгэн зүйл өрөх эсвэл ном унших гэх зэргээр цагийг өнгөрөөнө.

7. Дүн шинжилгээ хийх чадвартай

Тэд шинэ зүйлийг тэр дор нь сурахаас гадна аливаа үйл явдлын дэс дарааллыг нягтлах чадвартай.

8. Хүсэл тэмүүлэлтэй

Хэрэв тэд ямар нэгэн сэдэв эсвэл хичээлд илүү дуртай бол тэр чиглэлээр нь суралцахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, амжилт гаргана.

9. Шинэ зүйл хийж бүтээх дуртай

Төрөлхийн авьяастай хүүхэд бусадтай тоглож байх үедээ шинэ дүрэм санаачлах эсвэл шинэ тоглоом зохионо.

10. Нухацтай хандах чадвартай

Бусад хүүхдийн л адил төрөлхийн авьяастай хүүхэд инээж, хөгжилдөнө. Гэвч тэр хэзээ ч буруу зүйл хийхгүй. Бусад хүүхдүүд шиг дүрсгүйтэх бас сахилгагүйтэх нь түүний хийдэг зүйл биш.

Та хүүхдээсээ дээрх шинжүүдийн аль нэгийг олж харсан уу? Тийм бол баяр хүргэе! Та түүний авьяас чадварыг хөгжүүлэхэд илүү их анхаараарай.

69
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Otgonbayr Toogii

    Otgonbayr Toogii

    2018/12/24 at 11:20

    Нямдорж Ганзоригт бүгд таараад байгаан бишүү ккк

  2. Mendsaikhan Byambajav

    Mendsaikhan Byambajav

    2018/12/24 at 11:50

    Бараг хүүхэд бүр ийм байдаг цаашид хөгжүүлэх нь л чухал гэж бодож байна даа…

  3. MAriuna Ganbold taaraad bgaan bish uu

  4. Orkhon Dava

    Orkhon Dava

    2018/12/24 at 13:26

    Bygd l bdi sh dee

  5. Тэнгэр Цэлмэг

    Тэнгэр Цэлмэг

    2018/12/24 at 14:26

    taaraal bna

  6. Fricska Zaya

    Fricska Zaya

    2018/12/24 at 15:21

    Х Х. Лаура

  7. Mijiddorj Zaya

    Mijiddorj Zaya

    2018/12/24 at 15:56

    Хүүхэд бүр авьяастай. Олж илрүүлэхэд нь туслах, цааш нь хөгжүүлэх нь чухал .

  8. Maranata Jl

    Maranata Jl

    2018/12/24 at 16:58

    Оюухаа Гансүх

  9. Г. Батбадрал

    Г. Батбадрал

    2018/12/24 at 20:48

    Baljinnyam Ganbaatar

  10. Bulgantuya Badam

    Bulgantuya Badam

    2018/12/24 at 21:38

    Sodmandakh Badam Udval bol turluhiin avyastai huuhed! 10 vzuulelt 10laa yag tohirch bn.

  11. Энхээ Гомбо

    Энхээ Гомбо

    2018/12/24 at 23:35

    Балдка байж магадгүй л юм Чимка.

  12. Klinge Klinge

    Klinge Klinge

    2018/12/25 at 08:41

    Гоц авьяастан гэдэг бол араи өөр оилголт баих аа . Энэ зан чанарууд бол биднии бүх хүүхдэд баидаг зан чанар .харин гоц авьяастан болгоход эцнг эхчүүдиин оролцоо чухал болов уу. Даун синдромтои хүүтэигээ өдөр шөнөгүи ажиллаж зааж сургаж уигагүи зүтгэснии хүчинд . Хүүгээ харвардын их сургууль төгсгөж баисан нэг бодит түүх уншиж баисан юм баина. Харин үүнииг бол гоц авьяас гэх баих

  13. Bolor Dhondrup

    Bolor Dhondrup

    2018/12/25 at 09:10

    Dursguitdeggui gene uu? Avyastai gej buruu orchuulsiimuu?
    Gots uhaantai oyun uhaanii ondor chadamjtai huuhduudiig l yariad baih shig bna. Gehdee tiim huuhduud harin ch ih dursgui baidag. USA d gifted (ontsgoi chadvartai) huuhduudiin surguuliud bdag. Tedgeer n zuvhun oyun uhaanii chadamjaar hyazgaarlagdahgui, uran saihnii, biye mahbodiin, urlagiin geh met.
    Oyun uhaanii ondor chadamjtai huuhduudiin surguuli n surgaltiin hutulbur n ih shahalttai gunzgiiruulsen bdag. Yagaad geheer tedgeer huuhduud jiriin surguulid yavahaar uiddag, busad jiriin huuhduudiin 60 minut surah zuiliig 5-10 minutand surah chadvartai uchraas.

  14. Surenkhorloo Lamjav

    Surenkhorloo Lamjav

    2018/12/26 at 00:13

    Аа тэр бүхэл бүтэн 10-н жил амьдарсан хүн гоц байхөөө өөрөөс нь асуу цаадах чинь мэднэ

  15. Khajaa Uuka

    Khajaa Uuka

    2018/12/26 at 20:47

    Batbileg Boldbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *