Нүхжилтийг хэрхэн агшаах вэ? Хамгийн үр дүнтэй дараах аргуудыг мэдэж байхад үнэтэй гоо сайхны үйлчилгээ огтхон ч хэрэггүй!

2

Хэрэв та амьдралдаа нэг удаа ч болов нүхжилт хэмээх асуудалтай нүүр тулгарвал, энэ үзэгдэлтэй олон дахин тэмцэлдэх болно. Харамсалтай нь гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтай үүнийг далдлах үнэхээр хэцүү зүйл. Нүүрнийхээ арьсыг цэвэрлэх нь таныг илүү залуу бас өөртөө итгэлтэй харагдуулна.

Аз болоход, хамар, дух болон хацар дээрх нүхжилтийг агшаахад туслах үр дүнтэй хэд хэдэн аргууд байдаг байна.

Todja / Shutterstock.com

Нүхжилт ихэнхдээ удамшдаг ба бие физиологийн хувьд нүхжилтийг буцааж хаана гэдэг байж боломгүй асуудал. Бид нүхжилтийг хэрхэн агшаах талаар ярьж байгаа ба энэ нөхцөлд, арьсны гадаргуу дээр байдаг тосны булчирхайн ялгаруулж буй их хэмжээний тосыг (арьсны халим) үгүй хийх нь чухал юм.

Geinz Angelina / Shutterstock.com

Нүхжилтийг хэрхэн агшаах вэ?

1. Спа

Гоо сайханчид батгыг үгүй хийх болон нүхжилтийг агшаахын тулд үнэтэй лазерын эмчилгээг санал болгодог. Гэхдээ асуудал үүсээд байгаа хэсгүүдийг цэвэрлэсний дараа энэ аргыг хэрэглэх боломжтой.

SFROLOV / Shutterstock.com

 

84 доллараар эмчилгээ хийлгүүлсэн ч дорвитой үр дүн гараагүй хүний жишээ:

spadeb/Instagram

Дээрээс нь гоо сайхны эмнэлгүүдийн санал болгож буй үйлчилгээг хийлгүүлэлгүй, гэрийн нөхцөлд том хэмжээтэй нүхжилтийг арьсаа гэмтээлгүйгээр агшааж болно гэдгийг дуулгахад таатай байна.

 

2. Уурын маск

Эфирийн тосны уурыг ашиглан нүхжилтийг агшаахад хэрэглэж болно.

via GIPHY

 

3. Хатаах үйлчилгээтэй маск

Шавар, овьёосны ханд болон нимбэгийг найрлагандаа агуулсан бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй.

diyhomemademasks/Instagram

 

4. Гэрийн нөхцөлд хийсэн сайжруулсан үйлчилгээтэй маск

Та гадуур үнэтэй худалдаалагддаг маскыг гэртээ бэлтгэх боломжтой, учир нь найрлаганд нь агуулагдах орцууд айлуудын хөргөгчинд бэлэн байж байдаг.

  1. Арьсаа халдваргүйжүүлнэ.
  2. Нүхжилтийг бүлээн усаар угааж, хамраа давуун алчуур эсвэл нүүрний ваннын тусламжтай чийгшүүлнэ.
  3. Зориулалтын саваагаар хар толгойтой батгануудыг авна. Та энэ савааг гоо сайхны дэлгүүрээс авч болно, гэхдээ исэлдүүлээгүй химийн найрлагаар хийснийг сонгож авч хэрэглээрэй.
  4. Арьсаа дахин халдваргүйжүүлнэ.
  5. Шавар эсвэл гоо сайхны шороог устай хольж, нүүрэндээ түрхээд хэдэн минут байлгана.

Ингээд л болоо!

Дээрээс нь арьсан дээрх хар толгойтой батга болон тослог чанарыг үгүй хийхийн тулд зориулалтын үйлчилгээг хийлгүүлээрэй, гэхдээ байгалийн гаралтай аргаар тослог чанараас сэргийлэх нь чухал юм шүү.

1. Арьсаа цэвэрлэх

Өдөр бүр зөв аргаар арьсаа цэвэрлэж, чийгшүүлж сурах хэрэгтэй. Хүчтэй нөлөө үзүүлэхүйц орц, найрлага агуулаагүй тос хэрэглэх, арьсаа гэмтээхгүй байх тал дээр анхаарах, арьсанд харшлах, амьсгалах боломжийг хязгаарлах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь чухал.

Vse Byde Dobre / YouTube

 

2. Орондоо орохын өмнө үргэлж нүүрнийхээ будгийг арилгах

Ингэснээр арьсыг бүрэн гүйцэд амьсгалах боломжоор хангана. Нүхжилт үүссэн үед нүүрний будагтайгаа унтах нь батга, үрэвсэл болон хөгшрөлтөд нөлөөлдөг байна.

 

3. Зөв хооллох

Хөлдөөсөн, хагас боловсруулсан болон глютамат, бусад химийн хортой найрлага агуулсан бүтээгдэхүүнээс илүү байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр цусан дахь хортой бодис болон холестерины хэмжээг бууруулж, эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгөх ач тустай юм.

via GIPHY

Танд эрүүл энхийг хүсье!

17
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyuka Oyuka

    Oyuka Oyuka

    2019/06/14 at 20:22

    Icecream Icecream

  2. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/06/15 at 13:58

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

  3. Udbal Taravchombo

    Udbal Taravchombo

    2019/06/15 at 14:15

    Telmuun Telmuun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *