Энэтхэгийн нэгэн тосгоны дунд сургуулийн сурагчид сургалтын төлбөрөө хуванцар хог хаягдлаар төлдөг гэнэ

2

Хуванцар хог хаягдал – хүн төрөлхтөнд аюул учруулаад байгаа том асуудлуудын нэг. Хуванцар хог хаягдлын хуримтлал зэрлэг байгаль болон ан амьтдад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүмүүст ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

inceptionofbetterindia / instagram

Хуурай газар дээр хаягдсан хуванцар хог хаягдлыг ямар нэгэн хэмжээгээр цэвэрлэх боломжтой байдаг бол гол горхи, нуур цөөрөм болон далайн усанд хаягдсан хуванцрыг цэвэрлэх амаргүй. Усанд байгаа хуванцар хог хаягдал нарны туяанд химийн урвалд орж хортой бодис ялгаруулдаг, үүний үр дагаварт далайн усаар хорт бодис тархана гэсэн үг.

uefrance / instagram

Аз болж хог хаягдлын түвшин ихтэй улс оронд ч гэсэн бидний гариг дэлхийн хувь тавиланг хөсөр хаялгүй өөрийн чадлаар анхаарах хүмүүс байгаа нь сайхан. Энэтхэгийн Памохи тосгоны нэгэн жижигхэн дунд сургууль энэ асуудлыг өөрийн хэмжээнд шийдэх арга замыг олжээ. Тэд сургалтын төлбөрийг хуванцар хог хаягдал, гялгар уутаар төлөхийг сурагчдадаа зөвшөөрчээ.

Akshar Foundation / Facebook

Энэ арга барилаараа сурагчдад улс эх орныхоо өмнө хариуцлага хүлээх, амьдралаа авч явах чадвар суулгахыг эрмэлзэж байгаа ажээ.

Akshar Foundation / Facebook

Үүнээс гадна Акшар сангаас стандарт бус сургалтын арга барилыг дэмждэг буюу сурагчдын уран бүтээлч сэтгэлгээг илрүүлэх зорилготой.

Манай сургуулийн ойролцоо хэн нэгэн хуванцар хог хаягдал шатаахад манай ангиар дүүрэн хорт хий дүүрч байсныг би сайн санаж байна. Энд хог хаягдал шатаах нь хэвийн үзэгдэл, хүмүүс дулаацах гэж шатаадаг юм. Бид энэ байдлыг өөрчлөхийг хүссэн, тиймээс сурагчдаа хуванцар хог хаягдал авчирж байхыг хүссэн юм. Тэр хог хаягдлаар сургалтынхаа төлбөрийг төлөг л дээ.

– гэж тус сангийн үүсгэн байгуулагчдын нэг Пармита Сарма ярьжээ.

Akshar Foundation / Facebook

Сургууль хүүхдүүдийн авчирсан хог хаягдалд мөнгө төлж чадахгүй, гэхдээ сургуулийн захиргаа сурагчдынхаа авчирсан хог хаягдлын төлбөрт тоглоомон мөнгө, бичиг хэргийн хэрэгсэл, хувцас зэргийг боломжоороо өгдөг. Хүүхдүүд тоглоомон мөнгөөрөө сургуулийнхаа хоолыг авч иддэг байхаар зохион байгуулжээ.

Akshar Foundation / Facebook

Сургуулийн хотхонд хог хаягдал дахин боловсруулах өөрийн гэсэн жижиг төвтэй. Хүүхдүүдийнхээ тушаасан хог хаягдлаар барилгын материал үйлдвэрлэдэг. Ихэвчлэн цэцгийн сав хийдэг ажээ.

Akshar Foundation / Facebook

Хог хаягдал дахин ашиглах энэхүү системийг нэвтрүүлснээс хойш тус тосгоны хог эрс багасахын хэрээр сургуульд сурах сурагчдын тоо ч нэмэгдсэн байна.

Akshar Foundation / Facebook

Ямар сайхан санаа вэ? Энэ жишгээр бусад улс орнууд уг туршлагыг хэрэгжүүлбэл ямар байх бол? Сэтгэгдлээ бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/06/15 at 13:58

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *