Сайхан сэтгэл, сайн үйлс үйлдлээр ч бас илэрхийлэгдэж болдог гэдгийг батлан харуулсан 18 тохиолдол

0

Баатарлаг байх, хүний амь нас аврах зэрэг үйлдлүүд нь жирийн ард иргэд биднээс алс хол зүйл мэт сонсогддог. Үнэндээ, өдөр тутмын амьдралдаа хийх өчүүхэн сайн үйлс ч гэсэн биднийг төгс төгөлдөр болгодгийг тэр болгон анзааралгүй өнгөрөх ажээ: хүүхэд баярлуулах, хоолгүй яваа хүнийг хооллох, танихгүй хүнийг зам гарахад нь туслах эсвэл бие биенээ дэмжих гэх мэт энэ бүгд энгийн зүйл санагдах боловч хэн нэгэнд хэрэгтэй тусламж байх болно.

Дор бүрнээ багахан ч болов сайн сайхан зүйл хийхэд бидний амьдрал гэрэл гэгээгээр цацрах болно гэж найдаж байна. Үүний нотолгоо ч нэг их холдолгүй дэргэд болж байгаа юм шүү.

Хараагүй бүсгүй барилгын ажил явагдаж байсан хэсэгт санамсаргүй яваад орчихжээ. Барилгачид бүсгүйн гутал, хөлийг цементнээс нь цэвэрлэж байна

© ethan_ripp / reddit

 

Бид орон нутгийн наран шарлагын газрыг хогноос нь цэвэрлэлээ. Нийт 165 кг хог гарсан

© Vinnypuh5000 / reddit

 

Эдгээр хүмүүс хүмүүст туслахыг байнга хичээдэг. Боломжгүй байсан ч хамаагүй итгэл тээсээр л яваа

© Hvnhaaa / reddit

“Миний ээж (шар футболктой нь) гэрээсээ гарах болгондоо бэлхүүснээсээ жижиг цүнх зүүдэг. Цүнхэндээ нохойны хоол, элдэв төрлийн амттан хийж дүүргэнэ. Гадуур явж байхад төөрсөн, эзэнгүй нохой таарвал хооллох санаатай”

 

Хэн нэгэн нохойгоо бороонд орхиод дэлгүүр орсон бололтой. Харин хамгаалагч норж байгаа нохойг харж тэсэлгүй өөрийнхөө шүхрийг барьж зогсжээ

© Niyi_M / reddit

 

Зааныг дахиж хэвийн алхуулахын тулд зэрлэг байгаль хамгаалагчид хиймэл хөл хийж өгчээ

© Paula Bronstein / Getty Images

 

© Paula Bronstein / Getty Images

 

Бяцхан гөлгийг сэртэл энэ цэрэг ганц ч хөдлөөгүй

© -FaZe- / reddit

 

Би хорт хавдар тусаад эмчилгээд орсон юм. Миний ээж бас дотнын найз минь намайг сэтгэл санаагаар дэмжиж үсээ хусуулжээ

© amjh1414 / reddit

 

“Намайг зайнаас ажиллаж байх хооронд загасыг минь хооллож байгаарай гэж ажлынхандаа захидал бичсэн юм. Ажилдаа эргээд орсон чинь загас хооллох ийм хуваарь олж хараад бараг л уйлчихсангүй”

© LITTLEWASCHBAR / reddit

 

Энэ залуу түргэн тусламж иртэл настай хүнийг аймшигт үхлээс аварч чаджээ

© frigginnathan / reddit

“Эхнэр бид хоёр дэлгүүр орох санаатай явж байсан юм, холгүйхэн нэг хөгшний бие муудаад. Би бодох юмгүй л зүрхэнд нь шууд иллэг хийж эхэлсэн, түргэн тусламж иртэл зүрхийг нь ажиллагаатай байлгах гэж үзсэн нь тэр. Хэзээ хойно нь сонсоход тэр настай хүн зүрхний шигдээс болж байж, нэг ёсондоо би түүний амийг аварч чаджээ. Тэр иллэгийг хийгээгүй бол тэр амьд үлдэхгүй байсан гэнэ”

 

 

“Би хэдэн хоногийн өмнө муухай нөлөөтэй хамаатнаасаа нэг юм холдож чадсан юм. Харин өнөөдөр багш надад нэг дугтуй өглөө, дотор нь зурвас бас ShopRite-ын карт байх юм. Намайг хэрэгтэй зүйлээ худалдаж ав гэжээ”

© drizzyjaay / reddit

“Жастин, өөрийнхөө хүнд хэцүү байдлыг надад хэлсэнд баярлалаа. Надтай холбоотой байгаарай, бас асран хамгаалагч, эцэг эх чинь ч гэсэн надтай холбогдоосой гэж хүсэж байна. Хавсаргасан карт чамайг бага ч болов сэргээж, тусална гэж найдлаа.”

“Ямар ч нөхцөлд тохирох хамгийн сайхан бэлэг”

 

“Унтлагын өрөөнөөс энэ шувууг өнөөдөр олсон юм. Бүр айж мэгдсэн, амьсгал нь их л хүнд байлаа”

© Quelluna / reddit

 

Үгээр биш үйлдлээрээ туслахыг хичээдэг хүмүүс

© unaviable / reddit

 

Заримдаа өчүүхэн зүйл таны амьдралыг гэрэл гэгээтэй болгож чадна

© qu1etmast3rmind / reddit

“Хэрвээ та одоохондоо ажилгүй байгаа бөгөөд ажлын ярилцлагад орохоор хувцсаа угаалгахаар ирсэн бол бид танд үнэгүй угааж өгнө”

 

“Манай байшингийн хажуугаар явсан хүн нохойг минь түймрээс аварчээ. Та манай муур шатаж байгаа байшингаас цонхоор үсэрч байгааг харж байна уу? Тэр ард.”

© distriived / reddit

 

“Намайг Disney гүнж шиг харагдуулах ийм нэг даашинз олж авлаа. Энэ гоёлтойгоо хүүхдийн цэцэрлэгээр явахаар шийдсэн. Хичээлийн жил дууссан болохоор хүүхдүүд баярлуулах бага сага юм бэлдсэн шүү.”

© NeverMeant125 / reddit

 

Найз бүсгүй маань намайг гуниглаад байгааг анзаарч, тэгээд өнөөдөр надад бэлэгтэй иржээ. Зураг, амттан бас захидал байна. Намайг уйтгарлаж байгаа үедээ уншаарай гэсэн.

© codswallopkahoot / reddit

 

90 настай өвөө маань нохойныхоо тоглох дуртай тоглоомны уранхайг оёж сууна

© puzzled-bets / reddit

 

Зааны тугал зүүн хөлийнхөө талыг урхинд орж тайруулсан юм. Хүмүүс түүнийг дахин алхахад тусалжээ

© AFP / EAST NEWS

Үйлдлээрээ таны бахархлыг төрүүлж байсан хүмүүстэй та учирч байв уу?

19
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *