Шүдэнд зөвхөн кальци чухал биш! Шүдний эрүүл байдлыг хангахад туслах 7 амин дэм болон эрдэс бодисууд

0

Бат бөх шүд – эрүүл мэндийг илтгэх бас нэгэн гол шалгуур юм. Харамсалтай нь хүмүүс шүд эсвэл буйл, амны хөндий өвдөж эхэлсний дараа л эрүүл мэндэд нь анхааруул хандуулах нь хэвийн үзэгдэл болжээ. Шүдээ эрүүл саруул, бат бөх, гоё байлгахын тулд чухам ямар амин дэм болон эрдэс бодисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх ёстой вэ?

А амин дэм

Iryna Imago / Shutterstock.com

Энэ амин дэм нь зөвхөн хараанд сайн төдийгүй мөн шүлсний ялгаруулалтад сайнаар нөлөөлдөг. Амны хөндийн эрүүл орчныг дэмжинэ, үүний үр дүнд буйл өвдөхгүй, цаашлаад шүд буйландаа сайн суурилж бат бөх байна гэсэн үг юм. Бууцай, лууван, байцаа түлхүү хэрэглэж өөрт хэрэгтэй А амин дэмээ авч байгаарай.

 

В бүлгийн амин дэм

В бүлгийн амин дэм нь амны хөндийн өвчлөлийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ энэ төрлийн амин дэмийн дутагдал танд байхгүй бол хэл, буйл болон хацрын дотор талд үрэвсэл явагдахаас айх хэрэггүй болно. Хэрвээ ямар нэгэн асуудал ажиглагдсан бол хоол хүнсэндээ бууцай, бүйлсэн самар болон шош түлхүү хэрэглээрэй.

 

С амин дэм

Elena Hramova / Shutterstock.com

С амин дэмийн тусламжтайгаар таны шүд буйландаа бат бөх бэхлэгдэж байдаг. С амин дэм дутагдсанаар шүд сулрах, унах хүртэл үр дагаварт хүргэнэ. Үүнээс зайлсхийхийн тулд цитрусын төрлийн жимс түлхүү хэрэглэх шаардлагатай, мөн байцаа, жимсгэнэ тогтмол идэж байгаарай.

 

Кальци

ratmaner / Shutterstock.com

Кальци – бат бөх яс болон шүдтэй байх гол үндэс. Чухам энэ л бодис шүдний эмалийг хариуцдаг юм. Шүдээ эрүүл байлгахын тулд хоол хүнсэндээ ногоон навчит ногоо, шош болон бүйлсэн самар түлхүү хэрэглэж байгаарай.

 

 

Д амин дэм

haryigit / Shutterstock.com

Д амин дэм нь шүдийг эрдэс бодисоор хангаад зогсохгүй мөн кальцийн шимэгдэлтийг эрчимжүүлдэг. Энэ амин дэмгүйгээр кальци ямар ч ашиггүй болно. Нарнаас авч болохын зэрэгцээ эмийн сангаас Д амин дэм худалдан авч хэрэглээрэй.

 

Фосфор

Ясанд нэн хэрэгтэй уг эрдэс бодис нь шүдийг хорхой идэхээс хамгаална, эмалийн эрүүл чанарыг дэмжиж өгдөг. Фосфорын ачаар кальци амны хөндийн хүчиллэг чанарыг хянаж байдаг ажээ. Фосфорыг сүүн бүтээгдэхүүн, самар, хулуу болон бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнээс авна.

 

Фтор

Буйл болон шүдний эрүүл мэндийг дэмжих юугаар ч орлуулшгүй эрдэс бодис юм. Шүд үйрч унахаас хамгаална мөн эмалийг хүчиллэгээс хамгаална. Уг эрдэс бодисыг агуулах хүнсний бүтээгдэхүүн: төмс, өргөст хэмх, улан лооль, ногоон навчит ногоо, ясгүй үзэм, цагаан будаа.

 

Таны шүдийг эрүүл байлгахад туслах хүнсний бүтээгдэхүүн

wavebreakmedia / Shutterstock.com

1. Бяслаг болон сүүн бүтээгдэхүүн. Эдгээр “жаалууд” шүдэнд нэн хэрэгтэй кальцийг их хэмжээгээр агуулж байдаг.

2. Ногоон навчит ногоо нь амны хөндийн эрүүл байдлыг дэмжинэ.

3. Лууван ширхэглэг болон А амин дэмээр нэн баялаг. Мөн шүлс ялгаруулалтыг идэвхжүүлэх тул шүд хорхойтохоос хамгаална.

4. Цоохор майлзыг шүдний сойз л гэж ойлгоорой. Шүд, буйлыг эрүүлжүүлж бохирдлоос цэвэрлэнэ.

Таны шүдний эрүүл мэндэд зөвхөн кальци л хэрэгтэй биш гэдгийг та мэдэж авлаа. Хоол хүнсэндээ төрөл бүрийн жимс, ногоо түлхүү хэрэглэж эрүүл болон тэнцвэртэй хоол идэхийг хичээгээрэй. Ингэснээр өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг бүрэн авч эрүүл бөгөөд бат бөх шүдтэй байх болно.

11
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Suvd

    2020/03/31 at 12:35

    Ih tustai ym bnle😁

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *