Улс орон бүрд харилцан адилгүй утга санааг илэрхийлдэг гарын 15 дохио зангаа. Гар хуруунаасаа болж асуудалд орж мэдэх нь байна шүү!

3

Бид тэнгис далайг гаталж, алс хол аялахад, зарим улсын хэл саад бэрхшээл болдог. Бид нэг зүйлийн талаар хэлэх боловч, орон нутгийн иргэд өөр утгаар ойлгох тохиолдол мэр сэр бий. Аз болоход биеийн хэл бидэнд үгээр хэлж ойлгуулж чадахгүй байгаа зүйлийг ойлгуулахад тусалдаг. Гэхдээ бүх биеийн хэл, тэр тусмаа гарын дохио зангаанууд ижилхэн утгатай биш. Ижилхэн гарын дохио зангаа боловч, улс орнуудад харилцан адилгүй утга санааг илэрхийлдэг байна. Зарим гарын дохио зангаанууд дaйралт хийж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ шүү!

Бид та бүхэндээ гарын ямар дохио зангаа дэлхийн улс орнуудад өөр өөр утга санаа илэрхийлдэг, аяллаар явахад хэрэг болох гарын дохио зангаануудын талаар хүргэж байна.

1. “ОК”

АНУ: За.

Япон: Мөнгө. Заримдаа 3 хуруу нь доошоо харсан байдаг.

Бразил: Бүдүүлэг дохио зангаа. Richard Nixon-ийн гаргасан алдааг дахин давтах хэрэггүй, тэр Бразилд зочлох үеэрээ өөрийг нь харахаар цугласан байсан хүмүүс рүү “ОК” дохио зангааг үзүүлсэн боловч хүмүүс хариуд нь түүнийг муулж, дургүйцлээ илэрхийлсэн байна.

© depositphotos.com © depositphotos.com © As6673 / Wikimedia Commons © MSGJ / Wikimedia Commons © Anomie / Wikimedia Commons

 

2. “Надад чиний хамар байна”

АНУ: Долоовор болон дунд хурууны завсраар эрхий хуруугаа гаргах нь “Надад чиний хамар байна” гэх хүүхдийн нүүрнээс хамрыг нь хулгайлах тоглоомыг илэрхийлдэг.

Турк: Ёс суртахуунгүй дохио зангаа буюу дунд хуруутай ижил утгатай, үл зөвшөөрөх эсвэл ямар нэгэн саналаас татгалзах үед ашигладаг.

Бразил: Чөтгөрийн нүд болон атаархлаас хамгаалж, амжилт хүсэж буй хэлбэр.

Индонез: Дaйралт хийсэн дохио зангаа.

Америкийн дохионы хэл: Латин цагаан толгойн “T” үсэг.

© depositphotos.com © Anomie / Wikimedia Commons

 

3. “V”

АНУ: Энх тайван. Victory буюу ялалт гэсэн утгатай.

Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд: Зураг авахуулахад зориулсан өхөөрдөм пооз.

Их Британи, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд, Ирланд: Гарынхаа гаднах хэсгийг хүний нүүр рүү харуулж, энэ дохио зангааг хэрэглэвэл дoромжлол гэж ойлгоно.

Америкийн дохионы хэл: Хоёрын тоо.

haruki_muracallme/Instagram

 

4. “Ялагдагч”

АНУ: Ихэнхдээ доог тохуу хийх үед ашигладаг, “хожигдогч” гэсэн утгатай.

Хятад: Наймын тоог илэрхийлдэг бөгөөд аз авчирдаг гэж үздэг. Хятадад энэ тоог оролцуулан арилжаа наймаа хийвэл ашигтай байдаг.

© Glee / Fox © depositphotos.com © MSGJ / Wikimedia Commons © Steinsplitter / Wikimedia Commons

 

5. “Эрхий хуруугаа гозойлгох”

АНУ: Сайн. Замын унаанд сууж дайгдах болоход бас ашигладаг.

Ирак, Иран: “Алив, найз минь толгойгоо өндийлгө!” гэсэнтэй ижилхэн утгатай.

Америкийн дохионы хэл: Эрхий хуруугаа зүүн болон баруун тийш хөдөлгөвөл 10 гэсэн тоог илтгэнэ. Дугаарлаад зогсож байхад, хэн нэгнийг түлхэх юм бол “чи өөрөө” гэсэн утгыг илэрхийлнэ.

© Top Gun / Paramount Pictures © MSGJ / Wikimedia Commons

 

6. “Чигчий хуруугаа гозойлгох”

АНУ: Цай ууж байгаа нөхцөлд чамин гэсэн утгыг илэрхийлэх эсвэл хэзээ ч зөрчихгүй гэж бие биедээ амлалт өгөхөд ашигладаг.

Хятад: Эрхий хуруугаа доош нь гозойлгохтой ижилхэн утгатай. Тухайн хүн аз жаргалгүй байгааг илтгэнэ.

© Broken Embraces / Universal Pictures International © MSCJ / Wikimedia Commons

Япон: Хайрын билэг тэмдэг эсвэл бусад ач холбогдолтой зүйл.

Америкийн дохион хэл: “I” үсгийг илэрхийлнэ.

weddingisland_angerobe/Instagram

 

7. “Наашаа хүрээд ир”

АНУ, Эквадор: “Наашаа хүрээд ир.” Энэ дохио зангааг хэн нэгнийг өдөхөд ашигладаг.

Филиппин: Зөвхөн нохойг дуудахад ашиглана. Хүмүүсийг дуудахад ашиглаж болохгүй. Хэрэв хүнийг ингэж дуудвал та шууд бaривчлагдана.

© depositphotos.com © MSGJ / Wikimedia Commons

 

8. “Зогс” эсвэл “гараараа ярих”

АНУ: “Зогс” эсвэл “гараараа ярих” дохио зангаа нь тавын тоог илэрхийлдэг.

Грек, Пакистан: “Моутза” эсвэл “Моунтза” буюу доог тохуу хийсэн үг.

Мексик, Панам: Нэг удаа зангах юм бол “Сайн уу” гэсэн утга санааг илэрхийлэх бол, олон удаа давтаж хэлснээр “Чи харах болно!” гэх анхааруулах утга санааг илтгэдэг.

Малайз: Танил хүндээ сайн уу гэж хэлэх, зөөгч дуудах, таксины жолоочид баярлалаа гэж хэлэхэд ашиглана. Мөн зам хөндлөн гарахдаа ашиглавал “Бурхны гар” буюу машинуудыг зогсоох хүч чадлыг билэгддэг хэмээн нутгийн иргэд үздэг.

© depositphotos.com © MSGJ / Wikimedia Commons © Fry1989 / Wikimedia Commons

 

9. “Чи үxсэн”

АНУ: Хүзүүгээ хуруугаараа зүсэж байгаа нь “чи ч дууссан даа” гэсэн утгыг илэрхийлнэ.

Япон: “Халагдсан” гэсэн утгатай. Энэ нь Японы күби гэх үгтэй холбоотой бөгөөд утга нь ажлаас халах аж. Мөн күби үг нь хүзүү эсвэл хоолой гэсэн утгатай, ижил дуудлагатай үгтэй адилхан юм байна.

© depositphotos.com © MSGJ / Wikimedia Commons

 

10. “Италийн дохио зангаа”

АНУ: Дуурайх гэсэн утга санаатай.

Итали: Зарим нэг зүйл ойлгомжгүй үед, “Чи юу яриад байгаа юм бэ?” гэсэн утгыг илэрхийлдэг.

© Nemesis2772 / reddit © Anomie / Wikimedia Commons

Малайз: Тэд үүнийг “чуп” гэж дууддаг бөгөөд “түр хүлээгээрэй” гэсэн утгатай. Гэхдээ энэ дохио зангааг ам руугаа ойртуулах юм бол “идээрэй” гэж ойлгож болно.

Америкийн дохионы хэл: Хоёр гараараа хоёулангаар нь энэ дохио зангааг хийвэл “үнсэлт” гэсэн утга санаатай болдог.

© OfficialMGAGtv / youtube © Zscout370 / Wikimedia Commons

 

11. “Үнэртэй”

АНУ: Гараа баруун болон зүүн тийш хөдөлгөх нь, тэр тусмаа гарынхаа алгыг нүүрнийхээ эсрэг тал руу харуулах юм бол энэ нь муухай үнэртэж байгааг илтгэнэ.

Япон: “Үгүй”, “Үгүй, хийж чадахгүй”, “Боломжгүй” эсвэл зүгээр л “Үгүй, баярлалаа” гэсэн утгатай.

© depositphotos.com © MSGJ / Wikimedia Commons © depositphotos.com

 

12. “Мөнгө”

АНУ, Герман: Эрхий хуруугаар долоовор болон дунд хурууны өндгийг удаа дараа үрэх юм бол мөнгө гэсэн утга санааг илэрхийлдэг.

© firo/Sebastian El-Saqqa/DPA/East News © depositphotos.com © Anomie / Wikimedia Commons

Өмнөд Солонгос: Ижилхэн утгатай, гэхдээ үрээгүй нөхцөлд, жижигхэн зүрх шиг харагддаг тул “хайр” гэсэн утгыг илэрхийлнэ.

rosers_are_rosie/Instagram

 

13. “Амьтны чих” эсвэл “Эвэр”

АНУ: Түгээмэл ашигладаггүй, энэ улсад шууд утгаараа буюу амьтны чих эсвэл эвэр гэсэн утгатай. Ихэнхдээ эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ тоглоход эдгээр дохио зангааг ашигладаг.

Япон: Өөрөөр “чөтгөрийн эвэр” гэж нэрлэдэг, долоовор хуруугаа толгойныхоо ард байрлуулах юм бол тухайн хүн ууртай байна гэсэн үг.

© depositphotos.com © MSGJ / Wikimedia Commons

 

14. “Хуруугаа мушгиралдуулах”

АНУ: Амжилт хүссэн дохио зангаа.

Вьетнам: Эмэгтэйчүүдийн нэгдмэл санааг илтгэхээс гадна зарим үед дунд хуруутай ижил утгыг агуулдаг.

Америкийн дохионы хэл: “R” үсэг.

© Unbreakable Kimmy Schmidt / Netflix © MSGJ / Wikimedia Commons

 

15. “Хуруугаараа эвэр дүрслэх”

АНУ: Ихэнхдээ рок хөгжим сонирхогчид энэ дохио зангааг ашигладаг бөгөөд “доргицгооё” гэсэн утга санааг илэрхийлнэ.

Аргентин, Бразил, Колумб, Куба, Испани, Итали, Португал: Энэ дохио зангаа нь эхнэр/нөхөр нь хуурсан гэсэн утгыг илэрхийлдэг.

© depositphotos.com © MSGJ / Wikimedia Commons

 

Бонус: Та эдгээрийг ямар утгатайг мэдэх үү?

 

Хариулт:

“Хүлээ” гэсэн утгатай!

“Хайрыг түгээцгээе…” гэсэн утга санааг илэрхийлдэг.

Та аль гарын дохио зангааг ямар утгаар гол төлөв ашигладаг вэ? Энд дурдаагүй, улс орнуудад өөр өөр утга санааг илэрхийлдэг бусад дохио зангааг та мэдэх үү?

18
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2019/07/09 at 11:31

    Долоовор болон дунд хурууны завсраар эрхий хуруугаа гаргахыг монголоор “салаавч гаргах” гэдэг юм. Соц үеийнхэн сайн ойлгоно доо. Одоогийн хүүхэд залуучуудынхаар бол дунд хуруугаа гозойлгохтой адил утгатай л юм даа. Бидний үеийнхэн /соц үед/ дунд хуруу гозойлгохыг муухай дохио гэж огт бодохгүй. Одоо л тийм утгатай болчихоод байгаам.

  2. Xàņ Ğął

    Xàņ Ğął

    2019/07/10 at 21:20

    i got ur nose

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *