Эцэг эхчүүд хүүхдээ 6 нас хүртэл нь хангалттай нойр авч чаддаггүй болох нь судалгаагаар тогтоогджээ

2

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах хэрэгтэй хэмээн “National Sleep Foundation”-ээс гаргасан байна. Гэвч бага насны хүүхэдтэй хүнд  хангалттай унтах цаг төдийлөн олддоггүй аж. Шинэхэн эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал хандуулж цаг хэд болж байгааг ч мэдэх сөхөөгүй байх нь элбэг ажээ. Тийм учраас аав ээжүүд байнга эвшээлгэж явах нь олонтаа. Нойрны дутагдал нь бие болон сэтгэл санааны хувьд олон сөрөг нөлөө үзүүлдэг.

Бид та бүхэнд хэрхэн энэ асуудлыг давж гарах, хэрхэн нойроо зохицуулах талаар бага ч гэсэн зөвлөгөө бэлтгэхийг зорилоо.

© Love, Rosie / Constantin Film

Шинэхэн эцэг эхчүүд маань хүүхдээ гурван сар хүртэл нь сайн унтаж амарч чадахгүй гэдгээ мэддэг. Гэвч үүнээс цааш бүр зургаан нас хүртэл нь хангалттай унтаж чаддаггүй гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Үүнийг мэдэхийн тулд судалгаанд 2008 оноос 2015 оны хооронд 4659 эцэг эхийг хамруулсан байна. Тэднээс өдөр бүр хэр зэрэг унтсаныг нь 0-10 хооронд үнэлгээ өгч дүгнэхийг хүссэн байна. Судалгааны үр дүнд хүүхэд төрсний эхний гурван сард ээжийн дундаж унтах хугацаа 1 цагаар багассан, харин аавын унтах цаг дунджаас 15 минутаар багассан байна.

Хүүхэд 6 нас хүрэхэд ээжийн унтах хугацаа 20 минутаар багасч, аавынх мөн адил 15 минут байсан байна. Судалгаанд оролцсон бүх эцэг эхчүүд өмнөх шигээ хангалттай цаг унтахаа больсон хэмээн ярьсан байна.

© The Letdown / Netflix

Судалгааны удирдагч Dr.Sakari Lemola хэлэхдээ бид эцэг эхчүүдийг хүүхдээ зургаан нас хүртэл нь хангалттай унтаж чаддаггүй хэмээн төсөөлөөгүй байсан. Гэвч ийм байсан нь гайхмаар үр дүн болсон. Магадгүй хүүхэд эхэндээ шөнө уйлдаг байсан ч нас нэмэгдэхийн хэрээр том бож бусад асуудлууд ч гарч ирдэгтэй холбоотой. Тухайлбал: шөнө хар дарах, өвдөх, аав ээжээсээ эрт сэрэх гэх мэт.

Судалгааны явцад хамгийн сонирхолтой байсан зүйл нь ээжүүд хоёр дахь хүүхдээ гаргасан ч өмнөх шигээ нойроо алдахаа больсон байна. Энэ нь магадгүй ээжүүд маань туршлагатай болсных байж болох юм.

© The Perfect Family / Variance Films

Энэхүү мэдээлэл нь хүмүүсийн хувьд маш чухал билээ. Учир нь нойрны дутагдал нь цаашлаад маш олон асуудалд хүргэдэг. Тухайлбал: анхаарал төвлөрөлт муудах, илүүдэл жинтэй болох, машины осол гаргах гэх мэт эрүүл мэндийн олон асуудалд өртдөг байна. Мэдээж ийм асуудлаас болоод хүүхэд төрүүлэх хэрэггүй гэсэн үг биш л дээ. Яг юу хэлэх гээд байгаа вэ гэхлээр эцэг эхчүүд яавал унтах нойроо зохицуулж хүүхдээ өсгөх, харах вэ гэдэг тал дээр илүү мэдлэгтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах юм.

© angel4leon / Pixabay

Тухайлбал: стрессээ зохицуулах, бусдаас тусламж хүсэх, мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах. Мөн эрүүл амьдрал их чухал үүрэгтэй. Шинэхэн эцэг эхчүүд кафейний хэрэглээгээ багасгах, утас телевиз үзэх хугацаагаа багасгах зэрэг эрүүл амьдралд суралцаж байж нойрны дутагдалд орох асуудлаас бага ч гэсэн сэргийлж чадна.

© PublicDomainPictures / Pixabay

 

© 8moments / Unsplash

Таны хувьд шинэхэн аав ээжүүдэд хандах өөр зөвлөгөө бий юу? Байгаа бол доор сэтгэгдэл үлдээж бусадтай хуваалцаарай.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsogtsaikhan Tsengel

    Tsogtsaikhan Tsengel

    2019/07/09 at 10:44

    Sainaa Ganbold

  2. Munkhtsetseg Battsend

    Munkhtsetseg Battsend

    2019/07/09 at 12:33

    Tuugii Uyanga

  3. Munkhgerel Luvsanjalbuu

    Munkhgerel Luvsanjalbuu

    2019/07/09 at 20:43

    Арай гэж бага хд 6нас хүрээд нойртой унтах гэсэн хөгширөөд нойр муутай болсон бсан даа???

  4. Пүрэвжаргал Ц.

    Пүрэвжаргал Ц.

    2019/07/10 at 00:21

    Delgertsogt Tsolmon

  5. Bat Baatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *