“Snow Leopard Tech Challenge 2019” тэмцээний тухай

0

Монгол болон Ази тивийн гарааны бизнес эрхлэгчдийн анхааралд:

“Irbis Ventures” (хуучнаар “M Lab”) компани нь Монгол болон Ази тивийн гарааны бизнес (стартап) эрхлэгчдэд зориулсан дижитал дэд бүтэц, экосистем үүсгэн хөгжүүлэх зорилготойгоор Сингапур улсад 2018 онд байгуулагдсан компани юм.

Бид стартапд зориулсан “IRBIS” дижитал экосистем, платформоо үйл ажиллагаанд нэвтрүүлсэн ба “IRBIS” платформоор дамжуулан стартапуудыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, тэдгээрт тулгарсан асуудлуудыг нь шийдвэрлэх зорилгоор “Snow Leopard Tech Challenge 2019” (#SLTC2019) буюу Ази тивийн стартап компаниудын дунд уралдаан зарлаж байна. Тус уралдаанд оролцсоноор оролцогч стартапууд өөрсдийн бизнесийг стартап экспертүүдээр үнэ төлбөргүй үнэлүүлж, олон улсаас хөрөнгө босгох, улмаар олон улсад өөрсдийн бизнесийг гаргах боломж нээгдэх юм.

Бүртгэлийг зөвхөн цахимаар буюу http://platform.irbis.sg хаягаар 2019.08.01-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна. Тэмцээнд бүртгүүлэхэд үнэ төлбөргүй бөгөөд хэрэв таны бизнес санаа, гаргахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн үйлчилгээ тань шинийг санаачилсан, үр ашигтай, нийгмийн тодорхой асуудлыг технологоор оновчтой шийдвэрлэж чадсан төсөл бол 20,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг бид санал болгож байгаа юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн “Snow Leopard Tech Challenge 2019” тэмцээний үеэр санал болгож байгаа хөрөнгө оруулалт ба бидний хөрөнгө оруулалтын хэмжээ тухайн шалгарсан стартапын бизнесийн үе шат, өсөн дэвжих магадлал, олон улсад нэвтрэн орох боломж зэргээс хамааран өсөх боломжтой. Зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй, бид хөрөнгө оруулсан стартапуудтайгаа нягт хамтран ажиллаж, өөрсдийн сүлжээнд байгаа олон улсын мэнтор, экспертүүдийн тусламжтайгаар тухайн гарааны бизнесийн эдийн засгийн ашиг, нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрүүлэхийг зорилго болгон ажиллана.

“SLTC 2019” тэмцээний шилдэг 5 стартапаар сонгогдсон стартапуудад:

  • Нийт 120,000 мянган ам.долларын шагналын санг санал болгож байгаа бөгөөд шилдэг 5 стартап тус бүрт 20,000 ам.долларын хөрөнгө оруулалт;
  • Тэргүүн байранд шалгарсан нэг стартап нэмэлт 20,000 ам.долларын шагналтай;
  • Өмнөговь аймгийн Гурван Тэмээт Лодж (Three Camel Lodge)-д зохион байгуулагдах тэмцээний финалд шалгарч Азийн шилдэг хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын корпорациудын өмнө өрсөлдөх томоохон боломж;
  • Манай компанийн сүлжээн дэх хөрөнгө оруулагчдаас нэмэлт хөрөнгө оруулалт авах боломжтой болно;
  • Irbis Ventures компанийн стартап хурдасгуур хөтөлбөр болох “Irbis Oasis”-д оролцох боломжтой;
  • 2019 онд Малайз, Сингапур улсад зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол улсын гарааны бизнесүүдийг танилцуулах арга хэмжээнд уригдана. Бид энэхүү арга хэмжээг “Mongolian Angel Investor Network” болон StartMN Pte. Ltd. компанитай хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээний шалгаруулалтын хуваарь:

  • Бүртгэл хүлээн авах:

2019.07.01 – 2019.08.01

  • Үнэлгээ болон анхан шатны сонгон шалгаруулалт:

2019.08.05 – 2019.08.09

  • Шилдэг 5 оролцогчдыг зарлах:

2019.08.16

  • “SLTC2019” тэмцээний Финал:

2019.09.13 – 2019.09.15

Энэхүү тэмцээн болон манай байгууллагатай холбоотой мэдээллийг www.irbis.sg хаягаар авах боломжтой.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *