Маш олон хүмүүс шинэ өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхийн тулд өглөөний мандах нарыг аяга халуун кофегоор угтаж, өдөр, бас орой ч кофе уудаг. Онцгой амт үнэртэй, кофейноор баялаг энэ ундаанд хүнийг сэргээх хүч чадал агуулагддаг ч хэтрүүлэн хэрэглэхийн сөрөг талуудыг нь эрдэмтэд хэдийнээ нээсэн. Танд өдрийг энергиэр дүүрэн, эрч хүчтэй өнгөрүүлэхэд ямар нэгэн хөшүүрэг хэрэгтэй байгаа бол кофеноос ч илүү хүчтэй аргууд байдаг гэдгийг дуулгахад таатай байна.
1. Үсрэх
Өглөө бүр 10 минут үсрэхэд оюун ухаан саруулсаж, биеэс хорт бодисыг гадагшлуулах биеийн тунгалагийн системийн үйл ажиллагаа идэвхждэг байна. Үсрэлтийг өдөр бүрийнхээ үйл хөдлөлийн нэг хэсэг болгож чадвал биеийн ерөнхий байдлыг сайжруулах, эндорфины түвшинг өсгөх гайхалтай үр ашигтай аж. Зүрх судасны эрүүл мэндийн хувьд ч тустай үсрэлт нь гүйлтийн зам дээр дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний илчлэг шатаахад тусалдаг байна.
2. Ямар нэг сайн үйл хийх
Үдээс хойш 15 минутын тусгай цагийг гаргаж, энэ цагийг ажилтай холбоогүй ямар нэгэн зүйлд зориулж сураарай. Энэ цагийг бусдад туслахад зориулснаар тэр даруй сэтгэл ханамжтай байдлыг мэдэрдэг.
3. Бясалгах
Өглөө эрт ямар нэгэн цахилгаан хэрэгсэлтэй харьцахаасаа өмнө 20 минут бясалгахад тухайн өдрийн турш сэтгэл санаа тайван, тогтвортой байхад тустай. Хэрвээ огт бясалгаж байгаагүй бол 5 минутаар эхлээд цаашдаа 20 минут хүртэл хугацаагаа сунгахад болно.
4. Нэг цайны халбага зөгийн тоос, наргилын тосны холимог
Детокс хүнсэнд багтах энэ холимгийг өглөөний цайндаа нэмснээр зөгийн тоосонд агуулагдах шим тэжээлт бодисууд биед тань шингэж, таны биеийн эсэргүүцэл болон оюун ухааны төвлөрлийг сайжруулдаг бол наргилын тос нь таны биед энергийг хурдан шатаахад туслах триглицеридийн завсрын холбоог бүрдүүлдэг.
5. Гацсан мэт зогссон үедээ толгой дээрээ зогсох
Өдрийн аль нэг хэсэгт тодорхой хугацаагаар гар дээрээ эсвэл толгой дээрээ зогсох нь хэцүү асуудлыг шийдэх гээд гацсан үед таныг цэнэглэж өгнө. Ажлын чинь байранд сул хана хаа нэгтээ байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ ханыг ашиглан хэдхэн минут толгой эсвэл гар дээрээ зогсоход тархи толгой, бие бүхэлдээ сэргэдэг.
6. Кофендоо наргилын тос, цөцгийн тос нэмэх
Чанартай кофег органик, давсгүй цөцгийн тос, наргилын тостой хольж ууснаар жин хасах, өлсгөлөн дарах, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих сайн талтай. Хоёр аяга кофенд 1-2 цайны халбага наргилын тос, 1-2 цайны халбага давсгүй цөцгийн тос нэмнэ.
7. Ус сайн уух
Хангалттай хэмжээгээр ус ууснаар та илүү сэргэг байх ба тархины үйл ажиллагааг дэмжиж, бүтээлч байдлыг сайжруулж, сэтгэл санааг өргөдөг. Эрчүүд өдөрт 13 аяга, эмэгтэйчүүд 9 аяга ус уух нь хангалттайд тооцогдоно.
8. Зөв хөл дээрээ босох
Энэ үг хоёр талтай. Нэгдүгээрт, өглөө орноосоо өндийх хамгийн зөв хэлбэр нь баруун хажуу руугаа өнхөрч, аажим өндийгөөд хөлөө орноос буулгасны дараа босож зогсох юм. Хоёрдугаарт, орондоо хэвтэж байхдаа гар утсаа оролдох, зурагт асаах зэргийг хийхгүй байх хэрэгтэй юм.
9. Үдийн цайны цагаар дугхийгээд авах
Их ажлын дундуур, үдийн цайны цагаар 25 минут дугхийгээд авахад бие болоод тархи чинь бүрэн сэргэсэн байдаг.
10. Өдөр бүр 30 минут алхах
Ажилдаа очихдоо машин хөлөглөхийн оронд алхаад очих нь таны биеийн эрүүл мэнд болоод сэтгэл санаанд онцгой ач тустай. Дашрамд дурдахад үүнийг зөвхөн 30 минут гэдгээр хязгаарлах хэрэггүй. Түүнээс дээш хугацаагаар алхдаг болох нь бүр ч ашигтай.
11. Таларх
Үдэш бүр орондоо орохын өмнө талархаж байгаа 3 зүйлээ жагсаан бич. Үүнд таны өнөөдөр гаргасан том амжилтаас эхлээд найзтайгаа хамт аяга цай уусан, хамтран ажилладаг хүнээсээ ямар нэгэн шинэ зүйл сурсан мэт жижиг зүйлс ч орж болно. Эерэг дурсамжуудыг бичихэд тархи аз жаргалыг мэдэрдэг. Эрдэмтэд талархлын жагсаалт нь аз жаргалтай мэдрэмжийг 25%-иар өсгөхийн хамт сайн нойрсоход тусалдаг болохыг тогтоосон.
12. Амьсгалах дасгал хийх
Хамрынхаа баруун нүхийг таглаад амьсгал авах, гаргах дасгалыг 10 удаа хийнэ. Дараа нь зүүн талынхаа нүхийг таглаад амьсгал авах, гаргах дасгалыг 10 удаа хийнэ. Энэ нь таргалалт, цусны даралт ихсэх, цусан дахь элсэн чихэр болон холестролын түвшин нэмэгдэх явдлыг хянахад тусалж, зүрх судасны үйл ажиллагаа болон хараа сонсголын үйл ажиллагааг сайжруулдаг.
13. Зогсож ажилладаг ширээ ашиглах
Англид хийгдсэн нэгэн судалгаагаар ажлын долоо хоногийн туршид өдөрт ердөө 3-хан цаг зогсоход илчлэг шатаахад нэн тустай ба таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, хавдар болон эрт үхлийн эрсдлийг бууруулдаг байна. Мөн энэ дашрамд өгүүлэхэд 1 цагийн турш суух нь хоёр тамхи татсанаас ч дор байдлаар биед нөлөөлдөг аж.
14. Зүүдээ хянаж, тод зүүд зүүдлэх
Олон судалгааны үр дүнгээр байн байн тод зүүд зүүдэлдэг хүмүүсийн асуудлыг шийдэх гэх мэт танин мэдэхүйн чадвар илүү сайн байдгийг тогтоосон. Зүүдээ хянах нэг арга нь зүүдлээд сэрсэн даруйдаа хөдлөлгүй хэвтэж, зүүдээ нэгбүрчлэн санаад түүнийгээ бичиж тэмдэглэх юм.
Бахархмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2015/02/18 at 23:39
зөгийн тоос гэдэг нь юу вэ?