Хүний биеийн тунгалгийн системийг идэвхжүүлэх маш энгийн 7 төрлийн иллэг. Үүний ачаар та биеийн жингээ хүссэн тоо руугаа ойртуулж чадна

2

Тунгалгийн систем секунд тутамд хүний бие махбодид нэн шаардлагатай элементүүдийг тээвэрлэж байдаг: ус, эрдэс бодис, амино хүчил болон бодисын солилцоо. Хэрвээ уг үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдвол бие хавагнах, хөхрөх, нойрмоглох, илүүдэл жин зэргээр илэрнэ. Дасгал болон иллэг нь тунгалгийн системийг цаг шиг зогсолтгүй, жигд ажиллахад тусалдаг, харин бие махбодь эрүүл бөгөөд гуалиг болно.

Тунгалгийн үйл ажиллагааг дэмжих цогц дасгалыг бид цуглуулж бэлдсэн юм. Эрүүл мэнд сэргэхийн хажуугаар биеийн жин ч дагаад багасна. Дасгалыг сэрснийхээ дараа өглөөгүүр хийхэд илүү үр дүнтэй. Харин бонуст нь бид тунгалгийн системд өөр хэрхэн эерэгээр нөлөөлж болохыг танилцуулна, үүний үр дүнд хүн илүү гоёмсог арьстай болох ажээ.

1. Хүзүүний хоёр хажуу

Хоёр гарын алгыг чихний доод хэсэгт хүзүүн дээрээ тавина. Хөнгөхөн дар, дээрээс доош чиглэлд хүзүүний уг хүртэл явна. Өвчин мэдэрч байгаа хэсэг дээр удаан дараарай.

Давтамж: 10 удаа

 

2. Шилэн хүзүү болон хүзүү

Хоёр гарын алгыг шилэн хүзүүн дээрээ байрлуулна. Дээрээс мөр хэсэг рүү дарж иллэг хийнэ. Мөрнөөс илж явсаар хүзүүний урд хэсэгт ирж иллэгийг үргэлжлүүлнэ.

Давтамж: 10 удаа

 

3. Суга

Зүүн гараа дээш өргөөд өөрт эвтэйхэн байрлалд авчраарай. Баруун гарын хуруунуудыг зүүн гарын суган дээр байрлуулна. Суганы арьсыг дээш буюу эрүү чиглэлд татна.

Давтамж: Гар тус бүрээр 5-10 удаа

 

4. Хэвлийн хажуу

Аарцагны яс орчмын арьснаас хоёр гараараа чимхээрэй. Чимхсэн хэвээр нь хүйс чиглэлд зөөлөн татна.

Давтамж: Хэвлийн хоёр хажуу тус бүрээр 3 оролтоор 10 удаа хийнэ.

5. Гэдэс

Гэдэсний булчинг сулла. Хуруунуудын үзүүрийг гэдсэн дээр тавина. Хөнгөхөн дарсан байдлаар арьсыг нь хөх рүүгээ дээш татна. Дараа нь гэдсэндээ тойрог чиглэлд иллэг хийнэ.

Давтамж: 10 удаа

 

6. Шагай

Хөлөө өөрт эвтэйхэн байхаар дээш өргөж тавина. Гараараа хөлөө бариад шагайнаас эхлээд дээш өвдөг хүртэл сунгах иллэг хийнэ.

Давтамж: Хөл тус бүрд 10 удаа

 

7. Гуя

Өвдөг орчмоор гараараа барина. Гуяны дээш чиглэлд арьсыг татаж иллэг хийнэ.

Давтамж: Хөл тус бүрд 10 удаа

 

Бонус: хуурай сойзоор иллэг хийх нь

Сойзоор иллэг хийх нь тунгалгийн системийг идэвхжүүлээд зогсохгүй арьсны эрүүл өнгө төрхийг сэргээж өгөх үр дүнтэй иллэг болно. Шүршүүрт орохоосоо өмнө хуурай арьсан дээр хийх иллэг. Байгалийн цэвэр гаралтай үсээр хийсэн сойзоор хийгээрэй. Арьсыг хэт хүчтэй үрэхгүй, эс бөгөөс арьсыг гэмтээх аюултай. Иллэгийг тунгалгийн чиглэлээр буюу хөлийн улнаас эхэлнэ.

Та тунгалгийн системийг идэвхжүүлэх иллэг хийдэг үү? Үр дүнг нь мэдэрсэн үү?

25
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Gantulga Khishigt

    Gantulga Khishigt

    2020/04/16 at 15:07

    Enh Amgalan

  2. Gantulga Khishigt

    Gantulga Khishigt

    2020/04/16 at 15:07

    Хонгороо Хонгорзул

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *