Генийн сонирхолтой хольц болон шинжлэх ухааны туршилтын үр дүнд бий болсон 10 амьтад (гэхдээ бүгд амжилттай болсон гэж хэлэхгүй)

0

Эрлийз амьтад дэлхий дээр өөрийн зүй тогтлоор бий болно, зарим нэг тохиолдолд эрдэмтдийн оролцоотойгоор мэндлэх ажээ. Туршилт болгон амжилттай дуусахгүй  гэдгийг юуны түрүүнд хэлэх хэрэгтэй. Балаа өгөхийг огт зөвшөөрөхгүй байгаа зөгий гээд юу эс байх вэ?

Хауси эсвэл шабакугийн чихнээс барьж үзмээр л байна. Харин бонуст орсон ганцаардмал Жорж бидэнд их өрөвдмөөр санагдсан шүү.

10. Хаски, чонын хольц

© sergei_koleso / instagram

Энэ гэрэл зургийг Сергей Коляскин Уралын хойд хэсгээр аялж байхдаа авчээ. Тэр амьтны этгээд нүдийг шууд л ажигласан байна. Сонирхуулж хэлэхэд чоно гаралтай амьтад хүнтэй тэр болгон амархан дасдаггүй. Чонын араншин нь илүү хүчтэй давамгайлдаг бололтой.

Гэхдээ эрдэмтэд эрлийзжүүлэлт гаргаж авах оролдлогоо үргэлжлүүлсээр байна. Үүний нэг тод жишээ бол Нидерланд дахь чоно-нохой Сарлоса эсвэл Хятад дахь куньмины овчарк. Тэд хараагүй хүмүүсийн хөтөч нохой хийхийн зэрэгцээ мөн аврах болон гал унтраах ангид ажилладаг ажээ.

 

9. Гролар (мөн пиззли эсвэл нанулак)

© Philippe Clement/UIG Nature Environment/East News

Цагаан болон хүрэн баавгайн эрлийзийг ингэж нэрлэдэг. Анхны нялх-пиззли германы Галле хотын амьтны хүрээлэнд 19 дүгээр зуунд мэндэлжээ. Харин зэрлэг байгалийн нөхцөлд энэ төрлийн эрлийзийн гурван тохиолдол бүртгэгдсэн: цагаан болон хүрэн баавгай тархан суурьшсан бүс нутаг уг нь даанч хол доо.

Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал болон туйлын мөс хайлж байгаагаас болж цагаан баавгай далайн эргээс улам холдож байгааг эрдэмтэд ажиглажээ. Тэгэхээр, хэдэн жилийн дараа саарал-бор өнгөтэй баавгайн тоо толгой хэдээр нэмэгдэхэд нэг их гайхаад байх зүйлгүй бололтой.

 

8. Бакурианы үнэг

© Kayfedewa / wikipedia

Зөөлөн сэтгэлтэй цагаан үст-үнэг бол олон жил үргэлжилсэн туршилтын үр дүн, уг туршилтыг эрдэмтэд 1959 оноос эхлүүлсэн гэдэг. Тэд мөнгөлөг-хар үнэгийг гаршуулахыг оролдсон юм, үүний тулд хүнд илүү найрсаг хандаж байсан эмэгчинг сонгон авч хээлтүүлэх ажлыг хийж байжээ.

Судлаачид үнэгний араншинг “засах” туршилтаа амжилттай дуусгаж чадсан, гэхдээ нэг онцгой шинж чанарыг нь алдагдуулжээ. Уг амьтны арьс, үсний чанар эрс муудсан байна.

 

7. Зеброид

© Christine und David Schmitt / wikipedia

Тахь болон морины эрлийз, илжиг болон понигийн эрлийз – энэ бүгдийг зөвхөн практик зорилгоор гаргаж ирсэн. Эдгээр амьтдын хүч чадал, авхаалж самбааг ачаа тээвэрлэлтэд ашиглана. Мөн тэд ялаа шумууланд хазуулахаас айдаггүй, амархан сургагдана.

Гэхдээ зеброидыг гэрийн тэжээвэр амьтан гэж хэлэхэд амаргүй. Тэд ааштай, морьдыг бодвол илүү хурц ширүүн авир гаргаж мэдэх амьтад.

 

 

6. Лилигр

© safaripark25.TV / youtube

Энэхүү эрлийз нь бар болон эрслэнгийн хавьтлаас гаралтай. Энэ амьтны анхны тохиолдол 2012 онд Новосибирскийн амьтны хүрээлэнд бүртгэгдэж байв. Бар Самсон болон эрслэн Зитагийн үр төл мэндэлжээ. Түүнийг Киара гэж нэрлэсэн юм.

Бусад лилигрүүд мөн л амьтны хүрээлэнд мэндэлсэн. Оклахама мужийн Виннвуд хотод хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байдаг юм. 2019 онд Приморьед Благ гэх эмэгчин лилигр төржээ, түүний эцэг эх нь явуулын “Лигер” амьтны хүрээлэнгийн амьтад ажээ.

 

5. Хауси

© Wilczakrew / wikipedia

Гэрийн тэжээвэр абиссини муур болон ширэнгэн ойн зэрлэг муурын дундаас гаргаж авсан муурыг хауси хэмээнэ. Угтаа бол гадаад төрхөөрөө эрүүл саруул, хүчтэй, гэхдээ зөөлөн ааштай гэрийн тэжээвэр амьтан гаргаж авах зорилготой байжээ.

Хауси гарч ирснээс хойш хүмүүстэй зөөлөн харьцдаг ч гэлээ өвөр, гар дээр байх үнэхээр дургүй амьтан. Анхны эрлийзүүд нь маш их хөдөлгөөнтэй байсан тул байранд тэжээх ямар ч боломжгүй болж тусгай сараалжинд байрлуулж байсан удаатай.

 

4. Шалайка

© Life Новости / youtube

Энэ нохойг “Аэрофлот”-ын албанд зориулж тусгайлан гаргаж авсан. Өнгөрсөн зууны 70-аад оны үед кинологчид дундад азийн цөөвөр чоно болон ненец буга хөлт лайка хоёрын дундаас энэхүү эрлийзийг гаргаж авсан юм. Хожим нь цөөвөр чонын араншиг багасгах шаардлага тулгарсан гэдэг, яагаад гэвэл сайн сургагдахгүй байв.

Энэ үүлдэр маш олон нэршилтэй: квартерон (лат. quarta — «дөрөв дэх», тус эрлийзэд орших цөөвөр чонын хэсэг яг л ийм хэмжээтэй), бас шакалайка. Уг үүлдрийг албан ёсоор дөнгөж 2018 онд бүртгэсэн, кинологийн бүртгэлийн жагсаалтад шалайка нэрээрээ оржээ.

“Аэрофлот”-ын албаны нохой хариуцсан хэлтсийн захирал Клим Сулимовын үзэж байгаагаар шалайка ажлын өндөр бүтээмжтэй ажээ. Тэр ямар ч хүнд нөхцөлд ажиллах чадвартай, шалайкан үнэрлэх чадварт агаарын хэм огт нөлөөлөхгүй: −70 градусаас +40 °C хэм хүртэл.

 

3. Улаан тоть

© PorcPuff / wikipedia

Аквариумын энэ загасыг мөн зохиомлоор гаргаж авсан. Түүнд хэд хэдэн төрлийн цихлазом-ын ген шингэжээ. Хурц тод өнгөнөөс нь болоод түүнд шувууны нэр хайрласан юм. Хурц ширүүн аашгүй, нөхөрсөг загас аквариумын загас анхлан тэжээж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой.

Эрлийз загас хэдий гоо үзэмжээрээ гайхагдах хэдий ч дотор эрхтний үйл ажиллагаа нь доголдсон байдаг. Түүний доод уруул нь хэтэрхий эргэсэн байх тул хоолоо идэхэд багагүй хүндрэлтэй ажээ.

 

2. Африк гаралтай зөгий

© Jeffrey W. Lotz, Florida Department of Agriculture and Consumer Services, Bugwood.org / wikipedia

20 дугаар зууны дунд үед Бразилд ажилч зөгий гаргаж авахаар шийджээ. Орон нутгийн халуун агаарт гомдоллоод байдаггүй, гэхдээ их хэмжээний бал өгөх зөгий. Үүний тулд Африкаас тусгайлан зөгий авчирч европ төрлийн зөгийтэй нийлүүлсэн байна. Туршилтын үр дүнд аварга том зөгий гарчээ, гэхдээ их түрэмгий ааштай.

Эрдэмтдийн алдаанаас болоод хатан зөгий нь сул чөлөөтэй болж орон нутгийн зөгийнүүдтэй нийлж олон тооны үр төл гаргажээ. Африк гаралтай зөгий өөрийн үүр орчим үзэгдэх амьтан, хүнийг хайр найргүй хаздаг аварга том араатан болж хувирчээ. 1967 онд сүрэг зөгий Рио-де-Жанейрогийн далай эрэг хавиар байрлах байшингууд руу дайрсан юм. Тэдний дайралтад өртөж хатгуулсан 150 гаруй хүн нас баржээ. Харин хатгалтаас болж үхсэн амьтдын тоо үүнээс ч олон дахин давсан юм.

 

1. Базл

© BBC News / youtube

Хонь болон ямааг нийлүүлэх туршилт дандаа л бүтэлгүй төгсгөлтэй байдаг. Яагаад гэвэл энэ хоёр амьтан хоёр өөр төрөлд хамаардаг, аль аль нь өөрийн гэсэн тодорхой тооны хромосомтой. Амжилттай дууссан эрлийзийн тохиолдол маш цөөнөөр тоологдоно, гэхдээ энэхүү эрлийзүүдэд албан ёсны нэр ч өгөөгүй юм.

“Базл” гэх анхны нэршил нь Нижегород мужид байрлах Ирина Немешийн аж ахуйд хонь, ямааны дундаас төрсөн эрлийзэд зориулагдсан. Аж ахуй эрхлэгч эмэгтэй эрлийз амьтанд нэр өгөхөөр шийджээ, ингээд “баран” (хонь) болон “козел” (ямаа) гэсэн нэрнүүдээс авсан байна. Базл үс ноос ихтэй хонь шиг гэхдээ хавар яг л ямаа шиг ноосоо хаяна.

 

Бонус: ганцаардсан Жорж

© I – Look / wikipedia

Абингдоны эрэгчин заан яст мэлхий Галапагосскийн аралд амьдардаг байсан бөгөөд өөрийн төрлийн цорын ганц төлөөлөл байжээ. Эрдэмтэд Жоржийг анх 1972 онд олж бүртгэж судалгааны станц дээр авчирсан юм. Тэр цагаас хойш хэдэн арван жилийн туршид үр төлийг нь гаргаж авах гэж оролдсон боловч амжилтад хүрч чадаагүй.

Жоохон ч гэсэн итгэл найдвар гарч ирсэн удаатай. Хоёр мянга гаруй яст мэлхийнд генетикийн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд Жоржтой төстэй эмэгчин төрөл олджээ. Бяцхан эрлийз абингдоны заан яст мэлхийн үр удмыг үргэлжлүүлэх нь гэж эрдэмтэд найдаж эхэллээ. Харамсалтай нь өндөгнөөс нь дандаа амьгүй эсвэл амьдрах чадваргүй яст мэлхий төржээ.

Жорж 2012 онд нас барсан, даанч өөрийн үр удмаа үлдээж чадсангүй. Энэхүү гунигтай түүхийг зохиолч Генри Николас “Lonesome George: The Life and Loves of a Conservation Icon” номондоо өгүүлжээ.

Та этгээд гаж амьтантай учирч байв уу? Шинэ төрөл гаргахын тулд ийм төрлийн туршилт хийх нь зөв гэж та бодож байна уу?

33
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. зүч

    2020/07/02 at 12:32

    хөөрхөн хунг алсан муу хөгийн хүүхдүүдийг би алнаа

  2. Bathuleg Erdenetsogt

    2020/07/02 at 19:21

    Хөөрхий муурыг алсан пиздааг хүчиндэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *