Хайр хаа сайгүй байдгийг бүх л зүрх сэтгэлээрээ мэдрэхэд хүргэх, хайр бялхсан 16 гэрэл зураг

1

Хүн болгон гэнэтийн бэлэг авах дуртай байгаад зогсохгүй мөн ойр дотнын хүндээ гэнэтийн бэлэг барихыг хичээдэг. Хайртай хүнээ баярлуулах энгийн шүү дээ. Түүний халаасанд дулаахан үгтэй зурвас хийх эсвэл идэх дуртай жимсийг нь авчирч болно.

Ийм сайхан пост харах болгонд тэдний өмнөөс аз жаргалыг мэдрэх шиг. Манай уншигчид бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг үзээд сайхан сэтгэл, хайраар бялхаасай гэж хүсэж байна. Хайртай, ойр дотнын хүндээ хайртай гэж хэлж яагаад болохгүй гэж. Хайрыг түгээцгээе!

Нөхөр бид хоёр дээврээ засаж байгаа юм. Өдөржингөө л хоёулаа дээвэр дээр өнжсөн юм. Тэгсэн нөхөр маань: “Хүлээ, хар даа. Нар жаргаж байгааг хар л даа!” гэв. Бид хоёр одоо бие биенээ тэврээд амарч сууна

© NiagaraRises / Pikabu

 

Эхнэр бид хоёр гэр бүл болоод 18 жил болж байна. Хайр минь олон жилийн нүүр үзэж дээ. Санаандгүй цонхоор хартал хайртай хүнээ ингээд зогсож байхыг нь олж харлаа.

© inetd / Pikabu

 

IT-гийн хүн цэцэг бэлэглэвэл нэг иймэрхүү байх болно

© go0dw1ne / Pikabu

 

Хайртай бүсгүйдээ “Зүрх” ба “Сэтгэл” манангийн зургийг буулгаж бэлэглэхийн тулд би 1 дүгээр сарын хүйтэнд 3 шөнийн турш 10 цаг гадаа зогсож өнгөрөөлөө.

© Simone_Scarpa / Reddit

 

Найз бүсгүй маань намайг өөрөөр нь тоглоод байна гэж бодоод байгаа юм. Харин би түүнд жинхнээсээ гэрлэх санал тавиад байгаа юм

© ricklessmorty125 / Reddit

 

Нөхөр маань надад төмс авчирч өглөө. Энэ гайхамшгийг харчхаад худалдаж авалгүй орхиж чадсангүй гэнэ.

© 2ruki2nogi / Pikabu

 

Сиба-ину үүлдрийн нохойны зургаар хайртай найз бүсгүйдээ зориулж хөзөр хийлээ

© cableshaft / Imgur

“Тэр надад энэ үүлдрийн нохойны зургийг байнга явуулдаг юм. Тэгээд би ойн баяраараа түүний явуулж байсан зургуудаар хөзөр хийхээр шийдээд…”

 

Энд би найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж байлаа. Тэр надад “Тийм” гэж хэлж байсан нь саяхан мэт

© krisj / Imgur

 

Өнөөдөр найз бүсгүйдээ гэрийнхээ түлхүүрийг өгч байна. Зүгээр өгөхийг хүссэнгүй, ямар нэгэн романтик зүйл байх ёстой гэж бодоод

© Hotord / Imgur

 

Нөхөр маань жил болгон хуримын ойгоор надад тухайн ойн нэршлээр бөгж хийж өгдөг юм. Энэ жил арьсны жил гэнэ

© CatLaydy / Imgur

 

Баярын өдрүүдэд зориулсан стандарт бус бэлэг

© SteakNotCake / Imgur

“Нөхөр бид хоёр Гэгээн Валентины баяр, Ээж нарын зэрэг баярын өдрүүдийг тэмдэглэдэггүй юм. Үүний оронд дурын өдрийг сонгоод л надад онцгой бэлэг бэлэглэнэ. Жишээ нь, сарнай хэлбэртэй Lego”

 

Дэлгүүр ороод өнөөдрийн оройн хоолыг арай өөрөөр зохион байгуулахаар шийдлээ

© botus / Pikabu

 

Сүүлийн хэдэн сар цонхоороо ийм сайхан зүйл харж байна. Хэн нэгэн хайр дурлалаа өдөр болгон л илэрхийлж байна даа.

© Max.Be / Pikabu

“Хэн нэгэн манай байшингийн өмнө үнэхээр том хэмжээтэй зүрх үлдээдэг. Цаг агаар таагүй байсан ч хэлбэрээ сайн хадгалж үлджээ. Цас шинээр орж эсвэл шуурч зүрхний хэлбэр алга болохоор дахиад л хэн нэгэн шөнө эсвэл орой ирж зүрхний хэлбэрийг дахиад тодруулаад гаргаад ирдэг юм. Бие биенээ хайрлаж яваарай. Энэ хайрыг насан туршдаа тээж яваарай”

Та хайртай хүндээ хайраа яаж илэрхийлдэг вэ?

13
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *