Та биеийнхээ дараах 7 хэсгийн эрүүл ахуйд одооноос эхлэн илүү их анхаарах хэрэгтэй! Яагаад гэвэл…

5

Биеийнхээ зарим хэсгүүдийг угаах болон ач холбогдол өгөхөөс цааргалснаар эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж болно. Хэрэв бид гараа угаахгүй бол амьсгалын замын өвчин болон туулгалт болох эрсдэлтэй. Үүний зэрэгцээ бидний бодож байгаагаас ч илүү их ариун цэвэр сахих ёстой биеийн хэсгүүд гэж байдаг аж.

Өнөөдөр бид та бүхэнд байгалийн жам ёсыг зөрчилгүй, биеийнхээ чухал хэсгүүдэд хэрхэн анхаарах ёстой талаарх маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

© shutterstock.com

1. Таны хүйсний нүхэнд бодож байгаагаас чинь их бактери нуугдаж байдаг

Одоо хэрхэн хүйсний нүхээ цэвэрлэх ёстой болохыг мэдэж аваарай. Бодит байдал дээр, шүршүүрт орсны дараа ч гэсэн хүйсний нүх бохир хэвээрээ байдаг. Үүнийг сонсоход магадгүй аймаар санагдах хэдий ч, судлаачид хүйсний нүхэнд дунджаар 67 өөр төрлийн бактери байдаг болохыг олж тогтоожээ.

Хэрхэн анхаарал хандуулах вэ:

  1. 7 хоногт дор хаяж нэг удаа хүйсээ сайтар цэвэрлэнэ.
  2. Чихний хөвөнгийн тусламжтай хүйсний нүхээ цэвэрлэнэ. Чихний хөвөнг алкогольд дүрж, гадаргуу хэсгээр нь зөөлөн үрнэ. Шинэхэн хөвөнг усанд дүрж, алкоголийг шингээж авна.
© shutterstock.com

 

2. Хумсны ойролцоох сөрсөн арьсыг авах хэрэггүй

Хумсны ойролцоох сөрсөн арьсыг авч, төгс маникюр хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ хумсны ойролцоо сөрсөн арьс байгаа нь цаанаа учиртай. Тэд бол таны хумсыг хамгаалагчид юм. Хэрэв ийм сөрсөн арьс байхгүй бол, таны хумсанд цагаан толбо эсвэл цагаан зураас үүснэ. Мөн дээрээс нь та эдгээрийг авах тусам, илүү ихээр арьс чинь нэмж сөрнө.

Хэрхэн анхаарал хандуулах вэ:

  1. Модон савхны тусламжтай сөрсөн арьсыг буцааж, зөөлөн түлхэх хэрэгтэй бөгөөд ингэснээр таны хумс урт харагдана.
  2. Сөрсөн арьсыг чийгшүүлж, хуурай харагдахаас сэргийлнэ.
  3. Маникюрчнээс хумсны энэ хэсэгт зөөлөн хандахыг хүсэх хэрэгтэй.
© shutterstock.com

 

3. Онцгой бактериас болж таны суганаас үнэр гардаг

Заримдаа бидний суга хамгийн сэтгэл хөдөлгөм мөчид биднээс урвадаг. Суганаас үнэр гарахад нөлөөлж буй хүчин зүйл нь онцгой төрлийн бактери юм. Энэ бол сонирхолтой нээлт бөгөөд та хэр их үнэр дарагч хэрэглэнэ, төдий чинээ суган дахь бактери улам нэмэгддэг байна.

Хэрхэн анхаарал хандуулах вэ:

  1. Хэрэв таны суганаас үнэр гардаггүй бол, үнэр дарагч хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй.
  2. Полэфирийн синтетик материалтай хувцас өмсөхгүй байх.
  3. Биеийг амьсгалахад туслах зориулалтын спортын хувцас өмсөх.
  4. Хувцсаа хэрхэн угаадаг эсэх мөн нөлөөлнө. Учир нь бага зэргийг угаалгын нунтаг ашиглаж, целсийн 30 хэмд угаахад, хувцсанд бактери наалдсан хэвээрээ байдаг.
© shutterstock.com

 

4. Эрүүл мэндийн асуудлаас сэргийлж, хэлээ цэвэрлэж байх ёстой

Зөвхөн шүд биш, хэлэндээ онцгой анхаарал хандуулах нь чухал. Эрдэмтэд тогтмол хэлээ цэвэрлэх нь өнгөр тогтох болон амны эрүүл ахуй муудахаас сэргийлэх ач тустай гэж үзжээ.

Хэрхэн анхаарал хандуулах вэ:

  1. Өнгөр хусагч болон хэл цэвэрлэгч нь шүдний сойзноос илүү үр дүнтэй.
  2. Зөөлөн үстэй шүдний сойз сонгон хэрэглэх.
  3. Шүдээ угаах тоолондоо давхар хэлээ цэвэрлэх.
  4. Хэлээ урагш болон хойш гэсэн чиглэлд сойздох.
© shutterstock.com © shutterstock.com

 

5. Хөхний толгой таны эрүүл мэндийн талаар их зүйлийг хэлж өгнө

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль алинд нь хөхний толгойн асуудал байдаг, яагаад гэвэл тэд маш эмзэг. 7 хоногт дор хаяж нэг удаа хөхний толгойгоо шалгаж, ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй.

Хэрхэн анхаарал хандуулах вэ:

  1. Халуу шатах, арьсанд өөрчлөлт гарах, хэвийн бус бөмбөгөр зүйл үүсэх, өвдөх, үнэр гарах эсвэл загатнах зэрэг шинж тэмдгүүдийг үл ойшоож болохгүй.
  2. Ямар нэгэн аюултай шинж тэмдэг анзаарвал тэр дор нь эмчид хандах.
  3. Цэвэрлэгч шингэн эсвэл хөхний толгойн тос, тэр дундаа ланолиноор чийгшүүлэх.
© shutterstock.com

 

6. Чихний арын хэсгийг мартаж болохгүй

Бид чихэн дэх хулхиа цэвэрлэдэг. Гэхдээ өөр нэгэн чухал хэсгийг орхигдуулдаг – чихний ар тал. Хэрэв та энэ хэсэгт ач холбогдол өгөхгүй бол эвгүй үнэр гарах болон арьсанд тууралт үүсэх эрсдэлтэй.

Хэрхэн анхаарал хандуулах вэ:

  1. Энэ хэсгийг саван болон бүлээн усаар угаана.
  2. Унтахынхаа өмнө ээмгээ тайлж тавих.
© shutterstock.com

 

7. Үе мөчиндөө илүү их анхаарал хандуулбал, ирээдүйд өвдөхгүй

15 сая гаруй хүн үе мөчний өвчнөөс болж, зовж шаналж байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг аж. Үе мөч хэврэг тул онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй.

Хэрхэн анхаарал хандуулах вэ:

  1. Хангалттай коллагентой болох. Ингэснээр үе мөч өвдөх, яс хэврэгшихээс сэргийлнэ.
  2. Халуун байлгахад ач тустай трико эсвэл оймс худалдаж ав. Одоо цагт янз бүрийн хэлбэр дизайнтай триконууд эсвэл оймснууд худалдаалагдах болсон бөгөөд эдгээр нь таны хөлийг хавагнахаас сэргийлнэ.
© amazon.com

Танд бие организмдоо зөв ач холбогдол өгөхөд туслах өөр бусад зөвлөгөө бий юу? Биеийн аль хэсэг таны бодлоор хамгийн чухал вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичнэ үү.

23
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *