Тайландын тэнгист асгарсан газрын тос алдартай аялал жуулчлалын аралд хүрчээ

0

Тайландын тэнгист асгарсан газрын тос алдартай аялал жуулчлалын аралд хүрчээӨнгөрөгч бямба гариг буюу 2013 оны 7-р сарын 27-ны өдөр Тайландын төрийн эзэмшлийн газрын тос, хийн PTT Public Company Limited компаний дамжуулах шугамнаас 500 орчим тонн түүхий нефть асгарч, тэнгисийн усанд орсон ноцтой явдал болсон. Хэдийгээр газрын тосны бохирдлыг цэвэрлэх ажил тасралтгүй явагдаж байгаа ч Мап Та Пут /Map Ta Phut/ газрын тос боловсруулах үйлдвэр рүү очдог дамжуулах хоолойноос асгарсан энэ их хэмжээний газрын тос тэнгисийн усаар дамжин өнгөрөгч 27-ны өдөр Тайландын зүүн хэсэгт орших Кох Самет /Koh Samet/-ын алдартай аялал жуулчлалын аралд хүрчээ. Арлын Прао Бей /Prao Bay/ булангийн эргийг 300 орчим метрийн өргөн хүрээгээр бохирдуулсан газрын тосыг цэвэрлэхээр 300 ажилчин ажиллаж байгаа ба энэ гайхалтай үзэсгэлэнтэй, цагаан, элсэрхэг эргийг аль болох хурдан цэвэрлэхээр хичээж байгаа аж. Тус улсын түүхэн дэх дөрөв дэх том хэмжээний газрын тос асгарсан энэ явдлын улмаас ойр орчмын газруудад онц байдал зарлаад байгаа ба тусламж хүлээн авахаас татгалзахгүй гэнэ. Мужийн захирагч асгарсан түүхий нефтний улмаас далай тэнгисийн ямар нэгэн амьтан үхсэн явдал одоогоор мэдэгдээгүй байгаа гэснээс гадна газрын тос асгарснаас үүдсэн хариуцлагыг РТТ хүлээх болно хэмээн мэдэгдсэн байна. Орчны бохирдлыг хянах хэлтсийн мэргэжилтнүүд газрын тосыг цэвэрлэхэд хэрэглэж байгаа химийн бодисын нөлөөлөлд санаа зовинож байгаагаа мөн мэдэгджээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *