Шүдээ авахуулсны дараа хийж БОЛОХ ба БОЛОХГҮЙ зүйлс

3

Шүдээ авахуулна гэдэг нь олон хүнд айдас төрөм, тааламжгүй эмчилгээ бөгөөд мэдээ алдуулах тарианы үйлчилгээ аажмаар гарах үед өвчтөн маань өвчинтэйгөө ганцаар тулгаран үлдэх ба үүнээс шалтгаалан ямар нэг хүндрэл болох вий гэсэн айдас бий болдог билээ. Шүд авсны дараа эмч халдвар авах, үрэвсэл үүсэхээс сэргийлэн өвчин намдаах янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхийг зааж зөвлөж аливаа хүндрэл гарах эрсдэлийг багасгадаг байна. Мөн үүнээс гадна шархыг хурдан, сайн эдгээхийн тулд өвчтөн маань баримтлах ёстой зарим нэг зөвлөгөө өгнө.

Шүд авахуулах: Энэ мэс ажилбарын дараа хийж “болох” ба “болохгүй” үндсэн зүйлс

Шүд авсны дараа эмч ямар нэг хөвөн болон бусад зүйл шархан дээр тавьсан бол үүнийгээ хэзээ авч болохыг тайлбарлаж өгдөг. Цус хэрхэн нөжрөхөөс шалтгаалан энэ хугацаа нь дунджаар 10-30 минут байдаг байна. Энэ шархан дээр тавьсан зүйлийг авахдаа маш болгоомжтой, шархан дээр нөжирч тогтсон цусыг цуг авахгүй байхыг хичээх ба зөв авсан тохиолдолд үрэвсэл үүсэх эрсдэл эрс багасдаг байна. Энэ шархыг дарсан зүйлийг аваагүй байхдаа идэх, уух, тамхи татах зэргийг хориглоно. Харин цаашид яах тухайг доор тайлбарлая:

  • Шүдээ авахуулснаас хойших эхний цагуудад юу хийж болохгүй вэ?
  • Шүдээ авахуулснаас хойших эхний өдрүүдэд юу хийж болохгүй вэ?

Шүдээ авахуулснаас хойших эхний цагуудад хийж болохгүй зүйлс

Шүдээ авахуулснаас хойших эхний цагуудад мөс, мөстэй уут саваар жин тавих ба энэ нь элдэв хаван үүсэхээс сэргийлж цус нөжрөхөд тустай билээ. Шүд авахуулсны дараа хийж болохгүй зүйлс нь:

  • 1 цагийн дотор юм уух
  • 2-3 цагийн дотор юм идэх
  • Амаа зайлах
  • Халуун усанд орох
  • Биеийн хүч шаардсан ачаалал авах
  • Халуун жин тавих
  • Шархтай хэсгээ хэлээрээ, сойз зэрэг бусад зүйлээр оролдох
  • Тамхи татах
  • Цус шингэлэх үйлчилгээтэй аспирин зэрэг эм уух

Шүдээ авахуулснаас хойших эхний өдрүүдэд хийж болохгүй зүйлс

Шүдээ авахуулснаас хойших эхний хэдэн өдөр спортоор хичээллэх буюу биеийн өндөр ачаалал авах, өндөр хэмжээний халууны нөлөөнд орох буюу саун, халуун устай онгоцонд орох, халуун жин тавих зэргээс зайлсхийх хэрэгтэй ба шарх эдгэх хүртэл тэвчих нь зөв юм.

Шүд авахуулснаас хойш шархан дээрх нөжирсөн хэсэг сааралдуу туяатай болох ба энэ нь шарх эдгэж байгаагийн шинж юм.

Зүрх судасны өвчин, ялангуяа даралт ихсэх үед эмчийн зааж өгсөн даралт хэвийн болгох эмийг хэрэглэх хэрэгтэй ба ингээгүй тохиолдолд шархнаас цус гарч болно.

Мөн хэдэн өдрийн турш халуун хоол, халуун ногоотой хурц хоол, хатуу хүнс зэрэг шархны нөжирсөн хэсэг, товыг арилгаж, ховхолж болох элдэв зүйл хэрэглэх нь хориотой байдаг байна.

Боломж байвал архи тамхи хэрэглэхээс аль болох татгалзах нь зөв.

Шүд авахуулсны дараах үе шиг шархаа хэлээр болон бусад зүйлсээр оролдож болохгүй. Харин амаа хоёр дахь өдрөөс эхлэн зайлж болох ба үүнийг маш анхаарал болгоомжтой хийх хэрэгтэй бөгөөд ширүүн зайлах нь шарх сэдрээх аюултай байдаг байна.

Зарим нөхцөлд шүдний эмч нар тусгай халдваргүйжүүлэгч бүхий шингэн зааж өгөх ба үүгээр амаа зайлалгүй зөвхөн хэсэг хугацаанд байлгаж байгаад зөөлөн асгана.

Шүдээ угаахдаа онцгой анхааралтай байж шархаа хөндөж огт болохгүй. Ам зайлагч шингэнүүдээс ч хэсэг хугацааны турш татгалзах нь зөв юм.

Хэрвээ цус гаран, хүчтэй өвдөж, халуун нэмэгдвэл, ялангуяа шүд авахуулснаас хойш 2 дахь хоног дээр ийм нөхцөл бий болбол шүдний эмч дээрээ хурдан очиж үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн эмч л үрэвсэл болон түүний шинж тэмдгийг таньж, үр дүнтэй эмчилж чадна.

Шүд авахуулсны дараа элдэв хүндрэл гаргахгүйн тулд эмчийн зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй. Шүдээ авахуулахаас өмнө болон хойно амны хөндийг арчлах тал дээр ямар нэг ойлгомжгүй байдал бий болбол эмчтэйгээ зөвлөлдөн шаардлагатай тохиолдолд зөвлөгөөг нь бичиж авах нь зөв юм.

Эх сурвалж

39
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *