Бөөрний үйл ажиллагааг доголдуулж, өвчлөхөд хүргэдэг 7 хоол хүнс. Бөөрний өвчтэй хүмүүс заавал уншаарай!

2

Бөөр бол хүний биеийн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн – шээсээр дамжуулан биед хэрэггүй хаягдлыг гадагшлуулж, даавруудыг ялгаруулж, бас хорт бодис болон цусан дахь шингэнийг шүүдэг. Ийм учраас бид бөөрөндөө сайтар ач холбогдол өгөх ёстой ба эрүүл байхад нь анхаарах хэрэгтэй юм. Гэвч харамсалтай нь зарим хоол хүнс бөөрөнд хор хөнөөлтэй байдаг ба их хэмжээгээр идсэн нөхцөлд, бөөрний үйл ажиллагааг доголдуулдаг байна.

Бид та бүхэнд бөөрийг хамгийн ноцтойгоор гэмтээдэг, хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Авокадо

Хэдийгээр авокадо нь өргөн хэрэглэгддэг, олон төрлийн шим тэжээлтэй жимс боловч, хэтэрхий их идэх юм бол бөөрөнд маш аюултай байдаг. Тэр тусмаа хэрэв та бөөрний өвчтэй бол идэж огтхон ч болохгүй. Яагаад гэвэл энэ жимс найрлагандаа их хэмжээний кали агуулдаг.

Бидний биед энэ эрдэс бодис хэрэгтэй ч, цусанд хэтэрхий их кали байх нь булчин чилж өвдөх болон зүрхний хэм алдагдах зэрэг ноцтой асуудлыг үүсгэдэг байна.

© silverstylus / pixabay

 

2. Мах

Хэтэрхий их мах идэх нь бөөрний асуудал үүсгэдэг, яагаад гэвэл амьтны уургийг бодисын солилцоонд оруулах амаргүй ба биеэс хэрэггүй хаягдлыг гадагшлуулахад саад учруулдаг. Амьтны уургаар баялаг хооллолт мөн бөөрний чулуу үүсэхэд хүргэнэ. Мах нь найрлагандаа их хэмжээний пурин агуулдаг ба энэ нь шээсний хүчлийн ялгаралтыг идэвхжүүлж, улмаар бөөрөнд чулуу үүсгэдэг аж.

Та махны оронд илүү их хүнсний ногоо болон самар идвэл, биед хэрэгтэй уургаа нөхөж авах боломжтой.

© ReinhardThrainer / pixabay

 

3. Давс

Эрүүл хооллолтонд хамгийн ихдээ 2300 мг давс өдөрт хэрэглэж болно гэсэн заалт бий (ойролцоогоор нэг цайны халбага). Хэрэв та хэтэрхий их давс идвэл, таны бөөр их хэмжээний давсыг гадагшлуулахын тулд илүү ачаалалтай ажиллах ба ингэснээр таны биед ус хуримтлагдаж, үр дүнд нь цусны даралт ихэсдэг байна.

Бөөрөө эрүүл байлгахын тулд та давсны оронд, хоолон дээрээ халуун ногоо болон амтлагч өвс, ургамал хийж болно. Мөн та боловсруулсан болон савласан хоол хүнсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй, тухайлбал лаазалсан шөл эсвэл хүнсний ногоо, хөлдөөсөн пицца, бас салат гэх мэт – эдгээр нь их хэмжээний давс агуулдаг.

© depositphotos.com

 

4. Гадил

Хэрэв танд бөөрний өвчин илрэх юм бол, сайн шим тэжээлтэй бас зөв хооллолт хэрэг болох ба ингэснээр эрүүл байж чадна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, гадилны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй болохыг хэлж байгаа юм. Яагаад гэвэл гадил найрлагандаа их хэмжээний кали агуулдаг ба энэ нь бөөрний үйл ажиллагааг доголдуулахад хүргэдэг аж.

Эрүүл насанд хүрсэн хүн хоол хүнснээс өдөрт 3500-4700 гр кали авах ёстой байдаг ба дунджаар 1 гадилд (150 гр жинтэй) 537 гр агуулагддаг байна. Гэхдээ хэрэв та бөөрний өвчтэй бол калигийн хэмжээгээ бууруулах хэрэгтэй. Эс бөгөөс таны бие илүүдэл калиг гадагшлуулж чадахгүй байсаар эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж мэдэх юм.

© stevepb / pixabay

 

5. Сүүн бүтээгдэхүүн

Хэдийгээр сүүн бүтээгдэхүүн витамин болон шим тэжээлээр баялаг боловч хэтэрхий их сүү, тараг, бас бяслаг хэрэглэх нь сайнаасаа илүү саар нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл эдгээр хүнсэнд их хэмжээний фосфор агуулагддаг учир бөөрийг стресст оруулна.

Түүгээр ч зогсохгүй, хэрэв таны бөөр хэвийн ажиллаж чадахгүй бол цуснаас илүүдэл фосфорыг гадагшлуулж чадахгүй ба үр дүнд нь яс нимгэрч, хэврэг болохоос гадна гэмтэл бэртэл авах эрсдэл нэмэгдэнэ.

© depositphotos.com

 

6. Бүхэл үрийн талх

Бүхэл үрийн талх бол эрүүл бас тэжээллэг, гэхдээ их хэмжээгээр идвэл, тэр тусмаа бөөрний асуудалтай хүн идвэл бөөрөнд хор хөнөөл учруулдаг аж. Үүний учир шалтгаан нь энэ хүнсэнд агуулагддаг их хэмжээний фосфор болон калитай холбоотой юм. Нэг зүсэм бүхэл үрийн талханд 70 мг кали болон 57 мг фосфор агуулагддаг бол, нэг зүсэм цагаан талханд 25 мг агуулагддаг байна.

© juttazeisset / pixabay

 

7. Жүрж болон жүржийн шүүс

Жүрж болон жүржийн шүүс нь бага калори агуулдаг, витамин C амин дэмээр баялаг хэдий ч найрлагандаа давхар их хэмжээний кали агуулдаг аж. Нэг ширхэг дундаж хэмжээтэй жүржид 240 мг кали агуулагддаг бол, нэг аяга жүржийн шүүсэнд 470 мг агуулагддаг байна.

Жүрж болон жүржийн шүүсний хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Үгүй бол бөөрний үйл ажиллагаа доголдоно. Хэрэв бөөр их хэмжээний калиг цуснаас гадагшлуулж чадахгүйд хүрвэл, биед маш их аюултай байдаг.

© stevepb / pixabay

Та эдгээр хүнсийг их хэмжээгээр хэрэглэдэг үү? Танд эдгээр хүнсний хэрэглээг хязгаарлахад хэцүү юу? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

13
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Flower Tsetsegbadam

  2. Бат Бат

    Бат Бат

    2019/11/13 at 08:23

    Жаргалсайхан Мөнхзул

  3. Dorjsambuu Saraa

    Dorjsambuu Saraa

    2019/11/13 at 16:15

  4. Lovely Maral

    Lovely Maral

    2019/11/13 at 18:01

    О. Энхбаяр

  5. Enkhjargal Bvzmaa

    Enkhjargal Bvzmaa

    2019/11/13 at 23:28

    ?

  6. Chrl Chnnrv

    Chrl Chnnrv

    2019/11/14 at 02:00

    Б. Бүүгий

  7. Buyannemekh Altangerel

    Buyannemekh Altangerel

    2019/11/14 at 10:37

    Zaza odoo buur idehch yum oldohgui nee

  8. Намуун Намуун

    Намуун Намуун

    2019/11/14 at 12:50

    Anir Gvi sain unsh

  9. Их Монгол

    Их Монгол

    2019/11/14 at 19:34

    hutsari tegd yu idhin

  10. Rinchin Erdenechimeg

    Rinchin Erdenechimeg

    2019/11/15 at 13:40

    Шал худлаа. Бүх юм хоёр талтай. Тохируулж идэх нь л зөв. Эмийг хоол шиг хэрэглэхгүйн тулд хоолыг эим шиг хэрэглэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *