Хуванцар саванд хийсэн хүүхдийн хоолыг богино долгионы зууханд халааж болохгүй. Мөн аяга таваг угаах машинаас зайлсхийж байхыг эмч нар анхааруулж байна!

1

Хуванцар саванд хоол хүнс хийж халаах нь эрүүл мэндэд ихээхэн эрсдэл бий болгодог гэдгийг бид бүгд мэднэ. Халаах явцад хортой химийн бодис нь ялгарч хоол хүнсэнд шингэх ба энэ нь цаашдаа хоол боловсруулах замаар дамжин бие организмд орно. Ийм химийн бодис нь цаашдаа даралт нэмэгдэх, инсулин хэт ихээр бий болох зэрэг таагүй байдал үүсгэх ба энэ хоёр нөхцөл байдал нь чихрийн шижингийн өмнөх үетэй нягт холбоотой, чихрийн шижингийн 2-р төрөл бий болох үндсэн нөхцөл болдог гэж Нью-Йоркийн Лангон дахь Их Сургуулийн Анагаах ухааны төв анхааруулж байна. Иймэрхүү хуванцар савнаас үүсэх аюулаас болж хүсний аюулгүй байдлыг чангатгахыг Америкийн хүүхдийн эрүүл мэндийн төв уриалж байна.

Хүүхдийн эмч нар улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах шаардлагыг илүү өндөр хатуу болгохыг шаарддаг.

Хүүхдийн эмч нарын цуглуулсан мэдээллийн дагуу нийтлэгдсэн тайлангаар бол хүүхдийн хоол хүнсэнд байгаа консервант, өнгө оруулагч, сав боодол зэрэгт байх химийн хорт бодисын хэмжээ нэмэгдэж байгааг нотолсон байна. Тус тайланд “улам бүр олон судалгаа шинжилгээгээр зарим нэг хүнсний нэмэгдэл нь хүүхдийн өсөлтийн даавартай харилцан үйлчилж, хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлж байгааг баталж байна” гэж бичжээ.

Хуванцар саванд хоол хүнс халааж болохгүй!

Энэ тайланд хуванцар саванд хүнс хийгээд богино долгионы зууханд хийж халааж болохгүй тухай, тэдгээрийг аяга сав угаах машинд угааж болохгүй тухай маш олон удаа анхааруулсан байгаа нь нүдэнд тусна. Хуванцар химийн бодис хоол хүнсэнд орох магадлалыг дээрх байдал хэд дахин нэмэгдүүлдэг байна. Тайланд дурдсанаар “олны дунд аюулгүй хэмээн үздэг 10,000 гаруй хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн нь хуванцар саванд савлагдсан, цавуу болон өнгө оруулагч агуулсан байдаг нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Мэргэжилтний үзэж байгаагаар ийм хохирол нь булчингийн масс болон ясны бэхжилт муу байх, таргалах, тархины өсөлтөнд янз бүрийн бэрхшээл үүсэх, аутизм, анхаарал төвлөрөхөд хэцүү болох зэрэг юм.

Тиймээс хоол хүнс халаахдаа аль болох үл зэврэх гангаар хийсэн саванд эсвэл шилэн саванд хүнсээ хадгалах, халаах нь илүү аюулгүй юм шүү!

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *