Хичнээн идсэн ч таны биед ямар нэг сөрөг нөлөөгүй зефирийг өөрийн гараар хэрхэн хийх вэ?

3

Зефирийг сонгодог хоол болон халуун какаоны дараа идэх онцгой амттан гэж үздэг. Хэдийгээр ямар нэг тосгүй боловч шүүсэн сахар агуулдаг хүнс юм. Жирийн нэг зефир нь ойролцоогоор 4 гр сахар агуулна. Гэхдээ хүмүүс ихэнхдээ ганц ширхэг зефир идээд зогсдоггүй. Жишээ нь бага хэмжээгээр идэх зефир нь санаанд багтамгүй буюу 29 гр сахар агуулдаг бөгөөд энэ нь 400 калоритой тэнцэх юм.

Шүүсэн сахар хэрэглэх нь эрсдэл үүсгэнэ

Их хэмжээний сахар хэрэглэх нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолтонд муугаар нөлөөлдөг гэдгийг олон судалгаа баталдаг. Мөн таны бусад хоол хүнсэнд их хэмжээний сахар байдаг гэдгийг мартаж болохгүй.

Сахарын илүүдэл нь:

  • Хэд хэдэн төрлийн хорт хавдар
  • Чихрийн шижин
  • Таргалалт
  • Хэт идэх дуршил
  • Зүрхний өвчин… зэрэгтэй холбоотой байж болох юм.

 

Хүний биед ашигтай зефир хийх арга

Орц :

  1. ½ цайны халбага желатин
  2. ½ аяга хүйтэн ус
  3. 1/8 цайны халбага ванилийн экстракт
  4. ½ аяга зөгийн бал

Хийх арга:

Хайруулын тавгаа талхаар арчиж шарах зориулалттай цаас тавин дахин талхаар үрж арчина.

¼ аяга ус саванд хийж дээрээс нь желатинаа хийнэ.

Давс, зөгийн бал, үлдсэн ¼ аяга усаа жижиг саванд хийнэ. Дунд зэргийн галаар халаа. Чихрийн термометр ашиглан хэрэгтэй хэмжээ хүртлээ халаагаарай.

Халуун сироп, желатиний уусмалаа гар миксерээр холино. Дээрээс нь ванилийн экстрактаа нэм. Өтгөртөл нь холих ба бэлэн болсон холимгоо бэлдсэн саванд хийж 4-12 цаг хатаана.

8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *