
Үс сайхан бол зүс сайхан гэж ярьцгаадаг, үс бол таны илэрхийлэл юм. Үсний өнгө, засалт таны тухай ихийг өгүүлнэ. Өөртөө тохирсон, гэхдээ орчин үед моод болж байгаа өнгийг сонгож чадвал та үнэхээр загварлаг бас залуухан харагдаж чадна шүү.
Та бүхэндээ 2020 онд тренд болох үсний 15 өнгийг танилцуулахаар бэлдлээ.
1. Мөнгөлөг цайвар

Цайвар өнгө угаасаа л алдартай байсан. Мөнгөлөг өнгө ч гэсэн алдаршиж байна, энэ хоёрыг хослуулж чадвал та 2020 онд бусдаас гоё харагдана. Орчин үеийн үсний хамгийн тохиромжтой хувилбар.
2. Хурц тод өнгийн үзүүр

Их зоригтой бүсгүйчүүд л dipdye техникээр үсээ будна. Англиас энэ үгийг орчуулбал “будганд дүрэх” гэсэн утгатай. Үсээ бүхлээр нь будахгүйгээр өнгийг нь өөрчлөх сайхан арга.
3. Олон өнгөт

Энэ олон өнгө 2020 онд моод болно. Үсний ширхэг болгон өөр өөр өнгөтэй бас сонирхолтой. Хэрвээ та өөрийгөө энэ өнгөөр чимэхээр шийдсэн бол үнэт чулуугаар өөрийгөө бас гоёорой.
4. Хар – шоколадан бор

Бор өнгө хэзээ ч моодноос гарахгүй, гэхдээ гүн бор өнгө 2020 онд алдаршина. Энэ өнгө үсийг үнэхээр загварлаг болгож чаддаг.
5. Карамель шаргал

2020 онд үндсэн өнгө байраа тавьж өгөхгүй ээ. Карамель – шаргал үстэй үнэхээр гоё зохицдог. Энэ хослол таны үсийг гялалзуулна, гэхдээ өөрийн үндсэн өнгийг алдагдуулахгүй.
6. Ваниль-шоколадны давалгаа

Энэ өнгө вавилоны дэнлүүг санагдуулна. Таны үс үнэхээр гоёмсог, чамин харагдана.
7. Өнгөгүй буурал

Сүүлийн жилүүдэд буурал үс их алдаршиж ирсэн, 2020 онд ч хэвээрээ байх бололтой. Буурал үс алтан эсвэл шаргал үснээсээ уйдсан бүсгүйчүүдэд илүү тохирно – ямартай ч цайвар өнгөө тэд алдахгүй шүү дээ.
8. Металл тоор

Металл тоор – сарнайн ягаан өнгө гэж бас хэлж болно. Шинэлэг бас хамаагүй залуу харагдуулдаг.
9. Жимсгэний өнгө

Жимсгэний өнгө үсийг үнэхээр гоёмсог харагдуулна – урьд нь цайвар шаргал, бор үстэй байсан бүсгүйчүүдэд илүү тохиромжтой.
10. 2000-аад оны үеийн хоёр өнгөтэй

Доогуураа бор, дээд хэсгээр цайвар шаргал – 2000-оод оны үед ихэд алдаршиж билээ.
11. Сонгодог хөх

Энэ бол хөх туяа – шаргал өнгөө өөр өнгө рүү шилжүүлэхийг хүсэж байгаа бол хамгийн тохиромжтой хувилбар. Үнсийг санагдуулахын зэрэгцээ алтлаг туяаг цацруулна.
12. Хий үзэгдлийн

Мөнгөлөг, гэрэлт чимид, нүүрстөрөгч, кварцын хослол. Үнэхээр гоё харагдана – орчин үеийн дүр төрхийг бий болгоно.
13. Карамель мокко

Карамель мокко 2019 оны намраас эхэлж алдаршсан, энэ жил ч алдартай хэвээр байна. Сүүлийн үед кофены өнгө их моод болоод байгаа, үүнтэй зэрэгцээд карамель ч бас алдаршжээ. Нэг бол карамель мокко эсвэл кофены өнгө – сонголтоо л хийх үлдлээ.
14. Жимсгэний улаан

Улаан өнгө 2020 онд моод хэвээр үлдэнэ. Энэ онцгой улаан өнгө таны чимэг болох нь дамжиггүй. Ялангуяа өвлийн гайхалтай өнгө шүү.
15. Бөөрөлзгөнийн шаргал

Хурц эсвэл үндсэн шаргал өнгө сонгох эсэх нь таны л хэрэг. Бөөрөлзгөнийн шаргал өнгөөр будуулбал таны үс нэгэн зэрэг шаргал, алтан шаргал бас бор өнгөтэй харагдана.
Та 2020 онд үснийхээ өнгийг өөрчлөх бодолтой байна уу? Эсвэл өөрийнхөө өнгөөр явахаар шийдсэн үү?







