Хамгийн залхуу хүнийг ч дасгал хийхэд хүргэх 7 баримт

1

Спортоор хичээллэх гэдэг бол маш сонирхолтой зүйл. Гэхдээ спортын талаар ярихад бидний толгойд хамгийн түрүүнд хоёр зүйл орж ирдэг. Нэгт яаж турах вэ, хоёрт хөлрөх шаардлага гарах нь дээ.

Дасгал хийснээр ямар үр дүн гардаг вэ? Хамгийн эерэг, богино, үнэн баримтыг та бүхэндээ хүргэж байна.

1. Таны хүч чадал мэдэгдэхүйц нэмэгдэх болно

Биеийн хүчний дасгалууд булчингийн жинг нэмж, гадуур явахад өөрөөрөө бахархамаар сайхан галбиртай болгодог. Биеийн хүчний дасгал ясыг бэхжүүлдэг болохыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Ингэснээр таны бүх бие хүчтэй болох болно. Өвчин тусах нь бага, гэмтэл авах нь бага, хөгшрөлтийн артритаас ч урьдчилан сэргийлнэ.

2. Ямар ч ханиад гэж үгүй

Өвлийн ханиад, намрын өвчин, хаврын бухимдал, зуны ядаргаа гээд энэ бүгдийг эм биш харин хөдөлгөөний идэвхээр эмчилж болно. Туршилтаар батлагдсан арга юм шүү!

3. Бүх зүйл маш амархан

Хүссэн бие галбиртай болохын тулд та заавал нарийн хөтөлбөрийн дагуу явах шаардлагагүй. Зөв хооллолт, тусгай дасгалууд, дээд түвшний зарим зөвлөгөөнүүдийг мэддэг байхад л болно.

4. Та нүдэн дээр л ухаантай болох болно

Ямар ч биеийн хөдөлгөөний дасгалууд тархин дахь цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Илүү ухаантай болохыг хүсэж байна уу? Альцгеймерийн өвчин гэж юу болохыг мэдэхийг хүсэхгүй байгаа бол алив гүйж эхэл.

5. Эндорфин, баясал

Хүн төрөлхтөн дунд стресс нь нилээд тархсан асуудал юм. Зарим нь түүнд анхаарлаа хандуулахгүйг хичээж байхад зарим нь эмээр шийдвэрлэх гэж оролддог. Дасгал хөдөлгөөн бүх хэлбэрийн стрессийг арилгана. Учир нь бидний бие махбодь ийм бүтэцтэй. Хүний бие нэг газартаа хөдөлгөөнгүй суухад гуниглаж, харин гүйвэл баярладаг.

6. Маш хялбар

Биеийн хүчний дасгалууд бидний өдрийг хөнгөвчилж өгдөг. Хөгшрөх үед булчингийн жин тогтвортойгоор буурч байдаг. Үүнийг зөвхөн биеийн хүчний дасгалаар л эсэргүүцэж болно. Мөн үүний тусламжтай бэлгийн сулралын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Эсвэл та чимээгүйхэн тэтгэврээ аваад, эм уугаад амьдралаа дахин тунгаан бодож суухыг хүсэж байна уу?

7. Эрч хүч

Таван минутын өглөөний дасгал таны өдрийг илүү гэгээлэг, эрч хүчтэй болгож өгөх болно. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Тайван нойрсох тархийг чинь сэргээх болно. Ер нь 20 минут хийсэн дасгал таныг өглөөнөөс орой хүртэл эрч хүчээр цэнэглэж чадна гэдгийг мэдэх үү? Та ядаж долоо хоногийн турш дасгал хийгээд үзээрэй, ялгаа нь шууд л мэдэгдэнэ.

Хэрэв энэ бүгд танд танил санагдаж байгаа бол баяр хүргэе! Таны гаргасан үр дүнгээр бид бахархаж байна. Энэ мэдээг найзуудтайгаа хуваалцаж тэдний сонирхолыг татаарай.

22
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. ХХМ

    2016/02/08 at 14:36

    Дасгал хиймээр санагдсангүйшд өөө балайн

  2. GG

    2016/02/08 at 21:22

    Уншихаасаа залхуу хүрчлээ XD

  3. Arman

    Arman

    2016/02/08 at 23:25

    Ter zalhuunud chn nadhig chn zalhuurad unshihguushde :))

  4. Khuyag Maidar

    Khuyag Maidar

    2016/02/09 at 12:09

    zia zun bolohoor tsug guih hun baina uu

  5. bbbb

    2016/02/09 at 22:41

    Brag bvgd tanil sanagdj bna :))

  6. Зочин

    2016/02/09 at 23:24

    Unheer erch huch nemegdej setgel sanaa uudrug boldog shuu tanil bn.

  7. Зочин

    2016/02/12 at 14:20

    ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *