Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна

0
0
35,829

Алдртай жүжигчид, дуучид, загвар өмсөгчид камерыг өмнө өдөр бүр гялалзаж, гоо сайхнаараа олныг гайхшруулж байдаг. Гэвч тэдний олонхынх нь амьдралд аз жргалтай, удаан хүлээсэн тэр нэгэн хором ирдэг. Тийм ээ, энэ бол жирэмслэлт, ээж болоход бэлдэх үе. Энэ үед гайхалтай сайхан харагдана гэдэг тийм ч амар биш ээ.

Манай сайт та бүхэнд төрөлтийн дараа гуалиг бие галбиртаа хурдан ирж чадсан, од ээжүүдийг танилцуулж байна. Тэдний нууц юу юм бол?

Кэтрин Зета-Жонс

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 2

Жирэмслэлтийн явцад оскарын шагналт хатагтай маань 19 кг жин нэмсэн боловч краш хоолны дэглэмийн ачаар илүүдэл жингээсээ хурдан салжээ. Уг дэглэмийн суурь нь бага илчлэгтэй бүтээгдэхүүнүүд ба хамгийн гол онцлог нь оройн хоолондоо ногоотой шөл хэрэглэх явдал юм.

Сальма Хайек

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 3

Эх хүний баяр баяслыг тэрээр 23 кг илүүдэл жингийн хамтаар олж авчээ. Газар дундын тэнгисийн дэглэмийн ачаар жүжигчин маань гуалиг галбираа эргүүлэн авсан юм. Ийм хооллолтын гол бүтээгдэхүүн нь чидун жимс (олив) ба оливын тос ажээ.  

Женнифер Лопес

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 4

Ээж болонгуутаа Жей До 22 кг илүүдэл жинтэйгээ идэвхитэй тэмцжээ. үүний тулд тэрээр үр дүнгээ сайн өгдөг нь туршилтаар олонтаа батлагдсан, илчлэг багатай уургийн дэглэм сонгон авч байжээ. Энэ дэглэмийн дагуу бол өдөрт 1400 ккал бол хэрэглэж болох хамгийн их илчлэг.

Эми Адамс

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 5

Эми бол илүүдэл жингээсээ салах нь гоо сайхан байхад хамгийн гол зорилго биш гэж үздэг, холливуудын цөөхөн жүжигчдийн нэг. Охиноо төрүүлснийхээ дараа тэрээр өөрийгөө хэтэрхий хязгаарлаж зовоохыг хүссэнгүй, иймээс хуучин бие галбиртаа орохын тулд шон дээрх бүжиг сонгожээ.

Адриана Лима

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 6

Victoria’s Secretийн топ модель 9 сарын туршид 15 орчим кг л нэмсэн боловч уг өөрчлөлт нь түүний төгс хэв маягийг орвонгоор нь эвдэж орхижээ. Жирийн бие галбиртаа орохын тулд Лима өдөр бүр 2000-2500 мл рашаан хэрэглэж, ердийн нэг дээсийг эрчимтэй тоглодог байжээ.

Кейт Уинслет

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 7

«Титаник» киноны од бондгор бие галбираараа бусдаас онцгойрдог ч нэмэлт 20 кг түүний төлөвлөгөөнд огтхон ч ороогүй байсаан. Кейтэд зориулж ер бусын детокс-хөтөлбөрийг боловсруулсан ба уг дэглэмийн суурь бүтээгдэхүүнүүд нь ургамлын цай, ногоонууд юм.

Зои Салдана

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 8

Төрөлхийн гуалиг Зои жирэмсний үедээ 83 кг хүртэл огцом таргалжээ. Илүүдэл жинтэйгээ тэмцэх гол туслагч нь хоолны дэглэм огтхон ч биш байжээ. Харин 3 төрлийн биеийн ачаалал болох бүжиг, бокс болон сунгалтын дасгалын ачаар хэвийн жиндээ орж чаджээ. Хүнсэндээ урьдын адил латин америк хоолнууд хэрэглэдэг, гэхдээ арай хөнгөн хэлбэрээр.

Бейонсе

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 9

Охиноо төрүүлээд хэдхэн сарын дараа гэхэд л Бейонсе олны анхаарлын төвд гялалзаж эхэлжээ. Дуучин маань хөхөөр хооллох нь бие галбирт эерэгээр гөлөөлдөг гэж үздэг ажээ. Мөн тэрээр хүнсэндээ үр дүнтэй өөх шатаагч болох ананасыг голдуу хэрэглэдэг.

Жессика Альба

Төрсний дараа хурдан хугацаанд хэвийн жиндээ хэрхэн орох талаар алдартай ээжүүд дараах зөвлөгөөг өгч байна 10

Жессикаг төрөөд удаагүй байхад түүнд дараа гайхалтай гэрээний санал тавьснаар хурдан хугацаанд турах шаардлага гарч иржээ. Түүний нууц нь «3+2+1» нэсэн хоолны дэглэм: өдөрт 3 удаагийн хоол, 2 удаагийн зууш, 1 литр ус. Мөн тэрээр зөөгчийн авчирсан таваг хоолны яг талыг нь л идэж байхыг зөвлөжээ.

8
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.