Аяллын тухай нийтлэлийг тань худалдаж авах 20 сэтгүүл

1

Та бодоод үз дээ: дэлхийгээр аялаад адал явдлынхаа тухай нийтлэл, зурганд мөнгө авна. Хэний ч мөрөөдөх зүйл мөн биз дээ.

Таны аян замын тэмдэглэл, буулгасан гэрэл зураг, жуулчдад өгөх зөвлөгөө зэргийг дуртайяа хэвлэх 20 сэтгүүлийг танд санал болгож байна. Нийтлэлийг англи хэл дээр ирүүлэх нь ямар ч туршлагатай аялагчийн хийж чадах зүйл мөн учир танд бэрхшээл гарахгүй гэж найдаж байна.

  1. National Geographic Traveler

Дэлхийн улс, хотуудын тухай сонирхолтой өгүүллэг, гэрэл зургийг хүлээн авах дэлхийн хамгийн том сэтгүүл. Гол шалгуур нь чанар болон нийтлэлийн оновчтой өгүүлэмж.

Үнэ: үгний тоогоор.

  1. Travelicious

Эхлэгчдэд зориулсан: таны туршлагыг үл харгалзана. Хамгийн гол нь сонирхолтой байх ёстой.

Үнэ: нийтлэлд 40 ам.доллар

  1. Road and Travel

Автомашинаар тойрон аялал хийдэг хүмүүст зориулсан учраас тийм л аяллын нийтлэл, гэрэл зургийг хүлээн авна.

Үнэ: нийтлэлд 100 ам.доллар

  1. Transitions Abroad Magazine

Өөр улс оронд амьдрахаар явцгаасан хүмүүсийн тухай өгүүлэх сэтгүүл. Улс үндэстний соёл урлаг, гадаадын хүмүүс өөр соёл иргэншилд хэрхэн дасан зохицож байгаа тухай нийтлэлийг хүлээн авна.

Үнэ: 800-2000 үгтэй нийтлэлийг 50-150 ам.доллар.

  1. Matador Travel

Аяллын тухай сонирхолтой түүх, гэрэл зураг болон видео бичлэгийг хүлээн авч өөрийн сайтдаа байрлуулдаг байна.

Үнэ: стандарт төлбөр – нийтлэлд 40 ам.доллар. зарим нэг сонирхолтой бүтээлүүдэд илүү өндөр үнэ төлөхөд бэлэн.

  1. BootsnAll

Аяллаа цаг хугацаа, зардлын хувьд хэрхэн хэмнэх вэ, зөв зам сонгох, замдаа үзэж харах зүйлээ урьдчилан сонгох – эдгээр асуултуудад өгөх хариулт зорилготой сэтгүүл юм. Бусадтай хуваалцах туршлага танд байна уу – тэгвэл энэ сайтад та хандаарай.

Үнэ: нийтлэлд 50 ам.доллар.

  1. Outpost Magazine

Дэлхийн өнцөг булан бүрийн тухай сонирхолтой, сэтгэл сэргээм нийтлэл, гэрэл зураг эрхлэн нийтэлдэг сэтгүүл.

Үнэ: сэдэв бүрээр адилгүй.

  1. Wanderlust

Тухайн орон нутгийн тухай гарын авлага, аялагчдад өгөх зөвлөгөө, өгүүллэг, уламжлалт ёс – бүгдийг наашаа ирүүлээрэй.

Үнэ: 1000 үгтэй нийтлэл 325 ам.доллар болон сэдэв бүрээр тусдаа үнэлэгдэнэ.

  1. AFAR

Бусад аяллын сэтгүүлүүд тухай улсын газар нутаг, очиж үзэх байгалийн үзэсгэлэнтэй газрын тухай нийтэлдэг бол AFAR тухайн улсын ард иргэдийн тухай өгүүллэг нийтэлдэг байна. Улс үндэстний үнэн мөн төрхийг хүмүүсээс нь олж харахын тулд хүмүүсийн тухай л нийтлэл, гэрэл зураг хүлээн авна.

Үнэ: сэдэв бүрээр адилгүй.

  1. GoNOMAD

Ямар ч гоё ганган, зар сурталчилгаагүйгээр аяллынхаа тухай өгүүлсэн сэтгэгдлүүд – энэ сэтгүүлд ийм л зүйл шаардлагатай байдаг.

Үнэ: нийтлэлд 25 ам.доллар

  1. The Wayward Post

Уг сэтгүүл тогтмол нийтлэлээр хангах аялагчдыг урьж байна. Аяллын түүхийг өгүүлсэн гэрэл зураг, зөвлөгөө, үнэлгээ зэргийг хүлээн авна.

Үнэ: туршлагаас хамаарч үнээ тохирно.

  1. Travel + Leisure Magazine

Аяллын тухай ямар ч хамаагүй нийтлэл, гэрэл зургийг тань хүлээн авах алдартай интернет сэтгүүл.

Үнэ: туршлага, сэдвээс хамаарч адилгүй.

  1. Canadian Geographic Magazine

Канадын тухай сонирхолтой нийтлэлийг тань хүлээн авна.

Үнэ: нийтлэлээс хамаарч харилцан адилгүй.

  1. Delta Sky Magazine

Адил нэртэй агаарын тээврийн компаниас эрхлэн гаргадаг сэтгүүл бөгөөд өөрсдийн зорчигчдодоо зориулж дэлхийн улс орнуудын амьдрал, бизнес зэрэг сэдэвтэй нийтлэлийг хүлээн авна.

Үнэ: харилцан адилгүй.

  1. DesertUSA Magazine

Цөлөөр аялах дуртай хүмүүст зориулсан, ялангуяа гэрэл зургийг илүү хүлээн авна.

Үнэ: гэрэл зурагтай өгүүллэгийг 50-100 ам.долларт хүлээн авна.

  1. Escapees Magazine

Бие даан автомашинаар аялах хүмүүст зориулсан тул хэрвээ та өөрийнхөө машинаар аялалд гарах гэж байгаа бол эсвэл хийсэн аяллаа бусадтай хуваалцахыг хүсэж байвал наашаа тавтай морил.

Үнэ: нийтлэлд 150 ам.доллар

  1. Hana Hou! Magazine

Хавай арлын оршин суугчид, соёл урлаг болон амьдралын тухай шинэ мэдээлэл байвал та Hana Hou сэтгүүлд хандана уу.

Үнэ: үг бүрийг 40 центээр үнэлнэ.

  1. Pathfinders Travel

Аялал жуулчлалын салбарыг шинэ төвшинд гаргах шинэ санааг эрэлхийлж байна.

Үнэ: 150 ам.доллар

  1. Trailer Life Magazine

Өөрийн тээврийн хэрэгслээр аялагчдад зориулсан бас нэгэн сэтгүүл. Ихэвчлэн гэрэл зураг хүлээн авах сонирхолтой.

Үнэ: тэмдэглэл бол 10 ам.доллар, сайн чанартай гэрэл зургийг 700 ам.доллараар үнэлэн авна.

  1. Los Angeles Times Travel

Өөрийн аяллын тухай элдэв сонин хачин нийтлэлийг энэ сэтгүүлд хэвлүүлж болно. Хэрвээ танд бусдын сонирхлыг татахуйц гэрэл зураг байгаа бол азаа үзэх л хэрэгтэй.

Үнэ: харилцан адилгүй.

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *