Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна

1

Дэлхийн нийт хүн амын 500 сая нь илүүдэл жинтэй гэсэн тооцоо байдаг байна. Зөвхөн буруу хооллолтоос үүдэж илүүдэл жинтэй байхгүй бөгөөд  өөр бусад шалтгаан үүнд нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй ажээ.

Энэ сэдвээр шинжлэх ухааны маш олон судалгаа, шинжилгээ хийгдсэн байдаг. Хүн болгон мэдэж байх ёстой 7 шалтгааныг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Халуун ам бүлээрээ идэх  хоолноос хоцрох

Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна 2

Халуун ам бүлээрээ ширээ тойрч суугаад хоол иддэг хүмүүс илүүдэл жингээр шаналдаггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Гэр бүлийнхэнтэйгээ цуг хоол идэх нь халуун дулаан уур амьсгалд явагдах бөгөөд эрүүл хоол хүнс хэрэглэдэг байна.

Долоо хоногтоо дор хаяж 3 удаа гэр бүлийнхэнтэйгээ цуг хооллож байгаа хүүхдүүд гэр бүлтэйгээ хоол иддэггүй бусад хүүхдүүдээс илүү буюу 24 хувиар илүү эрүүл хоол хүнс хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Рестораны сонгодог хөгжим

Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна 3

Сонгодог аялгуу эгшиглэж буй ресторануудад хүн тайвширч их хэмжээний хоол идэж, кофе уудаг болохыг судалгаа харуулжээ.

Шөнийн ээлжид ажиллах

Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна 4

Хүний бие махбодь өдрийн гэрэлтэйд идэж, харанхуйд унтаж амарч байхаар зохион байгуулагдсан. “Шөнийн ээлжид ажилладаг хүмүүс таргалах магадлал маш өндөр байдаг юм. Учир нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг” гэж эрдэмтэд үзэж байна. Хэрвээ та шөнийн цагаар ажилладаг бол бага калоритой хүнс хэрэглэх, эсвэл идэх хэмжээгээ багасгах л арга байна даа.

Богино нойр

Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна 5

Дутуу нойр хүнийг илүүдэл жинд хүргэнэ. Нойр хүний эрч хүчийг сэлбэх, бодисын солилцоонд маш их үүрэгтэй ажээ. Бид бага унтах тусам илүү ихийг иддэг: ингээд л илүүдэл жингийн тухай бодож эхлэх болно.

Байгаль орчны бохирдол

Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна 6

Байгаль орчин болон эргэн тойрон бохирдолтой байх нь илүүдэл жинд нөлөөлдөг болохыг судалгаагаар мөн тогтоожээ. Өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн дээр илүүтэй хуримтлагдах бохирдол нь хүний биеийн жинд муугаар нөлөөлдөг байна.

Зурагтын өмнө их цагаар суух

Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна 7

Хэрвээ та зурагтын өмнө өдөрт 2-оос илүү цаг суудаг бол илүүдэл жинтэй байх магадлал 23%-иар нэмэгддэг ажээ.

Үүнд, зурагтын өмнө унтах ч мөн хамаарна. Нойрсох цагаар хиймэл гэрэлтүүлэг тавихад мелатонин гормоны хэмжээ багасдаг. Ингэснээр өөхлөх, диабеттэй болох магадлал нэмэгддэг болохыг тогтоосон байна.

“Өөх тосны бага агууламж”-тай хоол хүнс хэрэглэх

Дараах 7 шалтгаан илүүдэл жинд хүргэдэг гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна 8

Сүү, сүүн бүтээгдэхүүний тослог өндөр агууламжтай байх нь эрүүл мэндэд хоргүй гэсэн дүгнэлтийг сүүлийн үед эрдэмтэд хийгээд байгаа. Хиймлээр өөх тосыг нь багасгасан хүнсний бүтээгдэхүүн таргалуулахад хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Мөн, өөх тос бага гэсэн сурталчилж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь илүү их калоритой болохыг хоол судлаачид анхааруулж байна.

4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. soko

    2016/10/04 at 14:12

    Vnen baij boloh taltai ym baina

  2. dada

    2016/10/04 at 15:34

    yostoi teneg erdemted bn. zugeer l zov hoollovol ene 7 teneg zuiliig chn hiij bolnoshd

  3. Khuslen Weasley

    Khuslen Weasley

    2016/10/04 at 15:53

    Булгаа ‘Фя Дутуу нойр илvvдэл жинтэй болоход нелеелдег гэнэ шvv, хvvхэд ээ kk

  4. Булгаа

    Булгаа 'Фя

    2016/10/04 at 18:10

    puuh medmeeeriin :))

  5. Ganchuluun Tsetsegmaa

    Ganchuluun Tsetsegmaa

    2016/10/04 at 18:37

    Cc

  6. XAXA

    2016/10/05 at 00:07

    Estoi BULLSHIT BUHIIN BAAS!! Shal hudlaa hudlaa yumnuud bichsen baina XAXA

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *