10 настай охин эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн дээд амжилтыг тогтоожээ

0

10 настай охин эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн дээд амжилтыг тогтоожээ


Олимпийн олонх спортын төрлүүдийн адилаар эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн спорт нь олон улсын хэмжээний томоохон тэмцээн уралдааны нэг төрөл юм. Нэгдсэн Вант улс, Турк, Хятад, Умард Солонгос, Казакстан гэхчилэн Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг эмэгтэйчүүд энэ спортын төрлөөр Олимпийн болон Дэлхийн дээд амжилтыг тогтоосон байдаг. Саяхан Дэлхийн дээд амжилтыг Нью Жерсигийн Фейр лаун дүүргийн уугуул Naomi Kutin шинэчлэн тогтоосон байна. Эмэгтэйчүүдийн бүх насны ангиллын Дэлхийн дээд амжилтыг тогтоосон шинэ хүндийг өргөгч нь ердөө 10-хан настай гэдгээрээ гайхагдаж байгаа юм.“Намайг арай жаахан байх үед манай найзууд маш олон зүйлийг хийдэг байсан. Харин би тэгдэггүй байсан, би зөвхөн ямар нэгэн ер бусын зүйл л хийхийг хүсдэг байсан. Би аль нэг төрлийн дээд амжилтыг эвдэхийг хүссэн.” хэмээн хэлсэн Kutin охин 2011 оны 1-р сарын 22-ны ням гаригт 43.9 кг өөрийнхөө биеийн жингээс бараг хоёр дахин илүү хэмжээний буюу 215 фунт буюу 97.5 кг жин бүхий хүндийг өргөлтийн туухайг суугаа байдлаас өргөжээ. Охины аав хэлэхдээ “Охин маань сэтгэлзүйн талаар маш их зүйлийг судалсан. Энэ спортод зөвхөн хүч чадал чухал биш. Сэтгэлзүйгээ төвлөрүүлэх чадвар маш чухал байдаг. Тиймээс ч тэр үүнийг хийж чадсан.” гэжээ. Хэдэн жилийн турш хүндийг өргөлтийн уралдаан тэмцээнд оролцож ирсэн Kutin охиноос өмнө Дэлхийн дээд амжилтыг эмэгтэйчүүдийн 43.9 кг жингийн ангилалд 44 настай Европ эмэгтэй 209 фунт буюу 94.8 кг өргөж тогтоож байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. 6yM644

    2012/04/03 at 12:46

    yoo air shasssssssssss

  2. EoD

    2012/04/03 at 13:18

    Ug n bulchin neeh haragdahku l bhin

  3. erxem_0505

    2012/04/03 at 13:20

    yaar aimar sda we?

  4. jerry-man

    2012/04/03 at 13:53

    байж болхын хаха

  5. MUNHJARGALTUGULDUR

    2012/04/03 at 13:53

    AIMAR BISH BAIHAA

  6. LeenI

    2012/04/03 at 14:22

    hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhmmmmmmmmmmmmmmmmmmmmmm

  7. Mongolhh

    2012/04/03 at 14:53

    boli2

  8. BEK_KKK

    2012/04/03 at 16:36

    alaad haytsn

  9. Зочин

    2012/04/03 at 17:25

    gol n tehnik shd

  10. Зочин

    2012/04/03 at 18:46

    hundiig urgult gej shaah yumdaa. ene chini hundiig urgult bishuu dee. powerlifting geed tusdaa sportiin turul

  11. StoRm-mN

    2012/04/03 at 20:10

    Aimar2

  12. dT_Tb

    2012/04/04 at 12:27

    Hoorhoniin.

  13. Зочин

    2012/04/27 at 23:30

    aimaar byartai ohin kkkkkkkk bvh yum chang kkkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *