Цагдаа нар дэлгүүрт 1 настай хүүхэд рүү ханиалгасан Сан Хосед амьдардаг эмэгтэйг эрэн сурвалжилж байна – энэ эмэгтэй хүүхдийн ээжийг өөртэй нь хэтэрхий ойрхон зогссонд уурлаж, улмаар хүүхэд рүү нь санаатайгаар ханиалгажээ.
Сан Хосе хотын Цагдаагийн газраас хийсэн мэдэгдэлд “сэжигтэн хоорондын зайг баримтлаагүй гэж үзэн, хажуу дахь эмэгтэйдээ уурласан бөгөөд тэрнээсээ болж маскаа тайлан, эмэгтэйн хүүхэд рүү 2-3 удаа ханиалгасан. Тэгээд тэр дэлгүүрийг орхиж явсан байна.” гэжээ.
Хүүхдийн ээж Mireya Mora “NBC Bay Area”-д өгсөн ярилцлагадаа сэжигтнийг дэлгүүр дотор өөрийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утга бүхий үгээр доромжилсон талаар мөн хэлжээ. Mora-гийн хувьд Испани хүн бол, сэжигтэн цагаан арьстан байсан аж.
“Чи ойлгохгүй байгаа бололтой, намайг юу гээд байгааг чи ойлгохгүй байгаа юм биз дээ? Би Англиар ярихгүй байгаа юм шиг санагдаад байна уу?” гэж сэжигтэн өөрт нь хандаж, хэлсэн талаар Mora болсон явдлын талаар тайлбарлажээ.
Mora энэ явдлаас болж хүүхэд нь унтаж чадахгүй, айдастай байсан талаар мөн хэлсэн байна.
“Ийм хатуу зүрх сэтгэлтэй хүн байдаг гэдэгт итгэж чадахгүй нь. Яагаад тэр вэ? Миний хүүхэд тэрэнд ямар ч буруу юм хийгээгүй. Хүүхэд минь ийм зүйл үзэх учиргүй. Хэрэв тэр өвдсөн бол яах юм бэ? Би төсөөлж ч чадахгүй байна.”
Сэжигтнийг бусдыг доромжилсон хэргээр эрэн сурвалжилж байгаа аж. Цагдаа нар хэлэхдээ сэжигтний талаар хэрэгтэй мэдээлэл өгч, хэргийг цааш үргэлжлүүлэн мөрдөхөд тус болсон хүнд мөнгөн шагнал өгнө гэдгээ амлажээ.
Munkhzambuulin Bulgan
2020/06/27 at 12:51
ystei hunii unergui hun bna daa
Ariuk Ariuk
2020/06/27 at 15:14
muuhai amitan be
Д. Ариунаа
2020/06/27 at 15:36
medrel muutai bhaa
Ganaa Altan
2020/06/27 at 16:06
Ter huuhen ni huuhdiin tergee hunii huld buruu bairluulsnaas bolj margaldsan l yum bilee hugshin hun terhen uydee buhimdsan yum baigaa biz
Tsolmon Galsan
2020/06/27 at 19:33
Нөгөө дээд зэргийн соёлт гүрэн хүний эрхийг дээдэлдэг гээд байдаг хүмүүс чинь энэ дээ.Ёс суртахууны догдолтой хүний өчүүхэн ч хүн чанар үлдээгүй.
Candy Candy
2020/06/27 at 20:45
buhimdlaa geed iim uildel hiigeed bhda yahav de buzar novsh ve
Zolboo Erdene
2020/06/28 at 01:43
Teneg amitan be