Залуу насанд төвөгтэй асуудал мэт санагддаг боловч, 30 наснаас хойш амьдралын хэвийн үзэгдэлд тооцогдох 13 үнэн

0

Залуу байхдаа бид өөрсдийгөө насанд хүрсэн хүмүүс гэж ойлгодог, харин нас ахих тусам бид өөрсдийгөө ямар их буруу ойлголттой явснаа ухаарна. 30 аль хэдийн гарчээ, халуун пицца хүргэлтээр ирэхийг хүлээж суухдаа 10 жилийн тэртээх өөрийгөө ямар гэнэн, тэнэг байсан юм бэ дээ гэж дурсан сууна уу?

20 болон 30-аас хойших насны амьдрал юугаараа ялгаатай вэ? Энэ хугацаанд бид амьдралын ямар туршлага сууж чадав аа?

1. Нас ахих тусам төрсөн өдрөөрөө ахуйн хэрэглээний зүйл бэлгэнд авах нь хэрэгтэй юм гэдгийг ойлгож эхэлнэ

 

2. Худалдан авалт хийхдээ зөвхөн гоё сайхныг харахгүй мөн тав тух өгч чадах эсэхийг бас бодолцдог болно

 

3. Нэг удаа хуурч мэхэлсэн хүн дараагийн удаа ч хуурч мэхэлнэ. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй, гэхдээ л дүгнэлт хийх хэрэгтэй. Хүн ухаарна гэж хүлээх хэрэг алга

 

4. Аялалд тав тух чухал. Харсан зүг рүүгээ дэмий алхаж байхаар нэг удаа ч болов өөрийнхөө тав тухыг бодож үнэтэй зочид буудалд орж үзэх хэрэгтэй

 

5. Ер нь л аав, ээжийн зөв байдаг шүү. Тэдний хэлсэн үг хэдий гомдмоор ч гэлээ, тэд бидэнд байнга сайн сайхныг хүсэж явдаг гэдгийг санаж явах хэрэгтэй

 

6. Алтан уул амлаж байгаа хүн итгэл хүлээхээс илүүтэй хэлсэн амлалтаа биелүүлдэг хүн л итгэл даана. Өчүүхэн амлалт биелүүлсэн ч гэсэн хамаагүй

 

7. Эргэн тойрны хүмүүс бидэнтэй мантай. Наран шарлагын газар ч гэсэн бүгд дор бүрнээ л өөрийгөө гэнэ, бүдүүн хүүхэн эсвэл бикини өмссөн гуалиг бүсгүй ч тэдэнд огт хамаагүй

 

 

8. “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Заримдаа хэлэхэд хэцүү, гэхдээ хувийн орон зайгаа үнэлээд ирэхээр өөрийнхөө тав тухын тулд хэн нэгэнд татгалзсан хариу өгсөн нь дээр

 

9. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг энгийн бас үнэгүй зүйлээр орлуулж болно: тайвшруулах ванн, бат бөх нойр. Өөрөө өөртөө анхаарал тавих нь нэн тэргүүний ажил

 

10. Амьдрал хэтэрхий богино, тэгэхээр зарим нэг зүйл дээр хэмнэлт гаргаад байх хэрэг байхгүй. Жишээ нь, сайхан кофе болон чанартай дотуур хувцсанд.

 

11. Ухаалаг үгс хүний оюун ухааныг илэрхийлэхгүй. Жинхэнэ ухаантай хүн хүнд хэцүү үзэгдлийг энгийн үгээр хэнд ч ойлгомжтойгоор тайлбарлаж чадна

 

12. Хов живэнд дуртай найз хүүхэн бол муу найз. Эхлээд тэр тантай дундын танилаа муулна, дараа нь таныг хэн нэгэнд муулж л мэдэх хүн

 

13. Гоо сайханд татагдсан дурлал өнгөрнө, харин найдвартай түшиг тулгуур, дэмжлэг болсон хүнтэй нэг насныхаа аз жаргалтай гэр бүлийг зохиож чадна

Таны хувьд нас ахих тусам та юуг илүү ойлгож байна вэ?

85
ГоёГоё
18
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Azaa Bat

    Azaa Bat

    2020/06/28 at 15:57

    Munguu Dashzorig

  2. Magsar Lodonjaw

    Magsar Lodonjaw

    2020/06/28 at 18:15

    naadah chine suuliihene bol barag hudlaadaa

  3. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/28 at 18:47

    Таны сэтгэл тайван бус дандаа л нэгэн зүйл зовоож байдаг юм бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *