Ямар зурхайн ордод төрсөн нэг гэр бүлийн ах, эгч дүүс хоорондоо таарч тохирдоггүй вэ?

5

Та хүмүүсийн “тэдэнгүйгээр амьдарч чадахгүй, тэдэнтэй амьдарч чадахгүй” гэж хэлж байхыг өмнө нь сонсож л байсан байх. Энэ бол заримдаа нэг дээвэр доор амьдарч буй төрсөн ах, эгч дүүсийн амнаас гардаг үгс. Тэд дүүтэйдээ эсвэл ах, эгчтэйдээ бахархаж, баярладаг боловч, урт хугацааны турш хамтдаа байж чадахгүй: нэг өдөр тэд тоглоомоо булаацалдана, өөр нэг өдөр тэд хоорондоо үл ойлголцож, өөр өөрийнхөөрөө зөрүүдлэнэ.

Ямар зурхайн ордууд хоорондоо эвтэй байж чаддаггүй вэ?

Төрсөн ах, эгч дүүсийн хоорондоо эвтэй найртай байх эсэхэд тэдний ямар зурхайн ордод төрсөн нь ихээхэн нөлөөлнө. Хоорондоо огтхон ч тохирдоггүй зурхайн ордууд гэж бий.

Donna Ellen Coleman / Shutterstock.com

 

Ихэр ба Жинлүүр

Хайнга Ихрүүд эргэн тойрондоо ач холбогдол өгөлгүйгээр, юм бүхэнд эмх замбараагүй байдлыг үүсгэнэ. Харин Жинлүүрүүд аз жаргал болон тэнцвэрт харилцааг эрхэмлэх бөгөөд эмх замбараагүй байдал тэднийг депресстүүлдэг.

Tomsickova Tatyana / Shutterstock.com

 

Хонь ба Үхэр

Хоёр хүчтэй энергийн урсгал нэг чиглэлд чиглэх ямар ч боломжгүй. Тэдний хамтдаа амьдарч чадах цорын арга зам бол зөрчилдөөнтэй эвлэрэх явдал юм. Хонинууд өөрийн үзэл бодолдоо хатуу чанга зогсдог бол, Үхрүүд төрөлхийн зөрүүд учир бууж өгөх талаар хэзээ ч боддоггүй.

Yiorgos GR / Shutterstock.com

 

Арслан ба Хилэнц

Төрөлхийн удирдах, манлайлах чадвартай Арслан болон Хилэнц гэсэн хүчирхэг хоёр хүний хооронд хэн нь ч хоёрдугаарт байрт орохгүйн төлөөх ширүүн өрсөлдөөн явагдана. Мөн тэд өөр өөрийн замаар амжилтад хүрцгээдэг: Арслан догшин ширүүн аашилдаг бол, Хилэнц асуудлыг түрэмгий байдлаар ярилцдаг.

wavebreakmedia / Shutterstock.com

Хэрэв дээрх зурхайн ордууд бодит амьдрал дээр хоорондоо ойлголцож, нэгэн дээвэр доор амьдарч чадаж байвал үнэхээр гайхалтай.

Photographee.eu / Shutterstock.com

Та төрсөн ах, эгч дүүтэйгээ хэрхэн ойлголцдог вэ? Бид таны хариултыг сонсоход бэлэн байна.

8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *