Лос Анжелесийн авъяаслаг нарийн боовчны хийсэн яг л перс хивс мэт харагдах амтат бялуу

0

Яах аргагүй бялуу бидний амьдралд бас нэгэн өнгийг нэмж байдаг гэдэг нь эргэлзээгүй. Орчин цагт бялууг төрөл бүрийн хэлбэр, хэмжээгээр хийх болсон ч та урьд нь хивс хэлбэртэйгээр харж байсан уу?

Бялууг хүссэн загвар, хэмжээгээр хийж байхад яагаад хивс шиг хэлбэртэй хийж болохгүй гэж?

Alana Jones-Mann

Энэ асуултыг өөртөө тавьсан загвар зохион бүтээгч, нарийн боовчин Алана Жонс-Манн өнгө алагласан перс хивс мэт харагдах амтат бялуу хийжээ. Тэрээр хивс хэлбэртэй хэд хэдэн бялуу хийсэн бөгөөд өмнө нь хийдэг байсан бүтээлүүдээсээ эрс өөр хэв маягтай, персийн соёлыг мэдрүүлэм бялуу урласан нь энэ ажээ.

 

Загвар зохион бүтээгч, нарийн боовчин Алана Жонс-Манны перс соёлын хэв шинжийг харуулсан бялуу

Alana Jones-Mann

Түүний энэ өвөрмөц шийдэл бүхий бялуунуудын хувьд Эл Декор хэмээх сэтгүүлийн дизайнертай хамтран 10-р сарын сэтгүүлийн дугаарт зориулан хийжээ. Аланагийн хувьд хивсний загварыг дэлхийд алдартай перс хивс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч Mansour-аас санаа авсан аж.

Тэрээр өөрийн Instagram хуудас дээр, “Бялууг чимэглэсэн крем нэг бүр маань Перс хивсний шинж чанарыг дүрслэн гаргахад зориулагдсан” хэмээн тодорхойлон бичжээ.

 

Перс хивс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч Mansour-ын бүтээлээс санаа авжээ

Alana Jones-Mann

Алана өөрийн бялуу хийх хэв маягаа эвдэж, “цэглэх” аргаар энэхүү бялууг урлажээ. Зургаас хэрхэн бялууг цэглэн гоёж, Перс хивсний шинжийг төгс бүрдүүлсэн буйг уншигч та харж буй биз ээ.

Перс хивсний тухайд, өнөөгийн Иранаас гаралтай уламжлалт хивсний төрөл бөгөөд даавуу, ноос, торго зэргээр урладаг ажээ. Перс хивс нь хурц тод өнгийг ашиглаж, билэгдлийн шинжтэй хэлбэр дүрс агуулсан, нарийн сүлжиж хийдэг гэдгээрээ дэлхий даяар нэн алдартай билээ.

 

Бялууг хийхдээ цэглэх арга буюу бичил хэмжээтэй кремийг нэг нэгээр гаргах нарийн аргыг ашиглажээ.

Alana Jones-Mann

Хэрэв та бялууны хэвээ кремээр гоёж амжаагүй байгаа бол Sideserf Cake Studio болон Тортик Аннушка нарын реалист болон Москва хэв маягийн бялууны загваруудыг хараад үзээрэй.

 

Доорх зурагнаас та Аланагийн урласан Перс хивсний шинжийг харуулсан бас нэгэн бүтээлийг харж байна.

Alana Jones-Mann

Аланагийн Instagram болон вебсайтаас олон гайхалтай бялууны зургийг олж үзэх боломжтой. Сэтгэгдэл хэсэгт түүний урласан бүтээлийн тухайд сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Хивс хэлбэртэй бялууг та амталж үзмээр байна уу?

 

Түүний урласан маш амттай харагдах, гайхалтай бялуунуудын зурагнуудаас уншигч танд толилуулж байна.

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann

 

Alana Jones-Mann
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Duvjir Sansarmaa

    Duvjir Sansarmaa

    2020/11/01 at 14:03

    Гоё юмаа жинхэнэ тортны урлагын бүтээл байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *