Нүдний шилэн дээрх зураасыг арилгах 10 энгийн арга

6

Нүдний шил зүүдэг хүн болгон нэгэн зовлонг сайн мэднэ: хэдий болгоомжтой байсан ч гэсэн шил нь ямар нэг байдлаар зурагдчихдаг. Таныг яаран шинэ шил ав гэж хэлмээргүй байна, эхлээд хуучин шилээ сэргээх гэж оролдоцгооё.

Нүдний шилний зураас арилгах 10 арга

1. Шүдний оо хэрэглээрэй

Шүдний оо нь зураас арилгахад тустай. Хамгийн гол нь та ямар нэгэн гелин биш цайруулагч, гаагүй жирийн шүдний оо ашиглах ёстой.

2. Шил арчигч болон аяга таваг угаагч бодис

Хэдхэн дусал нимбэгтэй шил арчигч бодис болон хэдэн дусал аяга таваг угаагч шингэн бодис холино. Ингээд нүдний шилний линз дээр тогтсон зураасыг арилгаарай.

3. Зэс өнгө оруулагч

Уг бодис нь бохир, зураасыг арилгадаг. Хамгийн гол нь ацетоны агууламжгүй бодис байх ёстой.

4. Хүүхдийн шампунь

Микрофибр алчуур дээр хэдхэн дусал хүүхдийн шампунь дусаагаад зураасыг арчина.

5. Офтальмологийн төхөөрөмж ашиглаарай

Нүдний эмчийн төхөөрөмжөө цэвэрлэдэг тусгай бодис мөн ашиглаж болно. Нэг хэсэгтээ л нүдний шилний линзэнд гарсан зураасыг арилгадаг байна.

6. Автомашины өнгөлөгч

Зөөлөн даавуун дээр хэдхэн дусал аввтомашины өнгөлөгч дусааж линзээ арч. Дараа нь угааж цэвэрлэнэ.

7. Ус болон хүнсний сод

Нүдний шил цэвэрлэхэд микрофибр алчуур ашиглана. 1 цайны халбага ус болон 1 хоолны халбага хүнсний содыг хольж зуурмаг бэлдэнэ. Зуурмагаар шилээ арчаад дараа нь угаагаарай.

8. Ус болон саван

Маш энгийн арга, ус болон саванг холиод микрофибр алчуураар арчвал маш үр дүнтэй. Илүү үр дүнтэй болгохын тулд багахан хүнсний сод нэмж болно.

9. Спирт

Линзээ зурааснаас цэвэрлэхийн тулд зөөлөн орцтой спирт дусаасан зөөлөн даавуугаар арчина.

10. Цагаан уксус

Цагаан уксус шил сайн цэвэрлэдэг. Уксусыг хүнсний содтой холиод хэсэг байлгана. Уусмал буцалж дууссаны дараа л шилээ арчаарай.

71
ГоёГоё
41
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
21
БурууБуруу
19
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/08/27 at 00:20

    wow thanks

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *