Урьд нь энэ залуу гудамжинд хүртэл унтаж байжээ. Харин одоо хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр Роналдог зогсоож байна

2

Ираны шигшээ багт нэгэн онцгой тоглогч бий – Алиреза Бейранванд (Alireza Beiranvand). Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд залуу гэрээ орхин явж гудамжинд хоноглоход хүрч байжээ, тэрээр машин угаалгын газар цэвэрлэгч хүртэл хийж үзсэнээс гадна багагүй хүнд бэрхшээлийг даван туулсан байна.

Та бүхэндээ сонирхол татахуйц түүхийг өгүүлэх гэж байна, эр зориг, ажилч хичээнгүй бас өөрийнхөөрөө зүтгэсэн хүний тухай түүх таныг хурцлах биз ээ.

Алиреза жирийн л нэгэн нүүдэлчин гэр бүлд төрсөн нэгэн, бага насаа тал нутагт хонь маллан өнгөрөөсөн. Хүүд маш уйтгартай байсан тул өөрийгөө хөгжөөх арга сэдэн олжээ: холын зайд чулуу, шаврын хэлтэрхий шидэж тоглоно. Энэхүү бэлтгэл сургуулилт нь хэдэн жилийн дараа түүнд хэрэг болохыг тэр үед гадарлаа ч үгүй биз.

Хүү удалгүй хөл бөмбөгийг жинхэнээсээ сонирхож эхэлжээ. Хамгаас илүүтэй хаалга хамгаалахаар зогсох нь түүнд таалагддаг байв. Харин эцэг нь хүүгийнхээ сонирхлыг эрс эсэргүүцэж нэгэн удаа уурандаа бээлий, хувцас хоёрыг нь урж тасдаж байсан түүхтэй.

Өсвөр насны хүү Алиреза хамаатнаасаа багахан мөнгө зээлээд гэрээсээ оргосон байна. Улсын нийслэл Тегеранд ирж хөл бөмбөгийн мэргэжлийн багт хүчээ сорихоор шийджээ.

Тэр үед залууд үнэхээр аз таарсан гэж хэлж болно: дасгалжуулагч Хоссейн Фейз түүнийг “Вахдат” багт бэлтгэл сургуулилт хийхийг зөвшөөрсөн юм. Хөл бөмбөгч залуу заримдаа клубынхаа хаалганы гадаа унтах ч үе байлаа.

Алирез ажил голохгүй бүгдийг хийнэ, оёдлын үйлдвэр, машин угаалгын газар, хоолны газар зэрэгт цэвэрлэгч хийж хоолтой залгадаг байв. Мэдээж энэ бүх ажил амаргүй: хархүү бараг унтахгүй, чөлөөт цаг гарвал л бэлтгэл сургуулилтаа хийнэ. Мэдээж хүн л болсон хойно ийм их хүнд ачааг хэр удаан тэсэж гарах вэ дээ, мөрөөдөл нь нүдэн дээр нь хайлж байгаа мэт л санагддаг байжээ.

Ажилч хичээнгүй зан нь түүнийг хоосон орхисонгүй ээ. Алирезаг “Нафт Тегеран” гэх мэргэжлийн клубт тоглохыг хүссэн байна – энд л өөрийнхөө хүч чадлыг үзүүлж эхэлсэн гэж хэлж болно. Түүний мэргэжлийн ур чадварыг дасгалжуулагчид, багийн тоглогч нар нь олж харсан юм: бяцхан хүүгийн чулуу шидэж тоглох зугаа нь жинхэнэ ажил мэргэжил болтлоо хөгжжээ. Алирезагийн толгойгоороо цохисон бөмбөг талбайн нөгөө өнцөгт хүрдэг гэдгийг та мэдэх үү?

Олон удаагийн туршилт, дарамтыг даван туулж хөл бөмбөгийн талбай дээр ажлын морь шиг л зүтгэж байсны үр шим гаралгүй яах вэ, түүний хөдөлмөрийг анхааралдаа авч эхэлсэн байна. Хаалгач гэдэг албан тушаалд түүнтэй өрсөлдөж байсан хүн болгоныг ардаа орхисонд гайхах хэрэггүй: Орост болж байгаа аварга шалгаруулах тэмцээний үеэр ирсэн 13 бөмбөгнөөс 12-ыг нь барьж чадсан гээд л бодод үз. Хаалгачийн хувьд энэ бол гайхуулмаар үзүүлэлт шүү.

Хэдий Ираны баг группээсээ гарч чадаагүй ч гэлээ энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийнхөө ур чадварыг бүрэн гаргаж чадсан гэж үзэж байна. Группээс гарах сүүлчийн тоглолт дээр Алиреза өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг бүрэн харуулсан, тэрээр улсынхаа хөл бөмбөгийн түүхэнд бичигдэх эрхтэй нэгэн. Хаалгач торгуулийн бөмбөгийг (11 метрээс яг хаалга руу өшиглөдөг) барьж авч чадсан юм. Тэр торгуулийн цохилтыг Португалийн шигшээ багийн тоглогч Кристиан Роналдо буюу “Алтан бөмбөг”-ийг 5 удаа гартаа атгасан хүн цохисон гээд бод доо.

Жирийн л нэг бяцхан хүү өөрийн том мөрөөдөлдөө хүрэхийн тулд гэр бүлийнхнээсээ зөрж гэрээ орхин одсон тэр үе, хоолны мөнгөтэй золгохын тулд нурж унатлаа ажиллаж байсан тэр үе нэгэнт ард хоцорчээ. Энэ бүгд өөрийнхөө үр шимийг өгсөн: одоо Алиреза – өөрийнхөө шигшээ багийн од бөгөөд дэлхий дахинд дурсагдах болно. Юунд ч бууж өгөөгүй махруу хичээл зүтгэл юунд хүргэдгийг тэр харуулж чадаж байна.

84
ГоёГоё
35
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Намбалаг Эмээ

    Намбалаг Эмээ

    2018/07/02 at 16:53

    Иран монголын эзэнт гүрний үед манайх байлаа.

  2. Nyamjav Battsetseg

    Nyamjav Battsetseg

    2018/07/02 at 18:20

    Hicheel zutgel amjiltand hurgedgiin tom jishee.

  3. Dorjgotov Tsetsegmaa

    Dorjgotov Tsetsegmaa

    2018/07/03 at 14:07

    Zuv zamaa olson hun l bn

  4. Tseegii Injee Tseegii

    Tseegii Injee Tseegii

    2018/07/03 at 16:40

    Мөрөөдөл биелдэг бодит зүйл хичээл зүтгэлээс 100% шалтгаална даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *