“3 минутын дүрэм”-ийг бүх эцэг эхчүүд баримтлах хэрэгтэй

2

Эцэг эх ба хүүхдийн хооронд харилцааны зөрчил нэгэн цагт бий болдог ба ихэнхдээ хүүхдийн шилжилтийн насны үед энэ нь тохиолддог. Энэ үед маш анхааралтай байж хоорондын харьцаагаа бүрмөсөн үгүй хийхгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй юм.

Энэ бэрхшээлийг даван туулах, хоорондоо сайхан харилцаагаа эргэн сэргээх энгийн боловч үр дүнтэй аргыг сэтгэл судлаач танилцуулж байна. Энэ аргыг “3 минутын дүрэм” гэнэ.

 

Эцэг эх, хүүхдийн харилцаа

“3 минутын дүрэм“ гэдэг нь уулзаагүй олон жил болсон маш сайн найзтайгаа уулзаж байгаа мэт баяр бахдалтайгаар хүүхэдтэйгээ уулзалдаж байх явдал юм.

Дэлгүүр гараад ирсэн, ажлын дараа гэртээ орж байгаа эсэх нь хамаагүй үргэлж баяр бахдалтайгаар уулзах нь л чухал. Учир нь хүүхэд аав ээждээ хэлэх гэсэн, хуваалцах гэсэн зүйлээ эхний гурван минутад л гаргадаг байна. Энэ хугацааг алдаж болохгүй.

Зарим эцэг эхчүүд энэ дүрмийг өөрийн мэдэлгүй хэрэгжүүлж, хэвшил болгосон байдаг. Жишээ нь хүүхдээ сургуулиас нь авч байхдаа түүний нүдний түвшинд хүртэл доош болж хэр их санасан гэх зэргээр ярьдаг. Харин зарим нь хүүхдийнхээ гараас шүүрч аваад “алив явъя” гэсээр чирэх бөгөөд бас утсаар ярьж байхыг нь яана. Ийм нөхцөлд ямар нэг харилцааны тухай яриа утга багатай байх билээ.

Гэртээ ирээд хүүхдийнхээ байдалд анхаарах хэрэгтэй ба гутлаа тайлаад хажууд нь сууж энэ өдрийн тухай ярилцан хэдэн минут болох хэрэгтэй.

Үүний дараа л та хийх гэсэн зүйлээ хийж болох ба орж ирээд хүүхэдтэйгээ харьцаагүй бол тэрээр таны араас оройжин явж, элдэв харилцаа шаардах болно. Удалгүй энэ бүхнээс залхаж харилцаа үгүй болж хүүхэд холддог байна. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй юм.

Мөн хүүхэдтэй ярилцан өнгөрүүлэх цаг хугацаа биш чанар илүү чухал. Хэдхэн минутын турш бүрэн сэтгэлээ уудлан ярилцах яриа, хандлага нь бүтэн өдөржин цуг байгаа ч өөр юм бодож байхаас хэд дахин илүү сэтгэгдлийг хүүхдэд төрүүлдэг байна.

Судалгаагаар орчин үеийн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ дунджаар 1,5 цаг цуг байж харьцдаг байна. Боломжийн үзүүлэлт бөгөөд одоо чанарт анхаарах хэрэгтэй.

Эцэг эхчүүд ямар нэг зүйлд санаа зовон, янз бүр болж байх нь хүүхдийн хувьд мөн л түгшүүртэй зүйл байдаг. Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө их ажил хийж, янз бүрийн зүйл туулж байгаа гэж боддог ч хүүхдэд бодит, амьд харьцаа илүү чухал байдаг юм шүү.

Эцэг эх, хүүхдүүдийн хувьд цугтаа байх гэдэг нь өөр утгатай ба эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ цуг ойрхон байх нь хангалттай бол хүүхдийн хувьд энэ нь утсаа унтрааж холдуулаад хажууд нь суун өөр ажил төрөл, бэрхшээл зэргийг бүгдийг орхиж зөвхөн хүүхэдтэйгээ харьцаж байх нь л цуг байгаа хэрэг юм. Чухам ийм үедээ л хүүхдүүд өөрсдийгөө ээж аавдаа үнэтэй, тэдний хайртай хүн нь гэдгээ мэдэрнэ. Харин эсрэгээр ойлгох бол тэд танд итгэх итгэл нь аажмаар алга болох билээ.

Эцэг эхчүүдэд хүүхэдтэй ярилцах, тоглох цаг тэр болгон олддоггүй боловч ийм боломж гарсан үедээ хүүхдийнхээ юу хүсэж байна түүнийг нь л хийхийг хичээгээрэй. Өөр янз бүрийн юм санал болгох нь илүүц зүйл юм шүү.

Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрдөг учир хүүхэд тань нэг л мэдэхэд томоо хүү, охин болсон байдаг. Тиймээс та одооноос эхлээд сайн сайхан харилцааны сууриа тавьж эхлэх хэрэгтэй. Үүнд тань “3 минутын дүрэм” тус болох болно.

39
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Aanaa

    Aanaa

    2018/05/07 at 16:04

    Munkhjargal Munkhvvsh Sukhenkhuu Batsukh eniig unsh 2oo

  2. Zolboo Lkhagva

    Zolboo Lkhagva

    2018/05/07 at 16:13

    Ls Moko Jak Amraa

  3. Tumurbaatar Oyungerelten

    Tumurbaatar Oyungerelten

    2018/05/07 at 16:39

    Narangiin Erdenebat

  4. Bz Zoloo

    Bz Zoloo

    2018/05/08 at 10:38

    Ganzo Ganzorig

  5. Лхаагий Лхаагий

    Лхаагий Лхаагий

    2018/05/08 at 14:55

    Саран Гэрэл

  6. Erdene-Suvd Gerelt-Ayalguun

    Erdene-Suvd Gerelt-Ayalguun

    2018/05/09 at 16:31

    Mgl Jonney

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *