Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай

10

Эмэгтэйчүүд бид маш хачирхалтай хүмүүс шүү, өөрийгөө зовоон спорт зааланд явж өгзгөө чангалах, цээжний булчингаа хөгжүүлэх, хөлөө тэгшлэхийг хичээнэ, ялангуяа зуны улирлын өмнө. Олон эмэгтэйчүүдийн цөөн хэд нь л нүүрний булчиндаа анхаарал хандуулах ажээ. Тэднийг ажиллуулах ямар хэрэгтэй юм гэж та бодож байна уу? Ямар нэгэн зүү хатгалт, хөрөнгө оруулалтгүйгээр гоо сайхан харагдах аргыг танд танилцуулах гэж байна.

Ази бүсгүйчүүд залуу төрхөө хэрхэн хадгалж үлдэх арга ухааныг сайтар судалж мэдэх болжээ. Мамада Йошикогийн гэрийн нөхцөлд лифтинг хийх энгийн байдал болон үр дүнгээрээ олон эмэгтэйчүүдэд таалагдаж байна, тэд танигдахын аргагүй болтлоо залуу төрхөө сэргээх ажээ. Уг аргыг боловсруулсан Мамада 45 настай хэдий ч яг л өсвөр насны охин шиг харагдана.

Бидний танилцуулах гэж буй арга үнэтэй гоо сайхны арчилгаанаас дутахааргүй үр дүнтэй гэдгийг хэлмээр байна. “Хөмсөг өргөх” дасгал нь нүүрний арьс унжихаас хамгаална, хамрын үрчлээг багасгана, мөн давхар эрүүнээсээ ч салж чадна. Үрчлээнээс урьдчилан сэргийлэхээр шийдсэн болон үрчлээнээсээ болж санаагаар унаж байгаа эмэгтэйчүүд бүгд хийж болно.

 

Гэрийн нөхцөлд нүүрний арьс чангалах дасгал

Мамада Йошико – японы фейсбилдинг болон насны өөрчлөлтийн улмаас гарч ирсэн үрчлээтэй тэмцэх олон төрлийн техник боловсруулсан бүсгүй. Түүний арга барилаар хичээллэхэд өндөр үнэтэй гоо сайхны мэс засал, тариа огт хэрэггүй болно. Танд хэрэгтэй зүйл гэвэл – чөлөөтэй хэдхэн минут бас сайхан харагдах хүсэл байхад л хангалттай.

“Хөмсөг өргөх” дасгалын үеэр маш олон төрлийн булчин ажиллана, гэхдээ хамгийн чухал нь – хөмсөг, зовхины булчин суларснаас нүүрний дээд хэсгийн арьс унжихад шууд нөлөөлдөг байна. Энэ энгийн техник нь Такацу Фумико дасгалтай адил төстэй, гэхдээ Мамада Йошикогийн дасгалыг баяжуулж йог, амьсгалын дасгалуудтай хослуулжээ.

“Хөмсөг өргөх” дасгал

Алхам 1

Толины өмнө зогсоно. Баруун гараа зүүн зовхины орчим авчирна – гарын хуруунууд нүдний дээд өнцөг болон хөмсөгний гадна зах дээр байрлахаар тавина. Бага зэрэг дараад арьсаа дээш нь татасхийнэ. Энэ үед толгойг урагш бөгтийлгөж болохгүй.

 

Алхам 2

Бэлтгэл байрлал өөрчлөгдөхгүй, толгойгоо аажим баруун тийш болгоно, энэ үед хүзүүг зөөлөн сунгаарай. Мөр байрандаа үлдэх ёстойг анхаарна уу.

 

Алхам 3

Дээрх дасгалын байрлалаар толгойгоо гилжийлгэсэн байрлалаас хэлээ толгойгоо гилжийлгэсэн тал руугаа гаргана. Энэ байрлалд байхдаа “ха” гэж хэлэхийг хичээгээрэй. Хамраар амьсгалаа авна. Энэ байрлалд байхдаа дахин 4-5 удаа амьсгалаа авч гаргана, хэлээ унжуулсан хэвээр байна.

 

Алхам 4

Хэлээ буцаагаад амандаа хийгээд булчингуудаа суллаж бэлтгэл байдалдаа эргэн орно. Одоо толгойгоо нөгөө тал руугаа гилжийлгэж дасгалуудыг гүйцэтгэнэ.

Мамада Йошикогийн мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга – нас өтөлж байгаа эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй зүйл. Эдгээр энгийн дасгалыг өдөр болгон хийж заншаарай, тун удахгүй үр дүн таныг баярлуулах болно. Арьс чангарч, зовхи унжихаа болино, духан дээрх жижиг үрчлээнүүд арилж нүд илүү томорсон мэт мэдрэмж төрж эхэлнэ. Яагаад туршиж үзэж болохгүй гэж?

Энэхүү нүүрний йогийн цогц дасгалыг хадгалж аваад найз бүсгүйчүүдтэйгээ заавал хуваалцаарай.

183
БахархмаарБахархмаар
86
ХөөрхөнХөөрхөн
57
ГайхмаарГайхмаар
56
Ха ХаХа Ха
52
ХарамсалтайХарамсалтай
38
ГоёГоё
24
БурууБуруу
24
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Zolzaya Zoyo

    Zolzaya Zoyo

    2018/05/07 at 14:31

    Naraa Naraa Sergelen Seke Sodgerel Lhagvasuren Алтанзаяа Пельчир Uuganaa

  2. Munkhtuya Moogii

    Munkhtuya Moogii

    2018/05/08 at 21:54

    o

  3. Зочин

    2023/10/28 at 19:04

    хэлээ гаргах ч илүүц байхаа. юун хошин марзанд дуртай юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *