Америкийн Женерал Моторс /General Motors/ компаний салбар болох Кадиллак /Cadillac/ компани Элмираж /Elmiraj/ хэмээн нэрлэсэн концепци машинаа олон нийтэд дэлгэн харуулжээ. Тус компаний ирээдүйн шилдэг төлөөлөл, үлгэр жишээ загвар хэмээгдэж байгаа хоёр хаалгатай энэхүү концепци машин 1960-аад оны үеийн Кадиллакын алтан үеийг эргэн сануулсан загвар болсон бөгөөд сонгодог эриний хоёр хаалгатай машинд орчин цагийн дэвшилтүүдийг шингээж өгсөн байна. Кадиллакын төлөөлөгчдийн хэлж байгаагаар Элмираж концепци нь 1967 оны Элдорадо /Eldorado/-гийн ерөнхий байдлаас сэдэлтэйгээр, тэгш гөлгөр шинжийг агуулсан том хэмжээтэйгээр бүтээгджээ. 4,5 литрийн V8 хөдөлгүүр нь 500 морины хүчийг гаргах чадалтайн дээр уг хөдөлгүүр нь 2014 онд гарах CTS Vsport загварын V6 хөдөлгүүр дээр суурилан бүтээгдэж, хоёр цилиндр нэмэлтээр нэмж өгсөн байна. Мичиганд бүтээсэн энэхүү машины дотор болон гадна талыг Калифорний Умард Холливудад байрлах Женерал Моторсын шинэ дизайны студид тоноглож янзалжээ.
Кадиллакын ирээдүйд өмнөө барих загварын төлөөлөл
1
0
0
0
0
0
0
0