103 настай эмээ шүхрээр үсэрчээ

0

103 настай эмээ шүхрээр үсэрчээНас бол бялуун дээр зоосон лааны тоо гэж хэлэх хүмүүс байдаг. Өнөө цагт цэл залуухнаараа хөшингө хөдөлгөөнгүй нэгэн болчихоод элдэв өвчин хууч тоочиж яваа хүн олон болсон. Гэхдээ хөдөлгөөн бол мөнхийн залуу, эрүүл амьдралын үндэс гэдгийг баталсан олон хүмүүс байдаг. Тийм хүмүүс нас бол цаасан дээр бичсэн тоо гэдгийг бардам хэлдэг бөгөөд тэдний нэг болох Айда Мендис /Aida Mendis/-ийг бид та бүхэнд танилцуулж байна. Бразилын Макапа хотод амьдардаг энэ хатагтай 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш гурав дахь удаагаа шүхрээр саяхан үсрэлт хийжээ. Тогтмол гүйж, усанд сэлж, бөмбөг тоглодог, спортлог амьдралын хэв маягтай эмээ зааварлагч Пауло Роберто /Paulo Roberto/-гийн хамт Бразилын хил дээр орших Фоз де Игуазу хотын агаарын баазад гурав дахь удаагийн үсрэлтээ хийсэн ба өндрийн хувьд 3000 гаруй метрийн өндрөөс үсэрсэн байна. “Хүн амьдралдаа зоригтой байх хэрэгтэй. Эр зориг гэдэг зүйл үргэлж гарын дор байдаг юм шүү дээ.” хэмээн өгүүлэх 103 настай Мендис эмээ манай гаригийн хамгийн өндөр настай шүхэрчин болж байгаа ба эмээгийн шүхрээр үсрэх чин хүсэл мөрөөдлийг түүний 31 настай ач хүү Жосивальдо Нето /Josivaldo Neto/ нь санамсаргүйгээр олж мэдсэнээр эмээгийнхээ хүслийг биелүүлэхээр шийдсэн байна. Хатагтай Мендисийн гэр бүлийнхэн эмээгийн үсрэлтийг Гиннесийн номонд бүртгүүлэхээр хичээж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *