Редьярд Киплингийн алдарт бүтээл болох “Jungle Book”-т гардаг Мауглигийн тухай домгийг уншиж, мөн сонсож байгаагүй хүн бараг л байхгүй байх. Гэсэн хэдий ч олон хүмүүс энэ түүхийг бодит амьдралаас сэдэвлэсэн гэдгийг огт мэддэггүй.
Дина Саничар буюу “Энэтхэгийн чонон хүү” гэгдэх энэ хүү 19-р зуунд амьдарч байсан бөгөөд чононууд дунд өссөн гэгддэг түүний бодит амьдралаас “Jungle book” номыг сэдэвлэсэн бүтээжээ. Гэвч бодит амьдрал дээрх хүүгийн түүх номон дээр гардаг шиг тийм ч хөгжилтэй байгаагүй юм. Яг үнэндээ түүний ард маш аймшигтай түүх нуугдаж байлаа…
Чухамдаа, Дина бол Энэтхэгээс олон жилийн турш олдсоор байсан хаягдсан, зэрлэг хүүхдүүдийн нэг юм. Энэ улсад гахай, нохой, тэр ч бүү хэл тахиа гээд бараг бүх төрлийн амьтадтай хамт өссөн хүүхдүүдийн бүхэл бүтэн түүх бичигдсэн байдаг.
Дина Саничар хүүг 1872 онд Уттар Прадеш мужаас хэсэг анчид олжээ. Хүү дөрвөн хөллөж явж байсан бөгөөд хэдэн чонын араас алхаж байсан байна.
Дараа нь хүү өөрийн амьтдын сүрэгтэй хамт ичээ рүүгээ буцсан байна. Харин энэ бүх зүйл анчдын хувьд маш сонирхолтой хэдий ч, асар аймшигтай санагдаж байжээ. Нууцлаг хүү тэдний сонирхлыг татсан тул багийнхан түүнтэй нүүр тулахаар шийдсэн байна. Хамгийн эхэнд анчид тэднийг агуйгаас нь гаргахын тулд гал тавьж үзжээ. Ингээд эцэст нь чоно болон хүү гарч ирсэн бөгөөд анчид чоныг алж, хүүг дагуулан явсан байна.
Тухайн үед хүүг 6 настай хэмээн тодорхойлсон байдаг
Анчид тэр хүүхдийг асрамжийн газарт аваачиж өгсөн бөгөөд тэнд хүүг Саничар хэмээн нэрлэсэн нь Урду хэлээр “Бямба гараг” гэсэн утгатай юм. Энэ бол түүний асрамжийн газар ирсэн өдрийг бэлгэдэж өгсөн нэр ажээ.
Саничар хүү маш их тэмцсэн. Хүүгийн “IQ”-ийн түвшин туйлын доогуур гэж тодорхойлогдсон байна: Тухайн үед хүүхдийн асрамжийн газрын эзэн байсан Эрхардт хэлэхдээ “Хүүг эргэлзээгүй зэрлэг хүүхэд гэдгийг тэмдэглээд (галзуу эсвэл тэнэг), гэхдээ түүнд оюун ухаант хүний өчүүхэн ч гэсэн шинж тэмдэг маш ховор тохиолдолд илэрдэг” гэжээ. Гэвч хүү хэзээ ч ярьж сураагүй юм. Хүүхдийн асрамжийн газарт байхад нь олон хүн түүнд хэрхэн хүн шиг байхыг зааж сургахыг хичээсэн боловч тэр хэзээ ч ярьж, уншиж, бичиж сураагүй байна.
Хүү урьдын адил амьтан шиг дуугарч, дөрөв хөллөж явсаар байв
Саничар хүү хоёр хөл дээрээ алхаж сурсан хэдий ч хувцас өмсөж чаддаггүй хэвээрээ байснаас нүцгэн байхыг илүүд үздэг байжээ
Түүнээс гадна тэрээр асрамжийн газарт анх ирэхдээ болсон хоол идэхээс татгалзаж, шүдээрээ түүхий яс мэрэх зэрэг хүн бус үйлдэл гаргадаг байжээ.
Хэдийгээр тэр хүн шиг болж чадаагүй ч хүнтэй ойр болж чадсан юм. Үүнээс гадна тус асрамжийн газарт бас нэгэн амьтантай өссөн хүүхэд байжээ. Хоёр хүү хоёулаа зэрлэг ан амьтадтай өссөн учраас хүмүүстэй харьцах харилцааны тал дээр асуудалтай хэвээр байсан байна. Эцэг Эрхардт хэлэхдээ “энэ хоёр хөвгүүнийг маш онцгой нэг зүйл холбож байдаг. Арай том нь насаар бага хүүхдэдээ аяганаас юм уухыг зааж өгсөн” гэжээ.
Саничар амьдралдаа маш цөөн тооны хүний хийдэг зүйлийг зуршил болгосны нэг нь тамхи татах байв!
Тамхи татах нь хожим нь түүнийг сүрьеэ өвчин тусах гол шалтгаан болсон хэмээн олон хүмүүс үздэг байна
Динагийн хөгжил хэвийн бус байв: 10 жилийн турш хүмүүсийн дунд амьдарсан ч түүний зан ааш түгшсэн, хөдөлгөөн нь тогтворгүй хэвээр байжээ. Шүд нь маш том, дух нь жижиг байв. Бага насныхаа ихэнх хэсгийг чононуудтай хамт өнгөрөөсөн тэрбээр эргээд гэртээ ирсэн ч яг л харийн хүн шиг мэдрэмжтэй байсан нь гарцаагүй.
Дина 1895 онд сүрьеэ өвчнөөр нас баржээ. Тухайн үед тэрбээр дөнгөж 29 настай байжээ
Бидний өмнө дурдсанчлан, Энэтхэгт олон жилийн турш амьтдын дунд өсөж торнисон хүүхдүүд олноор олдсон байдаг
Динаг олж байх тухайн цаг үед Энэтхэгт чонотой хамт өссөн дөрвөн хүүхэд олдсон байдаг. Тэдгээр алдартай хэргүүдийн нэг нь Амала, Камала хэмээх хоёр охин юм. Эдгээр охидыг 1920-иод онд Энэтхэгт чононууд дунд байхад нь олсон хэмээн тэмдэглэн үлдээжээ. Тэднийг олсон эрийг J.A.L гэдэг бөгөөд тэднийг дөрвөн хөллөж алхдаг, зөвхөн түүхий мах иддэг байсныг онцлон тэмдэглэжээ.
Энэ мэт олон олон түүх байдаг ч тэдгээрийн олонхийг илрүүлж чадаагүйн улмаас дарагдан үлджээ. Ямартай ч амьтадтай өссөн хүүхдүүдийн талаар домог түүхүүд өдгөө ном, зохиол болон үлдсэн байна.
Редьярд Киплинг бол тэдгээр уран бүтээлчдийн нэг бөгөөд “The Jungle Book” хэмээх алдартай номдоо Маугли хүүгийн тухай түүхийг бичин үлдээжээ. Зохиогч Мауглигийн дүрийг Дина Саничарын түүхээс сэдэвлэсэн хэмээн хэзээ ч хэлж байгаагүй ч Динаг мэддэг байсан хүмүүсийн хувьд тухайн дүр хүүтэй маш адилхан санагдсан байна. Энэхүү номыг хүүг олж мэдсэнээс хойш 20 жилийн дараа хэвлүүлсэн тул цаг хугацааны хувьд оновчтой нийцэж байгаа юм.
Мауглигаас ялгаатай нь Дина ширэнгэн ойг сайн дураараа орхиогүй бөгөөд хүний ертөнцөд хүчээр буцаж ирсэн юм
Амьдралынхаа эхний 6 жилийг ширэнгэн ойд өнгөрөөсөн түүнийг эргээд хүн болгож хувиргана гэдэг бүтэшгүй зүйл байжээ. Тиймээс л түүний үлдсэн бүх амьдрал гайхамшигтай гэж хэлж болох ч эмгэнэлтэй хэвээр өнгөрсөн байна.
Bymbaa Bymbaa
2020/07/25 at 21:43
Uran zugnulduu amidaryaa
Oyu Kæ
2020/07/26 at 02:20
Б. Номин-Эрдэнэ
Э. Калтус
2020/07/26 at 02:29
Khonkhontsetseg Dagvadorj 🙄
Odno Odko
2020/07/26 at 06:02
Wow! Mundag yumaa
Urnaa HT Urnaa
2020/07/26 at 06:55
Иш чаавасдаа бодит маугли хэтэрхий суга юмаа
Ганаа Тулгаа
2020/07/26 at 10:14
enethegt ymar ymnii chono baidag ym shirengen oid chono baidag sonsoogvi ym bn
Davaajargal Zorigtbaatar
2020/07/26 at 10:38
Яг үнэндээ ийм зүйл үгүй
Amraagiin Tugsuu
2020/07/26 at 11:04
Kk
Б. Баасанбат
2020/07/26 at 14:49
Adilhan l bshd
О. Даваа
2020/07/26 at 18:20
Саничар гэдэг нь санчир гариг буюу бямба гариг санскрит үг байх аа
Хахах Хха
2020/07/26 at 19:14
Ene enetheg chn uursduu amitan ymu haashen hahha
Bilegjargal TSogbayar
2020/07/26 at 19:25
Сайн зүйлүүдийг нь сураагүй байж тамхи татаад сурчихдаг.
Эрдэк Эрдэнэсайхан
2020/07/26 at 21:43
fckuu
Jessca Ka
2020/07/26 at 23:18
Zàaass uursdiihuu Nogoon nvden lamaa hichee kkk
Nandin Zaya
2020/07/27 at 06:32
u
Zorigtbaatar Munkhbat
2020/07/27 at 08:14
Сарьсан бавгахаатай л адилхан харагдаад бндаа
Хүмүүн Хот
2020/07/27 at 09:35
Goy niitlel bn
Moonoi Enkhbold
2020/07/27 at 11:30
Чонын сүргээс нь авчраагүй бол дээр байх байжээ
Даваасүрэн Ундармаа
2020/07/27 at 18:15
Өрөвдмөөр юм.
Enkhtur Undarmaa
2020/07/28 at 00:51
Æþ RuTuu Unsh mni du