Эрдэмтэд танд зөв шийдвэр гаргахын тулд зөн совингоо дагахыг зөвлөж байна

2

Таны гар хөлрөх, зүрх хүчтэй дэлсэх эсвэл нуруугаар арзайх зэрэг мэдрэмжийг та нэг бус удаа мэдэрсэн байж таарна. Эрдэмтэд иймэрхүү байдлаар бидний зөн совин илэрдэг гэж үздэг байна. Олон хүн үүнийг “зургаа дахь мэдрэхүй”, “гурав дахь мэлмий” зарим нь бүр ямар нэг ид шидийн зүйл мэтээр ойлгоно. Энэ үзэгдлийг олон жилийн турш судалж байгаа эрдэмтэд үүнийг “биеэр мэдрэх” гэж нэрлэдэг байна. Энэ нийтлэлд зөн совин гэдэг нь юу болох тухай, онцгой үед түүнийг хэрхэн хэрэглэх тухай ярилцах болно.

Хүний бие танд яахыг, яаж хандаж, юу хийхийг зааж өгдөг хамгийн тод жишээнүүдийг танилцуулъя.

1. Зүрх хүчтэй цохилох

Хүн стресс мэдрэх үед хамгийн түрүүнд зүрхний цохилт нэмэгддэг. Бид яагаад зүрх цохилоод унав, бие организм маань ямар дохио өгөөд байна гэдгийг гайхах ба уг нь ямар нэг зүйл болох шинж огт үгүй.

Философийн ухааны доктор Барнаби Данн нэгэн судалгаа хийжээ. Тэрээр хэсэг хүмүүсийг хөзөр тоглохыг урьсан ба хөзрийн хуваарилалтыг нь зарим нэгэнд маш ашигтай, нөгөө хэсэг нь хожигдохоор хийсэн байна. Тоглогчдын зүрхний цохилтыг хэмжиж байгаа мэдрэгч хожигдох хөзөр авах гэж байгаа хүмүүсийн зүрхний цохилтын хэмнэл буурч байгааг харуулсан байна. Энэ нь бид эргэн тойронд болж байгаа явдлыг ойлгож тэр болгон чадахгүй ч бидний зөн билэг үргэлж ойлгож, бэлэн байдалд байдаг гэдгийг хэлж байна.

Хэрхэн хөгжүүлэх: Бясалгалын практик нь зөвхөн тайвшруулах биш бас биеэ сонсож чаддаг болоход тань тусална.

 

2. Алга хөлрөх

Алга хөлрөх нь олон өвчний шинж гэж үздэг. Гэтэл энэ нь заримдаа бидний бие организм орчин тойронд хариу үйлчлэл үзүүлж байгаа хэрэг юм.

Айовын Их Сургуулийн эрдэмтэд хүний алганы хөлрөлтийг хэмжсэн сонирхолтой судалгаа явуулжээ. Туршилтанд оролцогчид хөзөр тоглох болно. Өмнөх туршилт шиг хөзрийн хуваарилалт нь санаатайгаар янз бүр байжээ. Тоглогчид сандарч, гар нь хөлөрч байсан ба 10 удаа дараалан муу хөзөр ирэхэд энэ нь бүр ч их болсон байна. Оролцогчдын бие организм нь тэдний тархи ямар нэг булхай байгааг ойлгохоос өмнө энэ тухай дохиог дээрх байдлаар өгч эхэлсэн байна.

Хэрхэн хөгжүүлэх: Тархи болон биеийн хоорондох тэнцвэрийг олох хэрэгтэй. Та хэр зэрэг бясалгалын туршлагатай байна төдий чинээ тархины хөгжил өндөр байна гэдгийг судалгаагаар баталсан билээ.

 

3. Хос хараа

“Нүд хаашаа, чиг тийшээ” гэсэн хэллэг бий нь цэвэр зөн совингийн чиглэлийн тухай яриа юм. Энэ нь ч зөв юм. Эрдэмтэд бодит байдал дээр бидэнд хоёр янзын хараа байдаг ба энэ нь санаатай болон зөн совингийн хараа юм шүү гэж баталдаг.

Жой Хирш –философийн доктор, Колумбын Их Сургуулийн FMRI Анагаах Ухааны төвийн судалгааны төвийн захирал хүн бөгөөд бидний тархи нь айдас илэрхийлэх түгшүүрийг ердөө 33 миллисекунд харсан ч мэдэрдэг гэдгийг харуулсан билээ. Ийм үед бид юу харснаа мэдэхгүй ба учир нь бид бодит хараанаасаа хамааралтай байдаг билээ. Гэхдээ зөн совингийн хараандаа илүү итгэх хэрэгтэй.

Хэрхэн хөгжүүлэх: өөрийн дотоод дуу хоолойг сонс – ингэж хүний мэдрэхүй улам мэдрэг болох ба ингэснээр та өмнө нь анзаардаггүй байсан зүйлийг мэдэрч, анзаарах болно.

 

4. “Ходоодны” зөн совин

Америкийн хоол судлалын ассоциацын сэтгүүлд 2005 онд хэвлэгдсэн судалгаанд оролцон зөн совингоороо 2 жилийн турш хооллож байсан эмэгтэйчүүд энэ хугацаанд жингээ барьж, бага холестеринтой байсан байна. Даралт нь хэвийн болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь дээшлэн, биеийн эрч хүч нэмэгдсэн байна. Харин тусгай хоолны дэглэм дээрхтэй адил хэмжээний хугацаанд баримтлан байсан хэсэг урьд нь хаясан жингээ нөхөн авч, эрүүл мэндийн ямар нэг сайн өөрчлөлт мэдрээгүй байна.

Хэрхэн хөгжүүлэх: Их өлсөхөөсөө өмнө 3-4 цаг тутам идэж бай, цадсан гэж мэдрэх үедээ болих ба хэтрүүлэх биш шүү. Хэрвээ та давсалсан өргөст хэмх, багахан шоколад идмээр санагдсан бол идэх л хэрэгтэй.

 

5. Үнэр мэдрэх

Хуурамч бодол санаа үнэртэй байдаг гэж ярьдаг нь хоосон үг биш юм. Судалгаагаар агаарт байгаа янз бүрийн үнэрийг бид мэдрэхгүй байлаа ч бидний хамар нь аливаа нэг зүйлийг мэдэх, дүгнэхэд маш идэвхтэй оролцдог гэдгийг тогтоожээ.

Америкийн Шинжлэх ухааны хамтын ажиллагааны ассоциацын хэвлэсэн, 2011 онд хийсэн Израилийн судалгаагаар эрчүүдийг эмэгтэй хүний нулимс, биеийн ямар нэг шингэн бүхий хуруу шилийг үнэрлүүлжээ. Нулимсны үнэр эрчүүдийг тайвшруулж, сексийн хүсэл шуналыг нь ямар нэг хэмжээгээр дарж байсан байна. Үнэр нь хүний тухай сэтгэгдлийг тодорхойлохоос гадна бидний үйл хөдлөлд ч нөлөөлдөг байна.

Хэрхэн хөгжүүлэх: Таны болон бусдын хөлс нь хөлсний булчирхайн бий болгосон стероид дахь химийн бодисын тусламжтайгаар таны хамрын мэдрэхүйг сайжруулдаг. Мөн биеийн ачаалал нь үнэрлэх чадварыг сайжруулах учир үүнийгээ хөгжүүлье гэвэл биеийн тамираар хичээллэ.

 

6. Тархины мэдрэхүй

Та яахаа мэдэхээ байжээ, яах вэ? Эсвэл таны мөрөөдөл болсон ажлын урилга ирж харин та аз туршихаасаа айж байвал яах вэ?

Нидерландын Радбаудагийн Их сургуулийн сэтгэл судлаач Эйп Дийкстерхаус ажил төрлийн өөрчлөлт нь зөв сонголт хийхэд тусалдаг гэдгийг олж тогтоосон байна. 2006 онд тэрээр туршилтанд орж буй хүмүүсийг 4 автомашины загварыг 12 үзүүлэлтээр дүгнэн шилдгийг нь тодруулахыг хүссэн байна. Эхлээд автомашиныг өнгөцхөн үзэж танилцаад дараа нь өөр ажил хийсэн хүмүүсийн 60% нь зөв дүгнэлт гаргажээ.

Хэрхэн хөгжүүлэх: Хэцүүхэн нөхцөл байдал тулгарсан  уу? Бодол санаагаа зовоохоо больж өөрийн зөн совинд мэдээллийг дүгнэж цэгнэх, зөв шийдвэр гаргах боломж олго.

 

7. Сайн нойр

Зарим эрдэмтэд их унтахыг биед муу гэдэг, Исаак Ньютон бүр хоол, унтах гэдгийг мартсан боловч энэ нь алдартай физикч болоход нь саад болоогүй билээ.

Доктор Спенсерийн хийсэн 2011 оны судалгаагаар нууц даалгавар бүхий мөрийтэй тоглоомын туршилт хийгдсэн байна. Эхний хэсэг даалгавартай танилцаад шөнө унтсан ба маргааш өглөө нь эргэн иржээ. Нөгөө хэсэг нь даалгавартай танилцаад өөрийн өдөр тутмын ажлаа үргэлжлүүлсэн ба 12 цагийн дараа эргэн ирсэн байна. Үр дүнд нь даалгавар биелүүлэхийн өмнө унтсан хүмүүс нөгөө бүлгээсээ хоёр дахин их тоогоор даалгавраа зөв биелүүлсэн гэдэг.

Хэрхэн хөгжүүлэх: Унтахын өмнө таныг зовоож байгаа бэрхшээлээ бич. Зөвхөн дотоод зөн совин тань өглөөний нартай хамт зөв шийдвэр гаргаг. “Өглөө оройноос цэцэн” гэж зүгээр ч нэг ярьдаггүй байх.

Та бие организмдоо найдан шийдвэр гаргаж тэр нь таны бодож байснаас илүү зөв шийдвэр болсон тохиолдол бий юу? Энэ тухай сэтгэгдэл дээр бичээрэй.

15
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkhtuya Dorjsengee

    Munkhtuya Dorjsengee

    2018/04/04 at 19:14

    Zun sovingoo dagakhaar bolokhgui bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *